Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/25-НД НИЙТЛЭГДСЭН

Дижитал орчны энгийн атлаа эгэлгүй боломжуудтай танилцууллаа

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 11 сарын 25
Сурталчилгаа

Бүх зүйлс дижиталчлагдаж төрийн байгууллага, банк санхүү, худалдаа борлуулалтын үйлчилгээг төөрөгдөлгүй, дугаарлаж зогсолгүй, байгаа газраасаа хүссэн үйлчилгээгээ авчихдаг болсон.

Тэгвэл бидэнд дижитал орон зайд өөр ямар боломжууд байдгийг энгийн ойлгомжтойгоор танин мэдүүлэх зорилготой “Дижитал хүчээ нэмье” уриатай НЭМЬЕ дижитал хөтөлбөр өнгөрсөн амралтын өдрөөр болж өнгөрлөө.

 

Монголбанкнаас 2 дахь жилдээ зохион байгуулсан энэхүү өдөрлөгт монголын топ банкнууд оролцсоноос гадна санхүүгийн салбарт үйл ажиллагаагаа тогтвортой, өсөлттэй явуулдаг МобиФинанс ББСБ оролцсон юм. Оролцогч байгууллагуудаас тухайн байгууллагадаа ажил мэргэжлээрээ түүчээлэгч эрхмүүд тайзнаа илтгэл тавьсан бөгөөд тэд тус тусын бэлдсэн сонирхолтой илтгэлүүдээрээ дамжуулан хөтөлбөрт хамрагдсан 700 гаруй залууст бодит жишээн дээр тулгуурласан үнэ цэнтэй зөвлөмжүүдийг өгч, туршлагаа хуваалцан амралтын нэгэн өдрийг мэдлэг мэдээлэл дүүрэн өнгөрүүллээ.

Мобиком Корпорацийн охин компани Мобифинанс ББСБ нь “Нэмье” дижитал хөтөлбөрт өөрсдийн үзүүлдэг бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ оролцохын сацуу тус корпорацийн Санхүү Эрхэлсэн дэд захирал Б.Үнэнбат тайзнаа нэгэн сонирхолтой илтгэлийг тавьсан юм.

 

Түүний илтгэлийн сэдэв “Аз жаргалтай гэр бүл – Дижитал төсөл” бөгөөд тэрээр тавьсан илтгэлдээ “...Аз жаргалтай гэр бүл гэдэг бол яг өнөөдөр шүү дээ. Учир нь өнөөдөр амралтын өдөр. Бид ажлын өдрүүдээр өглөө, оройн хэдхэн цагийг л гэр бүлдээ зарцуулдаг. Харин амралтын өдөр бол гэр бүлээрээ бүтэн өдөржин байх боломжтой аз жаргалтай өдөр. Бид дижитал орчноос ямар аз жаргалыг авч болох вэ гэвэл гэр бүлдээ зарцуулах үнэт цагийг олж авч чадна, тэр үнэт цагийг дижитал орчин дахь боломжууд танд өгч чадна. Энэ бүхнийг би өөрийнхөө байгууллагын гаргадаг, хэрэглэгчдэд хүргэдэг бүтээгдэхүүн үйлчилгээгээр жишээ татан хэлье. Жишээ нь та банкинд очиж дугаарлаж зогсох шаардлагагүй. Танд интернэт байхад л банк хоорондын гүйлгээг ч секундийн дотор хийж чадна. Үүний тулд, энэ хурдтай системийн ард оператор компаниуд бий. Энэ системийн найдвартай ажиллагааг 99,99% хангахын тулд 500 инженер өдөр шөнөгүй ажиллаж байна. Мөн та хэрвээ Candy цахим мөнгөниЙ хэрэглэгч бол 500000 хүртэлх зээлийн үйлчилгээг ямар нэгэн бичиг баримт, хөрөнгө орлогын мэдүүлэг шаардлагагүйгээр нэг удаа гэрээ байгуулаад л цаашид хэдэн ч удаа авч болно. Түүнчлэн тун удахгүй бидний нэвтрүүлэх Тоон гарын үсгийн үйлчилгээгээр та аливаа гэрээ байгуулахдаа өөрийн биеэр аль нэг газар бичиг баримттайгаа очих ч шаардлагагүй болно гэсэн үг. Гэрээсээ, гар утаснаасаа л гарын үсгээ зурчихна. Энэ ч мөн адил найдвартай, хуулийн дагуу хүчин төгөлдөр үйлчилгээ. Энэ бол дижитал боломж. Дижиталаас танд, таны гэр бүлд өгч чадах аз жаргал гэж хэлж болно. Та, би хэн ч бай амралтын өдрийнхөө нэг цагийг ч хаа нэг газар түгжирч очоод, хаа нэг газар очерлож, дугаарлаж суухыг хүсэхгүй шүү дээ. Тиймээс таны цаг хугацааг хэмнэх, ашиглаж хэрэглэхэд хялбар тийм л үйлчилгээг бид санаачилж, танд таны гэр бүлд аз жаргал өгөхийг хичээн ажилладаг.” хэмээсэн юм.

 

Ийнхүү “Дижитал хүчээ нэмье” уриатай НЭМЬЕ дижитал хөтөлбөр бүтэн өдрийн турш амжилттай болж өндөрлөсөн юм. Залууст хэрхэн дижитал орчны боломжуудыг ашиглах тухай, үүнийг ашигласнаар ямар үр дүн гарах тухай хамгийн энгийн, ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар танилцуулж ойлгуулсан тус өдөрлөгөөр “Дижитал орчинд санхүүгийн ул мөрөө хэр дэлгэрэнгүй үлдээж чадна, тэр хэрээр та дижитал орчноос санхүүгийн хүссэн мэдээллээ авч чадна”, “Зохиомол ядуурлыг өөртөө бий болгосноор мөнгөө арвижуулж чадна” гэхчлэн сонирхолтой санаанууд олон байлаа. Дараа жил улам илүү боловсронгуй болж, бүр ч өргөн цар хүрээг хамарч зохион байгуулагдана гэдэгт итгэлтэй байна.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.