Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/25-НД НИЙТЛЭГДСЭН

Хамгийн өндөр “ҮНЭЛГЭЭ” авсан ОРОН СУУЦНЫ ТӨСӨЛ

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 11 сарын 25
Сурталчилгаа
Зураг зураг

Барилгын салбарын хөгжил, эрэлт нийлүүлэлт жил ирэх тусам хурдацтайгаар өсөж байгаа ч иргэдэд орон сууцны үнэ чанар, хийц, байршил, үнэлгээ зэрэгтээ бүрэн тохирсон барилга авах нь чухал асуудал болж байна. Ойрын 3 жил нийслэлд 38.514 айлын, орон нутагт 10.822 айлын орон сууц ашиглалтад орох төлөвтэй байна. Үүнээс үзэхэд орон сууцны нийлүүлэлт их байх тусам орон сууцнуудын төсөлд тавигдах шалгуур өндөр болж банкнууд ямар үл хөдлөх хөрөнгийг барьцаа болгон авч зээл өгөх ёстой вэ? гэдэг асуултад хариулах шаардлагатай болж байгаа юм. Үүнд хариулт олохын тулд Голомт банкнаас өөрсдийн хүлээн зөвшөөрч, эрсдэл авах хэмжээний үнэлгээний системийг бий болгож орон сууцыг үнэлэх шалгуурыг гаргасан байна. Энэхүү шалгуур нь Барилгын хийц, Архитектур төлөвлөлт, Дэд бүтэц, Орчин, Менежмент гэсэн үндсэн 5 бүлгийн 300 орчим мэдээлэлд суурилан хийгддэг 360 градусын үнэлгээ юм.

Энэхүү 360 үнэлгээг хийлгэсэн төслүүдээс төлөвлөлтөөрөө хамгийн өндөр үнэлгээг “Тэсо пропертис” группийн хэрэгжүүлж буй “Sky Garden Residence” төсөл авсан байна.

 

Уг төслийг Сингапурын CPG компани үндсэн концепцийг нь боловсруулж дотоодын компаниуд хөгжүүлж буй бөгөөд 11 блок бүхий 350 айлын Орчин үеийн өндөр зэрэглэлийн орон сууцны төсөл юм.

Төслийн үндсэн концепц:   “Kids First” буюу Хүүхэд төвт конфепц

Ирээдүйгээ хайрласан хүүхэд төвтэй олон төлөвлөлтийг тусгасан нь давуу талтай юм.

Барилгын хийц талаас:

        “Sky garden residence” төсөл нь өрсөлдөгч өндөр зэрэглэлийн төслүүдээс ялгарах гол онцлог нь орчин үеийн Барилгын Менежментийн Системийг иж бүрэн төлөвлөж байгаа анхны орон сууцны төсөл юм. Барилгын менежментийн систем нь цахилгаан ба механик системийг удирдах, хянах /агаар сэлгэлт, гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, холбоо дохиолол, аюулгүй байдлыг холбосон систем/ иж бүрэн систем юм. 

         Мөн барилга бүрд агаар өгөх систем төлөвлөсөн нь оршин суугчдын тав тухтай байдлыг хангах, эрүүл амьдрах нөхцөлийг бүрдүүлэх давуу талтай. 

          Барилгын чанарыг сайжруулах зорилгоор БНСУ-аас төмөр бетон хийцийн угсралтын том самбарт хэв хашмал импортолж ашигласан нь 360 үнэлгээнд маш сайн үзүүлэлт болжээ.

Байршлын хувьд:  Их тэнгэрийн ам, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй залгаа оршдог тул цэвэр агаарын бүсэд хүн амын нягтаршил бага, дуу чимээ, стрессгүй бүсэд байрлаж байна. Хотхоны бүх айл нар үзэх, харууцтай байхыг харгалзан үзэж төслийн талбайд жигд биш тарааж байршуулсан өвөрмөц төлөвлөлттэй. Барилгын өнгө үзэмжийг чухалчилж  насан туршийн баталгааг амлах байгалийн гаралтай Терракотта болон цул хөнгөн цагаан Солид алуминиум фасадуудыг сонгон ашиглаж буй.

Монголдоо анхны гэгдэх олон төлөвлөлтийг төсөлдөө шингээж, бодит гүйцэтгэл болгон хэрэгжүүлэн ажиллаж байгаа нь Голомт банкны 360 үнэлгээгээр хамгийн өндөр оноо авахад гол нөлөөг үзүүлжээ.

Голомт банкны 360 үнэлгээний тайлан мэдээнээс харахад зах зээл дээр баригдаж буй нийт орон сууцны 70-80 хувь нь дундаж буюу Стандарт байгаа бол үлдсэн 20-30 хувийн барилга нь дунджаас дээш хүний тав тухыг эрхэмлэсэн төлөвлөлттэй, чанартай төслүүд байдаг.

Ийнхүү үнэлгээ хийлгэсний үр дүнд банк болон төсөл хэрэгжүүлэгч тухайн төслийг нэг хэлээр ойлгох боломжоор хангагдах юм.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.