Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/25-НД НИЙТЛЭГДСЭН

Мандал Даатгал ХК-ийн хувьцааг хуваахаар боллоо

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 11 сарын 25
Сурталчилгаа
Зураг зураг
00:00 00:00
Мандал Даатгал ХК-ийн хувьцааг хуваахаар боллоо
Sara, ikon.mn - text to speech

Монголын Хөрөнгийн Биржийн үнэт цаасны I ангилалд бүртгэлтэй Мандал Даатгал /MSE:MNDL/ компанийн 2019 оны 4-р сарын 29-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар компанийн нэг бүр нь 1,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй нийт 6,243,016 ширхэг энгийн хувьцааг 100 хувааж 624,301,600 ширхэг хувьцаа болгох шийдвэр гарсан билээ.

Компанийн зүгээс холбогдох баримт бичгийг бүрдүүлэн 6 сарын 18-нд Санхүүгийн Зохицуулах Хорооны Үнэт цаасны газарт хүргүүлсэн тухай өмнө нь мэдээлэлж байсан.

Ийнхүү өнөөдөр буюу 2019 оны 11 сарын 25-ны өдрийн СЗХ-ны ээлжит хурал хуралдаж, тус компанийн хувьцааг 100 хуваах шийдвэрийг баталж, холбогдох хууль, журмын дагуу тогтоолыг гаргасан байна.

Компанийн нэгж хувьцааг хувааж, хувьцааны тоо хэмжээг нэмэгдүүлэн нэгж хувьцааны үнийг хямд болгосноор хөрөнгийн зах зээл дэх арилжааны идэвхийг нэмэгдүүлэн, компанийн зах зээлийн үнэлгээг өсгөж хувьцаа эзэмшигчдийн баялгийг нэмэгдүүлэх давуу талтай хэмээн компанийн зүгээс онцолсон байна.

Шийдвэртэй холбоотойгоор компанийн арилжааг түр хугацаагаар зогсоож, хувьцаа хуваах үйл ажиллагааг гүйцэтгэнэ.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.