• 6 сарын 14, Бямба
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

“Буянт-Ухаа” цогцолбор сургууль болон 52 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо

ikon.mn
2019 оны 11 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн ерөнхий боловсролын “Буянт- Ухаа” цогцолбор сургуулийн 640 хүүхдийн суудалтай өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо. Тус өргөтгөлийн барилгыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналт тавьж, “Жинсийн орой” ХХК барьж гүйцэтгэжээ. Сургуулийн барилга нь 3,840,000  төгрөгийн төсөвт өртөгтэй байна.

Нийслэлийн ерөнхий боловсролын “Буянт- Ухаа” цогцолбор сургууль нь 1939 онд ашиглалтад орсон бөгөөд Хан-Уул дүүргийн 10, 16 дугаар хорооны хүүхдүүд суралцдаг улсын ууган сургуулиудын нэг юм.

Сургуулийн нээлтэд УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн болон холбогдох албаны хүмүүс, сургуулийн багш, суралцагч, эцэг эхийн төлөөлөл оролцлоо.

Нийслэлийн ерөнхий боловсролын 52 дугаар сургуулийн өргөтгөл ашиглалтад орлоо

 

Нийслэлийн ерөнхий боловсролын 52 дугаар сургуулийн 320 хүүхдийн суудалтай өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо. Тус өргөтгөлийн барилгыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналт тавьж, “Эм жи эл би” ХХК барьж гүйцэтгэжээ.

Нийслэлийн ерөнхий боловсролын 52 дугаар сургууль нь 1972 онд байгуулагдсан бөгөөд өдгөө Хан-Уул дүүргийн 1, 2 дугаар хорооны 3,900 гаруй хүүхэд суралцаж байна. Сургуулийн өргөтгөлийн нээлтэд УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга болон холбогдох албаны хүмүүс, сургуулийн багш, суралцагч, эцэг эхийн төлөөлөл оролцлоо.

 

Өргөтгөлийн барилга ашиглалтад орсноор анги дүүргэлт буурч, багш нарын ажил хөдөлмөр, суралцагчдын сурлагын амжилт чанарт улам их ахиц гаргана гэж сургуулийн захирал Л.Цэрэнханд нээлтийн үеэр онцлов.

 

 

Эх сурвалж: Нийслэлийн Боловсролын газар

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
3
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
4 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [203.247.175.213] 2019/11/29
huuhduud yagaad solongos huvtsas umsuv? solongosiin hurungu oruulalttai umuu? solongos surgalttai umuu? haana yamar ulsad amidraad bgaa um be? bagsh nar ni ums geed bdag umu? uur umsuh huvtsasgui umuu?
2 | 0 Хариулах
Зочин [124.158.94.88] 2019/11/29
аль нэг багш нь сурагч нартаа солонгос хувцас шахсан юм биш үү? гэхдээ энэ сургууль солонгос хэлний сонгонтой байж магадгүй л юм
2 | 0 Хариулах
Зочин [66.181.176.75] 2019/11/29
Улсын их хурлын ПИ3ДAНУУД нээлтэнд оролцохоосоо ичээч
2 | 0 Хариулах
Зочин [103.50.207.150] 2019/11/29
Хувиасаа хөрөнгө гаргаад хийлгэцэн юм шиг тууз хайчилдагаа болиочээ
0 | 1 Хариулах