Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/20-НД НИЙТЛЭГДСЭН

Болгар дахь Америкийн Их Сургуульд ТЭТГЭЛГЭЭР суралцахыг урьж байна

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 11 сарын 20
Сурталчилгаа
 

www.aubg.edu

Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв нь Болгар дахь Америкийн Их Сургуульд бакалаврын зэргээр суралцуулах тэтгэлэгт хөтөлбөр зарлаж байна.

 Болгар дахь Америкийн Их Сургуулийн давуу тал:

  • Тус сургууль АНУ болон Болгарт магадлан итгэмжлэгдсэн бөгөөд Америк болон Европын Холбооны 2 дипломтой төгсч дэлхийн хөдөлмөрийн зах зээл дээр өрсөлдөх боломжоо нэмэгдүүлээрэй. Нийт төгсөгчдийн 20% нь Канад болон Америкт, 28% нь Европод, 47% нь Болгарт, 5% нь дэлхийн бусад оронд тус тус ажиллаж байна.
  • Академик амжилт, удирдан манлайлал болон санхүүгийн хэрэгцээн дээр үндэслэсэн сургуулийн тэтгэлэг олгодог.
  • Оюутаны хотхонд ажил хийх, оюутаны зээлд хамрагдах, мөн Америк руу аялах ажиллах хөтөлбөрт хамрагдах зэрэг боломжуудтай.
  • Либерал Арт боловсролын системтэй, бүх хичээл Англи хэл дээр явагддаг.
  • Дэлхийн 12 орныг төлөөлөх багш профессортой бөгөөд багш нарын 90% нь доктор зэрэгтэй, Нэг профессорт 15 оюутан ноогддог.
  • Оюутан солилцооны Erasmus, ISEP хөтөлбөрөөр АНУ-ын 300 гаруй их дээд сургууль, Европын холбооны 50 гаруй их дээд сургууль, дэлхийн бусад 100 гаруй их дээд сургуулиас сонгон суралцах боломжтой.
  •  Төгсөгчдийн ажил эрхлэлт 99.8%, бизнес эрхлэгчид 11%, төгсөгчдийн сэтгэл ханамж 7-оос 6,4.

Болгар дахь Америкийн Их Сургууль дараах мэргэжлээр сургадаг:

Бизнесийн удирдлага, Компьютерийн ухаан, Мэдээлэлийн систем, Уран Зохиол, Эдийн засаг, Европ судлал, Түүх, Сэтгүүл зүй/Хэвлэл мэдээлэл, Математик, Улс төр судлал/Олон улсын харилцаа, сэтгэл судлал, физик, математик мөн дагалдах мэргэжлээр: Антропологи, Дүрслэх урлаг, Философи, Кино судлал, Маркетингийн харилцаа, Гадаад хэл, Төрийн бодлого, Зүүн Өмнөд Европ судлал.

Элсэгчдэд тавигдах шаардлага:

  • Монгол Улсын иргэн байх
  • 2020 оны 6-р сард сургуулиа төгсөх /жич: 1 курсын оюутнууд байж болно/
  • TOEFL IBT 80, IELTS 6,5, эсхүл TOEFL ITP 550 ба түүнээс дээш оноо авах чадвартай байх

Бүрдүүлэх материал – дараах материалыг www.aubg.edu хаягаар орж онлайн хэлбэрээр явуулна:

  • Өргөдлийн маягт
  • Дүнгийн хуулбар
    • хэрэв 12 дугаар ангид сурч байгаа бол сүүлийн 3 жилийн дүнгийн хуулбар (орос эсхүл англи хэл рүү орчуулсан байх);
    • хэрэв гэрчилгээний хуулбар өгөх тохиолдолд нотариатаар батлуулсан байх
  • Эссэ – өгөгдсөн 2 сэдвийн аль нэгээр 650 хүртэл үгэнд багтаасан байх
  • Тодорхойлох захидал – 2 багшийн тодорхойлолт
  • CV буюу товч намтар

Өргөдлийн маягт хүлээн авах хуваариуд:

  1. 2019 оны 12-р сарын 10 (Англи хэлний шалгалтын оноогүй бөгөөд TOEFL ITP шалгалтанд урилгаар орох  хүсэлтэй өргөдөл гаргагчид тус өдрөөс өмнө амжиж материалаа бүрдүүлж өгөх)
  2. 2020 оны 3 сарын 1 (албан ёсны TOEFL IBT, Duolingo эсхүл IELTS оноотой байх)
  3. 2020 оны 6 сарын 1 (албан ёсны TOEFL IBT, Duolingo эсхүл IELTS оноотой байх)

 

БҮРТГЭЛИЙН ХУРААМЖ БОЛОН ЗУУЧЛАЛЫН ХӨЛСГҮЙ

 

Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв

Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Оюутны гудамж, МКМ 24-р байр, 1-р давхар

Утас: 319016, 8906-6941   

Э-шуудан: Odonchimeg@earcmn.org

Цахим хуудас: www.aubg.edu;  www.earcmn.org

Facebook: /AUBGcurious; /EARCMongolia

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.