Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/13-НД НИЙТЛЭГДСЭН

Ази тивийн залуу боксчид аваргаа шалгаруулж байна

ikon.mn
2019 оны 11 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Монголын боксын холбоо, Азийн боксын холбоо /ASBC/ хамтран “Ази тивийн залуучуудын боксын аварга шалгаруулах тэмцээн”-ийг энэ сарын 11-17-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Буянт-Ухаа” спорт ордонд амжилттай зохион байгуулсаар байна.

Энэ жилийн “Ази тивийн залуучуудын боксын аварга шалгаруулах тэмцээн”-д Азийн 17 орны шилдэг залуу боксчид хурд хүч, авхаалж самбаагаа сорихоор ирсэн бөгөөд Монгол Улсаас эх орондоо зохиож буй тус тэмцээнд эрэгтэй, эмэгтэй нийт 16 тамирчин оролцож байна.

Тэмцээнд эрэгтэй /49 кг, 52 кг, 56 кг, 60 кг, 64 кг, 69 кг, 75 кг, 81 кг, -91 кг, +91 кг/ жинд, эмэгтэй /48 кг, 51 кг, 54 кг, 57 кг, 60 кг, 64 кг, 69 кг, 75 кг, 81 кг, +81/ гэсэн нийт 20 жинд шилдэгүүд тодорно. Тэмцээний шүүгчээр Олон улсын боксын холбоо /AIBA/-ны 2 болон 3 одтой шүүгчид ажиллаж байгаагаараа онцлогтой.

Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр Ажнай корпораци, хамтран ажиллагчаар Монголын боксын холбооны топ түнш, спортыг дэмжигч Капитрон банк болон бусад байгууллагууд хамтран ажиллаж байна. 

Азийн залуучуудын боксын аваргууд энэ Ням гарагт буюу 11-р сарын 17-нд тодорно. Монголын ирээдүйн олимпийн их аваргууд болох өнөөдрийн өсвөр, залуу тамирчидаа уухайлан дэмжээрэй.