ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/01-НД НИЙТЛЭГДСЭН

Нэг хүн хэдэн мянган дугаар эзэмших нь нээлттэй юм байна

Б.Энхзаяа, Өдрийн сонин
2019 оны 11 сарын 1
Өдрийн сонин
Зураг зураг

БНХАУ-ын 800 орчим иргэн Монгол Улсын нийслэлд нэг дор төвлөрч, цахим гэмт хэрэг өдүүлж байсан гэх дуулиан үргэлжилсээр байна.

Улаанбаатар хотын томоохонд тооцогддог зочид буудлуудаас хятад иргэдийг баривчлахад өндөр хүчин чадалтай 1,000 орчим компьютер, 10,000 орчим сим карт, гар утас хэрэглэж байсан байдаг.

Гадаадын иргэд нэг дор ийм олноор суурьшиж юу хийж байсан бэ гэх том асуултаас гадна тэдгээр иргэд манай улсын үүрэн холбооны оператор компанийн 10,000 сим картыг яаж авсан нь анхаарал татаж байгаа юм.

Бид үүрэн телефоны компаниуд дугаараа хэрхэн худалддаг талаар сурвалжиллаа.

2016 ОНД 650,000 ДУГААР БҮРТГЭЛГҮЙ БАЙЖЭЭ

Манай улсад үүрэн холбооны дөрвөн компани үйл ажиллагаа явуулдаг. Тэдгээр бол “Мобиком”, “Юнител”, “Скайтел”, “Жи-Мобайл”. Үүрэн холбооны оператор компаниуд бүгд онлайнаар дугаар захиалах үйлчилгээтэй.

“Мобиком” гэхэд урьдчилсан төлбөрт дугаар 3,500 төгрөг. 1,000 нэгж дагалдах урамшуулалтай гэнэ. Дата дагалддаггүй. Харин “Скайтел" компанийн урьдчилсан төлбөрт дугаарыг 2,000 төгрөгөөр худалдаж авч болно. 60 хоногийн эрхтэй. 2020 он дуустал cap бүр 10GB дата бэлгэнд авах юм байна. “Юнител” гэхэд интернэтээр төлбөрөө төлөөд сим картаа үнэгүй хүргүүлэх боломжтой гэнэ.

“Жи-мобайл"-ын дугаарыг 5,000 төгрөгөөр худалдаалж байна. Харин дата ашигладаг дугаар нь 20,000 төгрөг гэж байна. Дугаар захиалаад худалдаж авахад бүгдээрээ овог, нэр, регистрийн дугаар шаардаж байна. Энэ нь шинээр хэрэгжиж эхэлсэн Харилцаа холбооны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой.

Тус хуулийн өөрчлөлтөөр дугаар худалдаж авахад дээрх мэдээллийг заавал авахыг хуульчилсан юм. Түүнээс өмнө хувийн мэдээллийг лавладаггүй байснаас бүртгэлгүй дугаар зах зээлд олон мянгаар гарах нөхцөл нэгэнт бий болчихсон байсан юм. Албаныхны мэдээллээр 2016 оноос өмнө зах зээлд бүртгэлгүй 650,000 дугаар байсан гэдэг. Харин хууль хэрэгжиж эхэлснээр дугааруудыг бүртгэлжүүлж,  бүртгэлгүй дугаар эрс буурсан гэж байгаа юм.

Гэхдээ оператор компаниудын цахим хуудсаар дугаар захиалахдаа овог, нэр, регистрийн дугаараа зохиогоод хийчихэд шууд л дугаар захиалагдаж байлаа. Нэмээд хэдийг ч захиалж болохоор аж. Хуурамч мэдээлэл оруулаад мөнгө төлчихсөн байхад дугаараа очоод авчих боломжтой гэж харагдахаар байв.

1,000-ЫН ДУГААРУУД БҮРТГЭЛГҮЙ, НЭГ ХЭРЭГЛЭГЧ хэдэн Ч ДУГААРТАЙ БАЙХ НӨХЦӨЛИЙГ ХАНГАЖ БАЙНА

Үүний дараа нэг хэрэглэгч олон дугаар авч болох талаар судаллаа. “Юнител” компанийн агент дээр явж очив. “Шинэ дугаар 5,000 төгрөг. Салбар дээрээс очиж авбал 3,000 болно. Хэд, хэдэн дугаар авч болно” гэж байна. Харин “Мобиком”-ын хувьд нэг хэрэглэгч хамгийн дээд тал нь таван дугаар авч болдог гэж байв.

Оператор компаниуд байсхийгээд л “Дугаар аваарай, ийм тийм урамшуулалтай, дата эрхтэй” гэсэн мессежийг хэрэглэгчид рүү илгээдэг.

Гудамж талбайд ч ширээ засан сууцгааж дугаар бөөндөж зарах тохиолдол хаа сайгүй бий, Бичиг баримт үзүүлэх шаардлагагүй, хэн дуртай нь хэдэн ч дугаар авч болдог том боломж энд бий. Монтел, Теди төвийн гадна гар утас худалдаалдаг наймаачид түүнийг “1,000-ын дугаар” гэж нэрлэдэг юм байна. “1,000-ын дугаар дээрээс очоод хэдийг ч авчихаж болно.

Нарантуул захын “Мангасын ам”-ны хажууд байнга сууж байдаг” гэх нэгэн байв. Түүнээс гадна цахим сүлжээнд дугаар зарах хар мянган зах харагддаг. Тэр бүхний ард бүртгэлгүй дугаарууд байдаг, нэг хүн нэр дээрээ хэдэн ч дугаар авч болдгийг, нэг ёсондоо дугаарын наймаа зах. хязгааргүй болсныг харуулж байгаа явдал.

Эцэст нь гадны томоохон цахим гэмт хэргийн бүлэглэлийн өгөөш болж, дугаарын зах замбараагүй наймаа задрав бололтой.

“БИЧИГ БАРИМТТАЙГАА ИРВЭЛ 100 ДУГААР ӨГЧ БОЛНО”

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл хураагдсан 10,000 дугаар нэг оператор компанийнх байсан гэж мэдээлж эхэлсэн. Тодруулбал, “Жи-Мобайл” компанийн дугаар байсан гэх. “Жи-Мобайл” компанийн хувьд үндэсний оператор компани гэдгээрээ онцлогтой.

Манай сурвалжлах баг тус компани дээр явж очив. Тус компани “Жуулчин” гэх дугаар гаргажээ. Байгууллагын ажилтнууддаа дугаар авч өгөх нэрийдлээр хэрэглэгч нэг дор олон дугаар авч болох эсэхийг тодруулахад “Байгууллага хариуцсан салбар гэж байдаг. Тэнд очин гэрээ хийгээд авах боломжтой” хэмээн нэгэн дугаараар холбогдохыг хүсэв. Тус дугаар руу залгаж үзлээ.

-Нэг хэрэглэгч нэр дээрээ хэдэн дугаар авч болох вэ?

-Урьдчилсан төлбөрт дугаар бол нэр регистрээ бүртгүүлээд 100 орчмыг авч болно.

-Илүү олон дугаар авах боломж байна уу. Хаана хандаж болох вэ?

-Хувь хүнд 100-гаас илүүг гаргаж өгөх боломжгүй. Харин компани аж ахуйн нэгжтэй байгууллагатай гэрээ байгуулаад хэдэн ч дугаар гаргаж өгч болно. Хязгаар байхгүй. Гэрээ байгуулаад холбогдох бичиг баримт бүрдүүлсэн тохиолдолд надтай холбогдоод авахад нээлттэй. Харин дараа төлбөрт дугаар таваас илүүг нэг хүнд олгох боломжгүй..... гэж байлаа.

Хэрэв компани холбогдох бичиг баримтаа бүрдүүлсэн тохиолдолд хэдэн ч мянган дугаар гаргаж авахад нээлттэй нь эндээс харагдаж байна. 99, 88, 98-тай дугаарууд ховор болсон нь үүнтэй ч холбоотой байж болох.

Д.СЭРЭЭДОРЖ: ТЭР ОЛОН ДУГААР ЯМАР Ч БҮРТГЭЛГҮЙ ГАРСАН БАЙХ ҮНДЭСЛЭЛ БАЙХГҮЙ

Монгол Улсын хууль сахиулах, харилцаа холбоо гээд олон салбарт том дохио болж онцгой нөхцөл байдал үүсгэсэн эл хэрэгт албаны хүмүүс ямар тайлбар өгөх нь сонирхолтой. Ялангуяа 10,000 сим нэгхэн сарын дотор худалдаалагдаж, хууль зөрчигчдийн хэрэгсэл болсон асуудалд Харилцаа холбооны зохицуулах хороо ямар байр суурьтай байгааг сонирхлоо.

Түүнчлэн нэг хэрэглэгч хэдэн дугаар эзэмшдэг, түүнийг яаж хянадаг, гадаадын иргэд яаж дугаар авдаг, үүрэн телефоны компани нэг дор олон мянган дугаар худалдаалах боломжтой эсэх гээд цаг үеийн асуудлаар Харилцаа холбооны зохицуулах хорооны дэд дарга Д.Сэрээдоржтой ярилцлаа.

-Манайд үүрэн телефоны операторуудад хэд орчим хэрэглэгч бүртгэлтэй байна вэ?

-Монголд өнөөдөр 38 мянган км шилэн кабель байдаг. Үүнд суурилаад суурин болон үүрэн операторууд интернетийн болон ярианы үйлчилгээнүүд явуулж байна. Өнөөдөр манайд 4 сая хоёр зуун мянган үүрэн хэрэглэгч байна.

Үүний 3.6 сая хэрэглэгч интернетэд холбогддог. Энэ бол 2019 оны эхний хагас жилийн байдлаар авсан тоон үзүүлэлт. Үүрэн телефонууд дээр дөрөв дэх үеийн хөгжил 4G технологи ашиглагдаад явж байна. Нэг сая хэрэглэгчтэй байгаа.

-Бүх дугаарууд бүртгэлтэй болсон уу?

-Сүүлд УИХ-аас “Харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгч нь хэрэглэгчийг заавал регистрийн дугаараар бүртгэж дугаар олгоно” гэсэн заалтыг үйлчилгээ эрхлэгчийн үүрэг болгож өгсөн. Олон улсад бүх дугаарыг бүртгэлжүүлэх гэсэн шаардлага тавигдаж байгаа. Энэ шаардлагыг Монголд хэрэгжүүлэх чиглэлээр ажиллаж байна. 2016 онд 650 мянган хэрэглэгчийн дугаар бүртгэлгүй байсан.

Харин өнөөдөр 4,000 орчим хэрэглэгчийн бүртгэл тодорхойгүй байгаа. Суурин болон үүрэн операторуудаас бид бүртгэлжүүлэхийг шахаж ажиллаж байгаа. Олон улсын байгууллагуудаас тавьж буй шаардлагын дагуу бид хүүхдийг цахим орчинд хамгаалах, терроризмтой тэмцэх чиглэлээр бүх дугаарыг бүртгэлжүүлээд ажлыг хийгээд дуусаж байна. Энэ он дуусахад бүртгэлгүй дугаарыг байхгүй болгохын төлөө бүх операторууд ажиллаж байна.

-Нэг хэрэглэгчийн нэр дээр хэдэн дугаар бүртгэлтэй байж болох вэ. Үүнийг хязгаарласан хуулийн заалт байна уу?

-Өнөөдөр нэг хэрэглэгч хэдэн ч операторын хэдэн ч дугаар хэрэглэж болно. Чөлөөтэй байгаа. Дугаарын хэрэглээг хязгаарлаагүй. Нэр дээрээ 100 дугаар бүртгүүлж авсан хэрэглэгч байна ч гэх асуудал тавигддаг. Бизнесийн байгууллагууд үйл ажиллагааны зориулалтаар ийм дугаарууд авдаг. Энэхүү дугааруудыг ямар албан тушаалтан ашигладаг болохыг бид нар бүртгэлжүүлэхээр ажиллаж байна.

-Гадаад иргэдэд дугаар ямар замаар олгодог вэ?

-Дугаар бол улсын онцгой нөөц. Гадаад иргэдэд өмч болгож эзэмшүүлдэггүй. Харилцаа холбооны зохицуулах хороо операторуудад 10 мянга, 100 мянга, хамгийн ихдээ нэг сая дугаарын багцыг гэрээ хийж олгодог. Үүнийг операторууд тус бүр хэрэглэгчтэй гэрээ хийж ашиглуулдаг. Мөн жуулчдад зориулагдсан түр дугаар гэж байдаг.

-БНХАУ-ын 800 иргэн нэг дор цуглаж 10,000 орчим сим карт ашиглаж байсныг ТЕГ болон цагдаагийн алба хаагчид баривчиллаа. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Нэг хүн болон хэсэг бүлэг хүнд багцаар нь дугаар эзэмшүүлэх, гэрээ хийх бололцоо байхгүй. Ямар зориулалтаар, ямар үйлчилгээ авч байна гэдгийг хууль хүчний байгууллагынхан шалгаж байгаа гэж ойлгосон. Өнөөдрийн мөрдөж байгаа дүрэм журмын хүрээнд 10 мянган дугаарыг нэг сарын дотор хэрэглэгчдэд бөөнөөр нь олгох боломжгүй.

-Олгох боломж, хуулийн цоорхой байдаг болоод л ийм байдал үүсэж байна даа?

-Хууль хүчний байгууллагын хүмүүс шалгаж тодорхой болгох байх. Тэр цагт манайхаас арга хэмжээ авч ажиллана. Тэр олон дугаар ямар ч бүртгэлгүйгээр гарсан байх үндэслэл байхгүй” гэлээ.

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
21
Зураг
БУРУУ
5
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
21 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.9.42.233] 2019/11/2
10000 хэрэглэгчийн мэдээлэл алдагдсан юм биш биз
0 | 0 Хариулах
Маркетингийн менежер [27.123.214.2] 2019/11/1
Хувь хүнд ийм олон дугаар байх боломжгүй. Тэгэхээр монголд бүртгэлтэй ААН бас олон дугаар авах боломжтой. Ийм замаар цуглуулсан байж болно. Аливаа 4 операторыг буруутгахаасаа өмнө боломжит сувгуудыг харах нь зүйтэй. Нэг монгол баагий хамтарч л ажилласан байгаа. Үнэндээ манай монголчууд дотороосоо язарсан балиар ард түмэн. Хэдэн халтар төгрөгний төлөө эх орон ээжээ худалдахаас сийхгүй сэтгэлгээтэй хүмүүс. Бид аливаа алдааг өөрсдөөсөө хайх хэрэгтэй. Дандаа л шүүмжлэнэ нэгнээ адлана түлхэнэ жигшинэ, харин гадаад шар харуул бөхөлзөнө. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй. зөв Хандлагыг өөрөөсөө эхлүүлээрэй залуучуудаа
1 | 0 Хариулах
zochin [66.181.181.205] 2019/11/1
unegui dugaar taraadag shuu dee
0 | 0 Хариулах
Зочин [192.82.69.234] 2019/11/1
Моби гэхдээ автобусны буудал дээр халтар хүмүүсээр дугаар заруулах ажлаа болих хэрэгтэй. Ядаж хэрэглэгч нараа хүндлэх хэрэгтэйй ш дээ. Аймаар бохир бүдүүлэг харагдаж байна лээ. Маркетинг шал өөр түвшинд хүрсэн байхад хэдэн оны хэв маяг яваад байгааг бодох хэрэгтэй.
0 | 0 Хариулах
маркетингийн менежер [27.123.214.2] 2019/11/1
Маркетингийн арга хэрэгсэл маш олон бий. Шууд борлуулалтаар гарч байгаа шууд маркетингийн арга хэрэгсэл. Өнөөдөр бид орчин үеийн маркетингийг уламжлал маркетингтай хослуулан зах зээлд хэрэглэхээс өөр аргагүй. Өнөөдөр монголчуудын оюуны мэдлэг цар хүрээнд л тааруулж маркетинг хийнэ. Өнөөдөр олон компани энэ арга хэрэгслийг хэрэглэж байна. Үүнийг маркетингийн идэвхжүүлэлт гэдэг юм. Ердөө л нэг арга хэрэгсэл, аливаа зүйлийг шүүмжлэхдээ эхлээд мэддэг болоод шүүмжилж сур.:
2 | 0 Хариулах
Зочин [202.55.188.83] 2019/11/1
Хүн хэдэн дугаар авна уу хамаагүй хувь хүний эрх
0 | 1 Хариулах
Зочин [202.126.89.241] 2019/11/1
Жмобайл дээр очоод л 100, 100аар нь авчихсан юм бна дөө кк.
1 | 0 Хариулах
Зочин [192.82.73.227] 2019/11/1
Юнител жи хоёр бүртгэлгүй дугаар гаргадаг. Моби бол чанга юм билээ. Gsm халаагуурт сим авах гээд болдоггүй сүүлдээ юнителээс авч өгсөн.
0 | 0 Хариулах
irgen [202.21.117.2] 2019/11/1
ene tend ayalaj yawdag ulsuud bol medne dee ongotsnii buudal deer yamar ch burtgel shaardku data yarih erhtei dugaar zarj l bdgii sh dee bi law singa mali 2 dr tiim dugar awaad 1 sar barial hogiin sawand hiisen
1 | 0 Хариулах
Watt [202.55.180.58] 2019/11/1
Ватт, Байт (byte) 2-оо ялгадаггүй сурвалжлагчтай
4 | 1 Хариулах
Zochin [202.170.68.162] 2019/11/1
Bas neg utgaaraa, computer, suljee, sim geh met iumtai zuuraldval Mongol uls hogjij baina gesen ug. Gants nuurs, alt geh ium gargaj yavj baisnaas, computer suljee geh iumtai zuuraldval Mongold ireeduin hogjil baina. Ene salbariig oshoo deesh ni tatah heregtei.
0 | 0 Хариулах
basca feiza [216.240.89.20] 2019/11/1
сайн байцгаана уу? Үгүйээ, тэгэхээр чинь, монголд, хүмүүс хичнээн бол хичнээн дугаарыг тэгж хамаагүй аваад байж болдог юмуу. Тухайн дугаараарх үйлчилгээний төлбөр гэж уг дугаарууд бүрээр нь сар бүр төлбөрийн нэхэмжлэл хэрэгчлэгид нь хүргэгдэггүй юмуу. Пээ---эээ----эээ, тухайлбал, манайд л буюу америкт гэхэд, надад л гэхэд 2 дугаар бүхий утас байдаг бол үйлчилгээний сар бүрийнхээ төлбөрт сөхрөх л болмоор санагдах юм. Ганц утасны үйлчилгээний төлбөр биш бас өөр бусад үйлчилгээний төлбөр гээд олон л төлбөр хийх болохоор, толгойгоо гээж боломгүй л дээ, хэхэхэ.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.86] 2019/11/1
Чадал чинь хүрвэл ав гэж байна. Чадалгүй болоод хэрэгцээ байхгүй бол нэг дугаартайгаа яв.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.42.3] 2019/11/1
Цагдаагийн дарга хэмээх хуулиа мэддэггүй мангар орк л арга хэмжээ авна нтр гээд балайтаад байсан. Түүнээс биш, зочид буудал, утасны оператор компаниуд хэн ямар гэмт хэрэг хийх гэж бүртгэдэг, мөрддөг газар биш. Паспортоо өгөөд бүртгүүлсэн хэнийг ч буудалдаа оруулна, хэнд ч утасны дугаар өгнө. Тийм л зарчимтай. Харин бүртгэлгүй оруулсан, өгсөн байвал хариуцлага хүлээж болно. Гол нь бүртгэлтэй оруулсан, өгсөн бол болоо, тэрнээс цааших нь тэдний ажил биш.
0 | 1 Хариулах
Зочин [202.126.89.244] 2019/11/1
Жирийн иргэнд болдогггүй хэрнээ луйварчдад болохоор болоод байдаг, бүр 10,000 бүртгэлгүй дугаар гэхээр сүлжээг нь илрүүлж булхай цоорхойг бөглөх хэрэгтэйг сануулж байнадаа
3 | 0 Хариулах
Моби [194.36.108.83] 2019/11/1
худлаа шаалдаа. Сарын өмнө Моби дээр очход 1 хүн дээд тал нь 2 энгийн дугаар авч болно гээд илүүг өгөөгүй
0 | 0 Хариулах
hhm [202.126.88.146] 2019/11/1
niit 5 dugar 2 ni l uridchilsan baij bolno
0 | 0 Хариулах
Zochin [27.123.214.2] 2019/11/1
Эндээс харахад Юнител, Жи-Мобайл 2 л ийм заваан бүртгэлгүй дугаар мугаар тараагаад байгаан бишүү. Одоо энэ заваан юм чинь үндэсний аюулгүй байдалд хүртэл нөлөөлөх хэмжээнд ирсэн байна шдээ
8 | 1 Хариулах
Зочин [124.158.79.14] 2019/11/1
Энэ зун гар утасны ченж дээр G mobile-ийн дугаар зүгээр л зарж байсан. Ямар ч бүртгэлгүй дугаар бэлэн мөнгөөр болж байна лээ. (Жишээ нь Японд бол УУЧЛААРАЙ ямар ч боломжгүй зүйл)
5 | 1 Хариулах
Зочин [182.160.0.87] 2019/11/1
Japand bololgui yaahve de zugeer ta medehgui baigaan kk lag buhniig meddeg baagii. Yopr ni bol yu geech mongold bichig barimtgui dugaar avah yamarch bolomjgui gehdee har zah deerees avsan baij bolno uuniig haana ch yamarch uls boliulj chadahgui oilgo hogshoon
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.47] 2019/11/1
Өөр хүний нэрээр сим авч болдгийг болиулах хэрэгтэй
1 | 2 Хариулах