2019/12/14
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,726.12₮
B30
УЛААНБААТАР
-8°
|
-17°
B30
УЛААНБААТАР
-6°
|
-17°
B30
УЛААНБААТАР
-11°
|
-16°
07:00
S29
-16°
08:00
S29
-16°
09:00
S30
-15°
10:00
S30
-14°
11:00
S30
-12°
12:00
S32
-10°
13:00
S32
-7°
14:00
S32
-6°
15:00
S32
-7°
16:00
S32
-8°
17:00
S31
-10°
18:00
S31
-12°

Какүрюү М.Ананд аварга Монгол Улсын иргэншлээс татгалзах хүсэлт гаргажээ

Үндэсний шуудан сонин
2019 оны 11 сарын 11
Үндэсний шуудан

Их аварга Какүрюү М.Анандын багш 2019 оны есдүгээр сарын 16-нд нас барсан билээ.

Мэргэжлийн сумо бөхийн Изүцү дэвжээний ояката, сэкивакэ асан Сакахоко нас барснаар тус дэвжээ багшгүй болсон бөгөөд тус дэвжээний бөхчүүд Мичинокү дэвжээнд шилжин очиж барилдаж байгаа.

Изүцү дэвжээ Ёкозүна их аварга Какүрюү М.Анандаас гадна санданмэ, жонидан зиндааны хоёр бөхтэй юм. Сумо бөхийн холбооноос багшгүй болсон Изүцү дэвжээг хааж, бөхчүүдийг нь өөр дэвжээнд шилжүүлэх шийдвэр гаргажээ.

Дэвжээгээ хаалгахыг хүсээгүй Какүрюү нэг галын бусад дэвжээний туслах ояката нараас дэвжээ удирдах хүн хайсан ч олдоогүй байна.

Ёкозүнатай болохыг хүссэн хэд хэдэн дэвжээ санал тавьсан ч өөр галд шилжихийг холбоо зөвшөөрөөгүй аж.

Өнгөрсөн сард Сумогийн их аварга Какүрюү М.Ананд дэвжээгээ өвлөн авахын тулд Монгол Улсын иргэншлээс татгалзаж, Япон Улсын иргэн болох хүсэлтээ Монгол Улсын төрийн байгууллагуудад гаргасан байна.

Их аварга Хакүхо М.Даваажаргал Япон Улсын иргэн болох хүсэлтийг энэ оны есдүгээр сарын 3-нд албан ёсоор баталсан тухай Япон Улсын хэвлэлүүд мэдээлж байв.

Харин М.Ананд аваргын хувьд Япон Улсын иргэншлийг сонгосон сумо бөхийн дөрөв дэх их аварга болж байна.

Үүнээс өмнө Монгол Улсаас сэкивакэ Кёкүтэнхо Н.Цэвэгням, Асасэкирю Б. Дашням, Хакүхо М.Даваажаргал нар тус улсын иргэншил авсан билээ.

x