2019/12/15
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,726.12₮
B30
УЛААНБААТАР
-6°
|
-15°
B30
УЛААНБААТАР
-11°
|
-16°
B30
УЛААНБААТАР
-14°
|
-22°
07:00
S31
-15°
08:00
S31
-15°
09:00
S32
-14°
10:00
S30
-12°
11:00
S30
-10°
12:00
S30
-8°
13:00
S30
-6°
14:00
S30
-4°
15:00
S30
-4°
16:00
S26
-4°
17:00
S26
-6°
18:00
S26
-7°

Гадаад зах зээлд хөтлөх “GLOBAL INVESTOR” сургалт яагаад чухал вэ?

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 11 сарын 20
Сурталчилгаа

Голомт банк “Global Investor” танхимын сургалтыг амжилттай зохион байгуулж дууслаа.

Уг сургалт нь дэлхийн санхүүгийн зах зээлд арилжаа болон хөрөнгө оруулалт хийх сонирхолтой хувь хүмүүст зориулсан дунд шатны онол ба практик хосолсон үйл ажиллагаа юм.

Сургалтанд нэг сарын турш өглөө, оройн ээлжтэйгээр нийт 42 сурагч хамрагдлаа.

Сурагч Мөнхболор

Бусдаас түрүүлж харилцагчдадаа шинэлэг үйлчилгээ болон сургалт зохион байгуулж байгаа нь шинэ, сонирхолтой, үр дүнтэй байлаа. Олон чухал, хэрэгтэй мэдлэг авлаа баярлалаа. Амжилт хүсье."

Сурагч Санжаа

“Сургалтыг цааш нь өөр олон хүнд дахин зохион байгуулаасай гэж хүсэж байна. Баярлалаа."

Энэхүү сургалт нь мэргэжлийн шинжээчдийн бодит туршлагыг суурь ба техник шинжилгээтэй хослуулснаараа онцлог боллоо.  Мөн суралцагчид 2 сая орчим төгрөгөөр Хятадын ICBC болон ССB-ны банкны хувьцааны ханштай уясан гибрид хадгаламжийг нэг жилийн хугацаатай хийсэн юм. Ингэснээр дэлхийн санхүүгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж бодит үр дүн, арилжааны мэдрэмжийг авлаа.

 

ICBC(Industrial and Commercial Bank of China) банкны ханш 5.00 ХКД-оос эхэлсэн бол CCB(China Construction Bank) -ийн ханш 5.75 ХКД-ын ханштай эхэлсэн юм. Энэ хугацаанд ICBC-ийн ханш 5.92-т хүрсэн бол CCB-ийн ханш 6.61-т хүрч, тус бүр харгалзан 18.4% болон 14.9% өссөн байна.

Сурагчдаас өнгөрсөн хугацаанд нийт 6 хүн дунджаар 14.14%-ийн хүүтэйгээр ханшаа түгжин хүүгээ баталгаажуулжээ. Хадгаламжийн хугацаа нь ирэх оны есдүгээр сард дуусах бөгөөд үлдсэн суралцагчид энэ хугацаанд хүссэн үедээ ханшаа түгжин баталгаажуулах боломжтой.

Сурагч Төмөрбаатар

“Цаг үедээ тохирсон ирээдүйгээ харсан хувь хүнд чиглэсэн, хүлээлтэд нийцсэн сайн сургалт байлаа."

Сургалтын багш нар

 

Голомт банкны Арилжааны хэлтсийн захирал Г.Мөнх-Эрдэнэ

Оновчтой багц сонголт, компанийн засаглал, макро эдийн засаг хөрөнгийн зах зээлийн хамаарал, зан төлөвийн санхүүгийн чиглэлээр мэргэшихийн зэрэгцээ гурван номыг санаачлан бичиж, орчуулсан. 2016 онд Монгол Шуудан Төрийн Өмчит Хувьцаат Компанийн 34%-ийг олон нийтэд хувьчлах ажлыг гардан гүйцэтгэж 6.2 тэрбум төгрөгийг амжилттай босгосон.

Голомт банкинд өөрийн санаачилгаар алтны албыг байгуулж жилийн дотор алтны арилжааны зах зээлийн дийлэнх хувийг эзэлж чадсан. Мөн “Гибрид хадгаламж” хэмээх цоо шинэ хадгаламжийг хөгжүүлэн гадаад зах зээлд хөрөнгө оруулах оновчтой гарцыг хөгжүүлж байна.


Голомт банкны Арилжааны хэлтсийн дилер Т.Өнөрбаян

Санхүү Эдийн засгийн Их сургуулийг санхүүгийн удирдлага мэргэжлээр төгссөн.

Сүүлийн гурван жилийн турш дотоодын банкинд дилерээр, хувийн хөрөнгө оруулалтын багт арилжаа хийж мэргэжлийн ур чадварыг дээшлүүлж байв. Одоогоор Голомт банкны валютын ханшийн анализ болон гадаад валютын арилжааг хариуцан ажиллаж байна.


Голомт банкны Арилжааны хэлтсийн дилер Э.Тэмүүжин

Сүүлийн зургаан жилийн турш гадаадын хөрөнгийн зах зээл, хувьцааны форексийн арилжааны чиглэлээр ажиллахдаа үнэт цаасны компани, хувийн хөрөнгө оруулалтын санд ажиллаж байсан. Арилжаа, хөрөнгө оруулалтын шийдвэрээ техник анализ болон суурь шинжилгээг хослуулан гаргадаг бөгөөд одоогоор Голомт банкны гибрид хадгаламжийн анализ болон гадаад хувьцааны арилжааг хариуцан ажиллаж байна

Суралцагсад энэ удаагийн сургалтыг үр дүнтэй, хүлээлтэд нийцсэн хэмээн дүгнэж сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэн дахин зохион байгуулахыг хүссэнтэй холбоотойгоор Голомт банкнаас дараагийн сургалтаа ирэх оны нэгдүгээр сард эхлүүлэхээр төлөвлөж байна. Уг сургалтанд хамрагдахыг хүсвэл 99664477, 70127676 дугаарт холбогдон бүртгэл хийлгэж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x