Бродвей театрын албан ёсны эрхтэй тоглогдож буй “Питер Пэн” мюзикл жүжиг Монголын хүүхдийн ордны тайзнаа ахин тоглогдохоор болжээ.
Өнгөрсөн 10 дугаар сард Улаанбаатар чуулгын тайзнаа амжилттай тоглосон жүжиг 100 хувь амьдаар явагдаж байгаа бөгөөд мюзикл нь өөрөө дуулалт, бүжиглэлт, жүжиглэлт зэрэг урлагийн олон төрлийг хослуулсан урлаг.
Тайзны бүтээл ховордсон энэ цаг үед, олон хүүхдийн мэлмий болон сэтгэлийг баясгах сайхан бүтээл болсонд жүжгийг үзсэн хүүхэд багачууд болон эцэг эхчүүд баяртай байгаа аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!