Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/07-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Тэмүүлэн: Барилгажаагүй удсан газруудыг чөлөөлж дахин төлөвлөнө

Б.Намуунтамир, Зууны мэдээ
2019 оны 11 сарын 7
Зууны мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Улаанбаатар хотын ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн, барилгажаагүй удсан газруудыг чөлөөлж дахин төлөвлөлтөд оруулах талаар Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газрын Хот төлөвлөлтийн хэлтсийн архитектор Э.Тэмүүлэнгээс тодрууллаа.

-Нийслэлд нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлж, гэр хорооллын хэт төвлөрлийг сааруулан, хэд хэдэн газар цэцэрлэгт хүрээлэн байгуулна гэлээ. Энэ ажил одоо ямар явцтай явж байна?

- Улаанбаатар хотын нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ олон улсын хотуудын стандартаас 5-6 дахин бага байгааг нэмэгдүүлж, суурьшлын нутаг дэвсгэрийн 60 орчим хувийг эзэлж буй гэр хорооллын хэт төвлөрлийг сааруулж энэ онд 66 га талбайд томоохон хэмжээний цэцэрлэгт хүрээлэн хийгдэхээр төлөвлөгдсөн.

-Тухайлбал ямар байршлуудад байгуулагдахаар төлөвлөсөн байгаа вэ?

-Нийслэлийн хэмжээнд одоогоор Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй дүйцэхүйц, томоохон хэмжээний долоон цэцэрлэгт хүрээлэн баригдахаар батлагдсан байдаг нь Агро парк, Тахилт, Дамбадаржаа хийд, Чингэлтэй хайрхан, Сэлбэ гол, Дарь-Эхэд байгуулагдахаар зураг төсөл хийгдсэн учраас цаашид үе шаттайгаар хэрэгжиж эхэлнэ.

-Барилгажаагүй удсан газрыг чөлөөлж дахин төлөвлөх ажлын явц ямар шатандаа ярьж байгаа вэ?

-Нийслэлийн Засаг даргын захирамжаар барилгажаагүй удсан газрыг чөлөөлж, дахин тохижуулах шийдвэр гарсан.Үүний дагуу зураг төсөл нь хийгдэж байна. Тухайлбал,хуучнаар Ялалт кино театрын хойно Дипломат 95 орон сууцын урд бичил цэцэрлэгт хүрээлэн болон “РЦНК” төвийн урд томоохон хэмжээний талбайд тохижилтын ажлын зураг хийгдэж ирэх онд хэрэгжүүлэхээр төлөвлөгдсөн.

Зураг