Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/14-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ 100 хувийн саналаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг баталлаа

А.Ням-Өлзий, iKon.mn
2019 оны 11 сарын 14
iKon.MN
Зураг зураг
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

18:16 2019/11/14

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/1023557661320525/

Санал хураалт явуулсны дараа УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы хуралдаан түр завсарлаж байгааг мэдэгдлээ. 

Үргэлжлүүлэн Үндсэн хуулийн өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх гэж байна.

Үүний дараа дахин чуулган хуралдаж уг хуулийн төслийг эцэслэн батлах юм. Энэхүү хуулийн төслийг 57-гоос дээш гишүүний саналаар батлах учраас өнөөдөртөө багтаан эцэслэхээр шийджээ. 

18:04 2019/11/14

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг дэмжих эсэх санал хураалтад гишүүд гар өргөн оролцов.

Гар өргөн, Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжсэн гишүүдийн нэрсийг УИХ-ын дарга Г.Занданшатар дуудав. 

Ийнхүү санал хураалтад оролцсон 64 гишүүний 100 хувийн саналаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл батлагдлаа.  

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хэрэгжих хугацааг 2020 оны тавдугаар сарын 25-н хэмээн хуулийн төсөлд тусгажээ.

17:06 2019/11/14

Саналын томъёолол тус бүрээр санал хураалт явуулж дууслаа.

Ийнхүү гишүүдийн ¾-аас доошгүй нь дэмжсэн саналуудыг төсөлд тусгасанд тооцсон болохыг УИХ-ын дарга танилцуулав. Улмаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд санал хураалтаар дэмжигдсэн саналуудыг нэмснээр бүхэлд нь санал хураалт явуулах юм байна. 

Дэмжигдсэн саналуудыг төсөлд нэмж тусгах редакцын ажил бэлэн болох хүртэл чуулганы хуралдааныг түр завсарлуулж байгааг УИХ-ын дарга мэдэгдлээ. 

16:24 2019/11/14

АН-аас тавьсан хоёр дахь санал болох "УИХ-ын сонгуулийг олонхын болон хувь тэнцүүлсэн зарчмыг хослуулан явуулна. Сонгогч тойрогт нэр дэвшсэн болон намын жагсаалтад орсон нэр дэвшигчийн төлөө санал өгнө" хэмээх заалтыг Үндсэн хуульд оруулах эсэхээр санал хураалт явуулахад 59.4 хувийн саналаар дэмжигдсэнгүй.  57-гоос дээш гишүүний санал авсан заалтыг Үндсэн хуульд оруулах журамтай тул ийнхүү уг саналыг УИХ дэмжсэнгүй. 

Энэ талаар УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат "Зөвшилцлийн ажлын үр дүн гарсангүй. АН-аас тавьсан гурван саналын хоёрыг нь унагаалаа. АН Үндсэн хуулийг өөрчлөхийн төлөө шударга явсан. Харамсалтай нь АН үүнээс цааш хэлэлцүүлэгт орох боломжгүй боллоо" гэв. 

Ийнхүү АН Зөвшилцлийн ажлын хэсгээс болон УИХ-ын чуулганаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэхээс гарч байгаагаа мэдэгдлээ. 

Мөн УИХ-ын гишүүн О.Баасанхүү МАХН-ын төлөөллийн хувиар цаашид уг хэлэлцүүлэгт оролцохгүй болсноо мэдэгдлээ.    

16:05 2019/11/14

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн 39.4-д оруулах “Засгийн газрын гишүүнийг Ерөнхий сайд Ерөнхийлөгчид танилцуулснаар томилж, чөлөөлнө. Засгийн газрын гишүүн УИХ-д тангараг өргөнө” хэмээх заалтыг гишүүд 88.4 хувийн саналаар дэмжлээ. 

12:28 2019/11/14

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Нэмэлт, өөрчлөлтийн төсөлд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх улсын болон засаг захиргааны зэрэглэлтэй хот түүнчлэн тосгоны өөрийн удирдлага, зохион байгуулаотын эрх зүйн үндсийг хуулиар тогтооно гэж өөрчлөн тусгасан. Хот тосгон, нутаг дэвсгэр түүний удирдлагын зарим чиг үүргийг шилжүүлэх асуудлыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ шийдвэрлэнэ. 

Үүн дээр нэр бүхий зургаан гишүүн санал гаргаад тэр нь олонхын санал аваад Дархан, Эрдэнэтийг улсын зэрэглэлтэй хот болгох асуудлыг 2020 оны эхний хагас жилд багтаан Засгийн газраас УИХ-д оруулж ирж шийдвэрлүүлнэ гэдэг заалтыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуульд оруулсан.

Сонгуулиас өмнө улсын хэмжээний бүх хот, тосгоны асуудлыг шийдэж чадахгүй. Дээр нь Нутаг дэвсгэр, засаг захиргааны нэгжийн удирдлагын тухай хууль, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиудыг нэн даруй гаргах шаардлагатай байгаа. Одоогоор Төрийн байгуулалтын байнгын хороон дээр нутгийн удирдлагын тухай хууль бэлэн болсон байгаа. 

Гэхдээ энэ асуудал 2020 оны тавдугаар сарын 25-наас хойш буюу Үндсэн хуулийн өөрчлөлт хэрэгжиж эхэлнээс хойш хүчин төгөлдөх болно.   

Ийнхүү Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дуусгав. Эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд хуулийн төслийг шилжүүллээ. 

Үргэлжлүүлэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж эхэллээ. 

11:48 2019/11/14

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Журмын тухай хуулийг яагаад заавал эхэлж хэлэлцэх гээд байгаа юм бэ. Үндсэн хуулийг хэлэлцэх үеэр өөр хууль хэлэлцэхгүй гэсэн журам бий. Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хууль бол энгийн хууль. Эхлээд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх ёстой.  

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Энэ бол дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн анхны хэлэлцүүлэг. Дараа нь эцсийн хэлэлцүүлэг хийнэ. Харин Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эцсийн хэлэлцүүлгийн шатандаа байгаа. Эцэст нь Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл түрүүлж батлагдана. Хоцорч явж байгаа учраас зэрэгцүүлэх үүднээс ингэж хэлэлцэж байгаа юм. 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Бид ард түмний сонгох эрхэд халдаж байна. Ерөнхийлөгч хориг тавьж болно. Гэтэл шинэ саналууд орж ирээд хэлэлцэгдээд байгаа нь хууль зөрчиж байна. Хэлэлцэгдэх асуудлууд аль нэг намын ашиг сонирхлыг илэрхийлсэн байж болохгүй гэж байгаа. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: 2012 онд нам дугуйлдаг холимог тогтолцоо орж ирсэн. Харин энэ удаагийн холимог тогтолцоогоор улс нэг тойрог болно. Намын жагсаалтаас хүнийг нь дугуйлдаг тогтолцоо. Намын нэрийн ард болохгүй хүмүүс орж ирэх гээд байна гэж айх зүйл байхгүй. 

10:11 2019/11/14

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн гуравдугаар хэлэлцүүлгийг хэлэлцэж эхэллээ. 

Чуулганы нэгдсэн хуралдаанаар: 

  1. Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төсөл
  2. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслүүдийг хэлэлцэнэ.  

Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, горимын санал гаргав. 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Нэмэлт, өөрчлөлтөөр яг юу батлах нь тодорхойгүй байхад дагаж мөрдөх журмыг нь баталж болохгүй. Бид Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслөө батлаагүй байгаа шүү дээ. Үүнийг баталсны дараа дагаж мөрдөх журмаа батлах нь зүйтэй. 

УИХ-ын дарга Г.Занданшатар: Дагаж мөрдөн журмын анхны хэлэлцүүлгээ эхэлж явуулсны дараа хуулийн төслөө батлаад дараа нь дагаж мөрдөх журмын эцсийн хэлэлцүүлгийг баталж болно. 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслөөр ард нийтийн санал асуулга явуулна гэж байсан. Энэ асуудал юу болсон юм бэ. 

УИХ-ын дарга Г.Занданшатар: Хоёрдугаар хэлэлцүүлгийн дараа ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоолын төсөлд Ерөнхийлөгч хориг тавьсан. УИХ хоригийг хүлээж авснаар тогтоол нь хүчингүй болсон. Ингээд УИХ-ын 85 дугаар тогтоол батлагдан үүний дагуу Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцээд явж байгаа. 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Үндсэн хуулийн өөрчлөлтийн хэрэгжиж эхлэх хугацааны асуудал чухал байна. 

УИХ-ын дарга Г.Занданшатар: 2020 тавдугаар сарын 25-наас эхлэнэ. Зарим заалтын тухайд үүнээс өмнө мөрдөх хууль зүйн болон техникийн ямар ч боломжгүй. 

Ийнхүү УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатын гаргасан горимын саналын дагуу Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг батлагдсаны дараа дагаж мөрдөн журмын тухай хуулийг батлах нь зүйтэй гэдгээр санал хураалт явуулсан ч олонхыг дэмжлэг авч чадсангүй. 
Үргэлжлүүлэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг хэлэлцэж эхэллээ. 