Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/12-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Тэмүүжин: Өчигдөр орсон цасыг 450 гаруй ажилчин ээлжлэн цэвэрлэж байна

Г.Мөрөн, iKon.mn
2019 оны 11 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Улаанбаатар хотод өнгөрсөн шөнө цас орж, зөөлөн цасан шуурга шуурсан билээ.

Цас орсны дараах цэвэрлэгээний ажил хэрхэн явагдаж байгаа талаар нийслэлийн Хот тохижилтын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэн Б.Тэмүүжингээс тодруулахад "Одоогийн байдлаар 450 гаруй ажилчин, 60 техник хэрэгсэлтэйгээр ээлж гарган, зохион байгуулалттайгаар ажиллаж байна.

Яг өнөөдрийн байдлаар 1,502 тонн бодис, 608 тонн давсны нөөц бий.

Энэ сарын 11-ний 17:00 цагаас хойш халтиргаа, гулгаа үүсэхээс сэргийлэх зорилгоор нийт 266 тонн бодис, 16 тонн давсыг нийтийн эзэмшлийн зам талбайд цацсан.

Мөн Улаанбаатар хотын Шуурхай удирдлагын төвөөс ирсэн дуудлагын дагуу мөс тогтсон газруудаар цацаж байна.

Харин иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн эзэмшлийн газар болон тухайн орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам, талбайг цэвэрлэх үүрэгтэй" гэв.

НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2012 оны 11 дүгээр сарын 61 дүгээр тогтоолд иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудыг өөрийн эзэмшил ашиглалтад байгаа газар болон орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ хийх тухай заажээ.

Гэрэл зургийг Mpa.mn