Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/22-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын анхны ШТС дээрхи Олон Улсын конвенинс дэлгүүр нээгдлээ

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 11 сарын 22
Сурталчилгаа
Зураг зураг

Канадаас гаралтай конвениенс дэлгүүрийн зах зээлийн тэргүүлэгч компаниудын нэг Сиркл К дэлгүүр Монголын зах зээлд үйл ажиллагаагаа эхэлснээс хойш 1 жилийн хугацаа өнгөрөөд байгаа билээ.

Монголын хэрэглэгчдэд Америк стандартын хот догыг анхлан таниулж өдөр тутмын хэрэглээ болгож чадсан энэхүү сүлжээ конвениенс дэлгүүрийн зах зээлийн анхны шанг татаж өдрөөс өдөрт өргөжин тэлж олон улсын үйлчилгээг таниулсаар буй.

Дэлхийн олонх конвениенс дэлгүүрүүд завгүй амьдралын хэмнэл дунд яваа хэрэглэгчиддээ ойртохын тулд шатахуун түгээх станцуудын дэргэд байдаг. Америкийн нийт конвениенс дэлгүүрүүдийн 60% нь ШТС дээр байрладаг байна. Тэр жишгээр өнгөрөгч намрын эхэн сард “Сиркл К” болон шатахуун түгээгүүрийн салбарын үндэсний тэргүүлэгч компаниудын нэг Магнай Трейд компаниуд стратегийн түншлэлийн гэрээнд гарын үсэг зурж байсан бол өнөөдөр анхны дэлгүүрээ Шар Хадны салбарт нээлээ.

Хэрэглэгчиддээ улам бүр ойртож ажиллан, олон улсын үйлчилгээг 24 цагийн турш хүргэхээр зорьж буй хоёр компанийн хамтын ажиллагааны дүнд шатахуунаа авах зуур соёлтой, цэвэрхэн орчинд америк үрээр хийгдсэн кофе, халуун хоол, 5000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээс авч үйлчлүүлэх боломжтой болж буй нь хэрэглэгч бидний хувьд үнэхээр сайхан мэдээ болж байна. Хүйтний эрч чангарч буй энэ өдрүүдэд халуун цай, кофе, чацарганыг хүртэл зам зуураа аваад гарах боломжтой болж буй.

Жолооч бүхэнд хэрэгтэй байдаг машины тос тосол, машин цэвэрлэгээний бодисууд, алчуур, ойр зуурын хэрэглээний бүхий л жижиг хэрэгслүүд, чирэгч олс хүртэл олон төрлийн сонголттойгоор дэлгүүрт байршсан нь олзуурхууштай

Дашрамд дурдахад Сиркл К-ийн бүх салбараар үйлчлүүлэхэд үдшийн 19-н цагаас 24-н цаг хүртэл 100 гаруй нэр төрлийн амтат хоолыг шөнийн хямдралаар 30% хямдруулан авах боломжтой байдаг.

Шинэ салбарын байршил нь Эрдэнэтолгойн уулзвар буюу Да хүрээ захруу явах замд дагуу болон амгалан захын замын эсрэг талд байрлах Магнай Трейд компанийн шатахуун түгээх станцууд дээр байрлаж байна. Цаашид Магнай трейд болон Сиркл К компаниуд хамтран ШТС дээрх салбаруудаа өргөжүүлэн илүү олон салбар нээж хэрэглэгч та бүхэнд хүрч үйлчлэхээр ажиллаж байна.

Хоёр компанийн синержи буюу хамтын ажиллагаа Монгол шиг жижиг зах зээлтэй улсад олон компаниудад хамтын ажиллагааны жишиг болж цаашид хөгжих нэгэн сайхан жишээ болно гэдэгт сэтгүүлч миний хувьд итгэлтэй байна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.