Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

ТАНИЛЦ: Таны цалин 2020 онд хэрхэн БУУРАХ ВЭ?

Ч.Болортуяа
2019 оны 11 сарын 21
iKon.MN

Улс орны засгийн газрууд иргэдийнхээ болон өрхийн орлогыг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэг дээр бодлого боловсруулж зорилго тавьдаг. 

Үүнтэй холбоотойгоор ажлын байр нэмэгдүүлэх, бизнес эрхлэх орчныг таатай байлгах нь тухайн засгийн газар, бодлого боловсруулагчдын гол ажлын нэг.

Харин манай улсын хувьд эсрэгээрээ буюу ажил хөдөлмөр хийж буй иргэдээ яаж ахиухан торгож, татвар, шимтгэлээ нэмэгдүүлж орлогыг нь бууруулах вэ гэдэг дээр бодлого боловсруулж, хууль баталж байна.

Үүний тод жишээ бол 2017 оны дөрөвдүгээр сард батлагдсан Нийгмийн даатгалын тухай хууль юм.

Тус хуулийг батлахаас өмнө буюу төсөл байх үеэс iKon.mn иргэдийн орлого хэрхэн буурах вэ гэсэн тооцооллуудыг танилцуулж байв.

Тухайлбал НДШ-ийн нэмэгдэлтэй холбоотойгоор 2018 онд гэхэд нийт ажил хөдөлмөр эрхлэгчдийн 85% -ийнх нь орлого буурч байгааг танилцуулсан.

Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу:

  • 2018 онд нийгмийн даатгалын шимтгэл 2%
  • 2019 онд 1%
  • 2020 онд 2% нэмэгдэхээр болсон билээ.

Тэгвэл 2020 онд ажилтан 1%, ажил олгогч 1%-иар нэмэгдэх шимтгэлийн дүнд нийт ажил хөдөлмөр эрхэлж буй бүх хүний цалингийн орлого тодорхой хэмжээгээр буурахыг дараах графикт харуулж байна.

График, Цалингийн шатлалаар 2019 онд авч буй таны цалин 2020 онд хэрхэн буурахыг үзүүлэв. Эхний багана 2019 оныг, 2 дахь багана 2020 оныг илтгэнэ.

График дээгүүр хулганаа чирж дэлгэрэнгүй мэдээлэл харах боломжтой.

850 мянгаас 2.5 сая төгрөгийн цалинтай иргэдийн хувьд:

3.5-7.0 сая төгрөгийн цалинтай иргэдийн хувьд:

Уншигч та бүхэн доорх тооцоолол дээр өөрийн цалингаа бичиж таны сард авдаг цалин хэдэн төгрөгөөр буурахыг тооцож үзээрэй. 

Жишээ нь, дундаж цалин буюу 1.1 сая төгрөгийн цалинтай иргэний гарт авах цалин  сард одоогийнхоос 9,733 төгрөгөөр буюу жилд 116,796 төгрөгөөр буурах нь ээ. 

Өөрийнхөө цалинг оруулж тооцоолж үзээрэй:

Таны цалин (сараар):
Он 2019 2020