Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/18-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын хамгийн анхны дохионы хэлтэй цувралууд гарлаа

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 11 сарын 18
Сурталчилгаа
Зураг зураг

Монгол улсын нийт хүн амын 4 хувь буюу 103,630 хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй өрхийн ядуурлын төвшин бусад өрхөөс 2 дахин их, хөдөлмөрийн насны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 70 хувь нь ажилгүй, 6-18 насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 50 хувь нь сургуульд хамрагдаагүй, бичиг үсэг мэдэхгүй, 3-5 насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 64 хувь нь цэцэрлэгт хамрагдаж чаддаггүй гэсэн сэтгэл эмтрэм статистик мэдээ байна.

Дээрх асуудлуудаас гадна тэдэнд зориулсан амьдрах таатай орчин бүрдээгүй, харааны бэрхшээлтэй иргэдийн эрх явах замаасаа эхлээд зөрчигддөг, сонсголын бэрхшээлтэй иргэд мэдээлэл авах эх үүсвэр хэтэрхий хомс зэрэг тоолж барамгүй олон бэрхшээл тэдэнд тулгардаг.

Тиймээс хэн нэгэн тэдний төлөө юу хийх бол гэж хүлээлгүй хувийн хэвшлүүд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан өөрсдийн чадах зүйлсийг хийж эхлүүлэх нь зүйтэй юм.

Манай улсын нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 8,2 хувь буюу 8,554 нь сонсголын бэрхшээлтэй иргэд байдаг. Сонсголын бэрхшээлтэй иргэдийн өдөр тутамдаа хэрэглэдэг эх хэл нь дохионы хэл бөгөөд аман хэлтэй ижил төвшинд мэдээлэл хүлээн авах боломжтой юм. Гэвч цахим орчинд тэдэнд зориулсан мэдээ, мэдээлэл авах видео бичлэгүүд байдаггүй нь жирийн хүмүүстэй адил мэдээлэл авах боломжийг нь хязгаарлагдмал болгодог. Тэд дохионы хэлээрээ хүссэн мэдээллээ авахыг хүсдэг ч тийм боломж бараг байдаггүй.

Иймээс Монос Хүнс ХК нь 10-р сараас эхлэн ард иргэддээ хайр халамжаа түгээх “Monos Care” аяныг эхлүүлээд байгаа бөгөөд тус аяны хүрээнд өөрсдийн бэлтгэн гаргадаг эрүүл мэндийн богино хэмжээний видео болон эрүүл мэндийн Энхжин брэндийн мэдээллийг дохионы хэлтэйгээр гаргаж олон нийтэд хүргэхээр шийдсэн юм. Бид хамгийн түрүүнд “Энхжин брэнд”-ийн тухай мэдээллүүдийг дохионы хэлтэй гаргаж хэрэглэгчдэд хүргэсэн ба уг мэдээллүүдийг сонсголын бэрхшээлтэй иргэд үзээд баяртай байгаагаа илэрхийлсэн юм.

Бидний бэлтгэсэн дохионы хэлтэй видеог үзсэн Сэргээн засах сургалт үйлдвэрлэлийн төвд
20 жил ажиллаж байгаа дохионы хэлний багш Саранчимэг

"Сонсголын бэрхшээлтэй иргэдийн эх хэл бол дохионы хэл байдаг. Монголд сонсголгүй иргэдэд зориулсан мэдээ мэдээлэл цахим ертөнцөд байдаггүй. Тэд бусдын л адил ажиллах, мэдээ мэдээлэл авах, эрүүл мэндээ хамгаалах хэрэгтэй байдаг боловч боломж хэтэрхий хязгаарлагдмал байдаг. Харин Монос Хүнсийнхэн сонсголын бэрхшээлтэй хүмүүст хүртээмжтэй байдлаар дохионы хэлтэй эрүүл мэндийн зөвлөгөө бүхий мэдээллүүдийг хамгийн анх гаргаж байгаа нь маш сайхан байна” гэж сэтгэгдлээ хуваалцсан юм.

Мөн сонсголын бэрхшээлтэй иргэн, 25 настай, Б. Баярмаа

“Би фэйсбүүк хэрэглэж байхдаа дохионы хэлтэй бичлэг анх удаа үзсэн. Өмнө нь мэдээ л дохионы хэл дээр үздэг байсан бол одоо фэйсбүүк дээрх бичлэг хүртэл дохионы хэлээр гарч байгаа нь үнэхээр гоё байна ” гэж  сэтгэгдэл үлдээсэн нь бидний сэтгэгдлийг маш их хөдөлгөсөн юм.

Мөн сонсголын бэрхшээлтэй иргэд сонсож чадахгүйгээс гадна уншиж чаддаггүй, эрүүл мэндийн мэдээлэл ч авах боломжгүй байдаг учраас 2020 онд ч бид өөрсдийн бэлтгэн гаргадаг эрүүл мэндийн олон төрлийн, сонирхолтой мэдээллүүдийг дохионы хэлтэйгээр гаргах болно.

Тиймээс сонсголын бэрхшээлтэй иргэд маань олон сонирхолтой мэдээллийг Монос Хүнс ХК-ний цахим хуудаснаас авах боломжтой болж байгааг дуулгахад таатай байна.

Дохионы хэлний орчуулгатай эрүүл мэндийн зөвлөгөө видео контентийг хүлээн авч үзнэ үү

Цаашид байгууллага, хамт олноороо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө өөрсдийн чадах зүйлсийг хийж, хэрэгжүүлэхийг Монос Хүнс ХК-ийн зүгээс уриалж байна.

Хүн бүрт хүртээмжтэй орчинг бий болгоцгооё.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.