Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/18-НД НИЙТЛЭГДСЭН

Криштиано Рональдо түүхэн амжилт тогтооход нэг алхам дутуу байна

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 11 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Хөлбөмбөгийн супер од Криштиано Рональдо өчигдөр Португалийн шигшээ багт тоглохдоо 99 дэх гоолоо хийлээ.

Португалийн шигшээ баг өчигдөр 2020 оны Европын аварга шалгаруулах тэмцээнд оролцох болзлоо хангахын төлөө Люксембургийн шигшээ багтай тоглож, 2:0 харьцаатай хожсон юм.

Түүхэнд үндэсний шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд тоглоод 100 давсан тооны гоол хийж чадсан ганцхан хүн байдаг. Тэр нь Ираны Али Даей бөгөөд 109 гоол хийсэн амжилтаар тэргүүлж байгаа.

Одоо 34 настай Рональдо нэг гоол хийхэд 100 хүргэсэн хоёр дахь хүн болно.

Тэрээр 2004 онд анх Португалийн үндэсний шигшээ багт тоглон анхны гоолоо хийж байсан юм. Өнгөрсөн хугацаанд Рональдо үндэсний шигшээ багийнхаа нийт 164 тоглолтод оролцоод байна.

Португалийн шигшээ баг Евро 2020-ын урьдчилсан шалгаруулалтын B хэсгээс Украины багтай хамт шалгараад байгаа юм.

 

Эх сурвалж: CNN