Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/07-НД НИЙТЛЭГДСЭН

Ая зохиогч Б.Пүрэвсүрэнгийн "Дулаахан намар" тоглолт энэ сарын 11-нд болно

А.Намуун, iKon.mn
2019 оны 11 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Ая зохиогч, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Буяндэлгэрийн Пүрэвсүрэнгийн “Дулаахан намар” тоглолт энэ сарын 11-ний 19:00 цагаас UB PALACE-ийн концертийн их танхимд болохоор товлогджээ.

Энэ нь түүний уран бүтээлийн долоо тоглолт бөгөөд “Сэтгэлээс минь урссан аялгуу Сэтгэлд тань эгшиглээсэй” хэмээх уриа, бэлгэдлээр сонсогч олондоо эгшгэн хадгаа өргөн барих гэж байна.

“Дулаахан намар” тоглолтод Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин С.Эрдэнэцэцэг, Л.Болдбаатар болон соёлын тэргүүний ажилтан, дуучин Б.Батболд, А.Мөнхбат, Л.Банзрагч, П.Жимсээ, Э.Чинбаяр, Б.Болд, Х.Мөнгөнцэцэг зэрэг олон түмний хүндлэлийг хүлээсэн уран бүтээлчид оролцоно. 

 

Тасалбарыг 99883031, 98003031 утсаар болон ticket.mn сайтаар захиалах боломжтой.