Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/22-НД НИЙТЛЭГДСЭН

Жи Си Ар Монголиа компанийн нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр-2019”амжилттай зохион байгуулагдлаа

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 11 сарын 22
Сурталчилгаа
Зураг зураг

Аливаа улсын үнэт зүйл нь зөв хүмүүжил төлөвшилтэй, эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж улс орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцож яваа иргэд болон чанартай боловсон хүчин байдаг билээ.

Залуу үеийг зоригжуулж, хүсэл тэмүүллийг асаах, зөвхөн компанидаа төдийгүй уул уурхайн салбарт үр өгөөжтэй үйлсийг бодитоор биелүүлж яваа компаниудын нэг нь Жи Си Ар Монголиа компани юм. Тус компани Монгол инженерийг чадваржуулах, мэргэжлийн мэдлэг боловсрол олгох, сурч хөгжихөд нь дэмжих зорилготой Оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг үүсгэн байгуулагдсан цагаасаа тасралтгүй зохион байгуулж, манлайлагч оюутнуудыг дэмжсээр байна.  

Жи Си Ар Монголиа компанийн нэрэмжит сургалтын тэтгэлэгт өнгөрөгч жилүүдэд нийт 24 оюутан хамрагдсаны 10 оюутан өдгөө тус компанитай ажил амьдралаа холбон улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж явна.

 

Жи Си Ар Монголиа компанийн хамт олон тэтгэлэгт хөтөлбөрөө 3 дахь жилдээ зохион байгуулж, 2019 оны оюутны тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцах 10 манлайлагч оюутанд Сургалтын 100% тэтгэлгийн батламж гардуулах ёслолын ажиллагаа 11-р сарын 19-ны өдөр амжилттай болж өнгөрлөө.

“Scholarship program – 2019” Оюутны тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан оюутнуудын сэтгэгдлээс та бүхэнд хүргэе.

 
 

ШУТИС, Геологи, уул уурхайн сургуулийн оюутан Э.Дэмбэрэлсүрэн : “Олон улсын түвшинд ажиллах боломж нээгдсэнд баяртай байна”

Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаад шалгарсанд надад хэд хэдэн том боломжууд үүссэн . Үүний нэг нь хичээлийнхээ хажуугаар өөрийгөө бие дааж хөгжүүлэх тал дээр санхүүгийн ямар нэг асуудалгүй болсон. Мөн миний хувьд үйлдвэрлэлийн дадлагаа энэ өвөл хийнэ. Дадлагаа GCR Mongolia-д хийснээр чадварлаг хамт олноос өөртөө суулгаж чадах мэдлэг туршлага маш их бий болно гэж бодож байна.

Дөнгөж төгссөн оюутнуудад хамгийн чухал зүйл бол ирээдүйтэй компанид мэргэжлээрээ ажилд орох байдаг гэж боддог. Харин энэхүү тэтгэлэгт тэнцсэнээр төгсөөд ажлын байр маань үүсэж байгаа. GCR Mongolia компанийг судлаад үзэхэд өөрсдийн чадварлаг ажилчдадаа чиглэсэн бусад оронд суралцах боломжийг бүрэн дүүрэн хангаж өгдөг юм билээ. Тэр боломж надад ч  бас үүсэж байгаад маш их баяртай байгаа ба “Боломжийг бодит болгохын төлөө” шамдана.

Түүнчлэн Уул уурхайн салбар бол Монгол улсын эдийн засгийг бүрдүүлж буй хамгийн том салбар ба энэхүү салбарт мэргэшсэн чадварлаг инженер байхын тулд олон улсын түвшинд суралцаж, бусад томоохон уул уурхайн мэргэжилтнүүдтэй эн тэнцэхүйц мэдлэг чадвартай инженер болоод эргээд Монгол улсынхаа хөгжил дэвшилд өөрийн хувь нэмрийг оруулахыг хүсдэг.Хамгийн чухал хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломжийг үүсгэж өгсөн GCR хамт олонд маш их баярлалаа гэж хэлмээр байна.

Герман-Монгол МСҮТ-ийн оюутан Б.Тэлмэн : “Илүү хариуцлагатай байж ихийг сурч мэдэж, хийж бүтээх хүсэл төрсөн.”

GCR компани манай сургууль дээр ирж тэтгэлэгт хөтөлбөрийн талаар танилцуулга хийсэн ба үүнд ер нь өөрийгөө сориод үзье гэж бодоод анх материалаа өгсөн.

Ангиасаа бараг ганцаараа сонгон шалгаруулалтад оролцсон. Тэтгэлэгт тэнцсэн мэдээгээ сонсоод хамгийн түрүүнд гэрийнхэн рүүгээ хэлсэн. Манайхан их гайхсан учир нь би GCR Mongolia компанийн  тэтгэлэгт хөтөлбөрт оролцсоноо хэлээгүй байсан. Сургалтын төлбөрийн 100% тэтгэлэг авч чадсанд манай гэр бүлийнхэн маш их баярласан. Миний хувьд гэр бүлийнхэндээ санхүүгийн жаахан ч гэсэн хувь нэмэр оруулсандаа баяртай байна. Тэтгэлэгт тэнцсэнээр өөрийгөө үнэлэх үнэлэмж, өөртөө итгэх итгэл 1 шатаар нэмэгдэж цаашид Илүү хариуцлагатай байж ихийг сурч мэдэж, хийж бүтээх хүсэл төрсөн.

 

ХААИС, Инженер технологийн сургуулийн Б.Тэгшбаяр  : “Боловсрол бол залуу хүний үнэт зүйл”

Залуу хүний хувьд боловсрол бол үнэт зүйл гэж би боддог. Оюутан залуучууд бид мэдлэг чадвартай боловсон хүчин байхаас гадна хувь хүний төлөвшил, аливаад хандах хандлага оролцоо, тууштай хичээнгүй хөдөлмөрч зан чанарууд зайлшгүй байх шаардлагатай. Тийм ч учраас би сургуулийнхаа эрдэм шинжилгээний хурал, хичээлээс гадуурх үйл ажиллагаанд маш идэвхтэй оролцдог. Энэхүү тэтгэлэгт хамрагдсанаар өөрийгөө хөгжүүлж нээх бүх нөөц бололцоо нээгдэж байгаад маш их баяртай байна.

Би их сониуч зантай. Барилга байгууламж баригдаж байхыг хараад энэ бүхэн яаж явагддаг юм бол энэ процесс нь юу юм бол гэж маш их сонирхдог байсан учир барилгын инженер мэргэжлийг сонгоод суралцаж байна. Оюутан залуучуудыгаа үргэлж дэмждэг Жи Си Ар Mонголиа компанийн хамт олонд маш их баярлалаа.

Сургалтын тэтгэлэг нь зөвхөн санхүүгийн дэмжлэг болоод зогсохгүй залуусын хүсэл сонирхолдоо хүрэх гүүр болж, тэдний ирээдүйг түүчээлж улс эх орондоо урт хугацаанд үр өгөөжөө үзүүлдэг үнэ цэнтэй хөрөнгө оруулалт юм. Түүнчлэн Жи Си Ар Монголиа компанийн хамт олон Шинэ залуу манлайлагчдад хөрөнгө оруулж тэдний ажлын алтан гараанд нь тусалж дэмжиж байхдаа үргэлж баяртай байхаа илэрхийлж ирэх жилүүдэд ч тасралтгүй тэтгэлэгт хөтөлбөрийг үргэлжлүүлэхээ мэдэгдсэн.

2019 Оюутны тэтгэлэгт хөтөлбөрт оюун ухаан ур чадвараа уралдуулан шалгарсан 10 оюутан болон тэднийг дэмжиж ирээдүйг гэрэлтүүлсэн боломж олгосон Жи Си Ар Монголиа компанийн хамт олны цаашдын их бүтээн байгуулалтад өндрөөс өндөр амжилт хүсье.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.