Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/06-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын сүүлчийн эзэн хаанд зориулсан 900 лонх франц архийг тэнгисийн ёроолоос гаргажээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 11 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн нэгдүгээр дайны үеэр Оросын эзэн хааны Францаас захиалсан их хэмжээний архи дарстай хөлөг онгоц Германы шумбагчийн дайралтад өртөж живсэн юм.

Тэгвэл Балтийн тэнгисийн ёроолд 100 гаруй жил хэвтсэн лонхтой хатуу ундаануудыг шумбагчид гаргаж чаджээ.

1917 оны тавдугаар сард Орос, Герман улсууд дайтаж байсан тул төвийг сахигч Швед улсын Kyros нэртэй хөлөг онгоц 50 авдар коньяк, 15 авдар ликорыг Петроград хотод хүргэхээр аялж байсан юм. Ачааг захиалагч нь Оросын эзэн хаан хоёрдугаар Николай байжээ.

Гэвч Германы UC-58 шумбагч Шведийн хөлөг онгоцыг Аланд арлыг өнгөрч явах үед замд нь живүүлж байсан юм.

Хууль бус бараа тээвэрлэж явсан гэж Германчууд буруутгасан тул хөлгийг живүүлж, багийнхныг өөр хөлөгт шилжүүлж байжээ.

Ингэснээр хамгийн сайн чанартай 900 лонх франц хатуу ундаа далайн ёроолд үлдсэн байна.

1999 онд живсэн хөлгийн байрлалыг тогтоож байсан ч дотрохыг нь гаргаж чадаагүй юм. Тэгвэл 20 жилийн дараа Швед, Исландын шүмбагчдын баг ачааг нь уснаас гаргаж чаджээ.

Тэдний гаргасан ачаанд 600 лонх De Haartman & Co үйлдвэрийн коньяк, 300 лонх Benedictine брэндийн ликор багтсан байна. 

Эх сурвалж: Russia Today