ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/30-НД НИЙТЛЭГДСЭН

1,308 хөөмийч нэгэн зэрэг хөөмийлж, Гиннесийн дээд амжилтад соёлын өвөө бүртгүүлэв

Б.Жаргалмаа, IKON.MN
2019 оны 10 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Язгуур урлагийн үнэт өв болсон хөөмийн урлагийг Ховд аймгийнхан өнөөдөр дэлхийн дээд амжилт болох Гиннест бүргүүлжээ. Өөрөөр хэлбэл, хамгийн олон буюу 1,308 хөөмийч нэгэн зэрэг хөөмийлснийг Английн Лондон хот дахь Геннисийн амжилтын хорооны шүүгчид шүүн баталгаажуулж, ийнхүү батламжийг гардуулсан байна. 

Ховд аймгийн Чандмань сум нь найман настай балчраас 80 настай буурай хүртэл хөөмийлдөг, энэхүү язгуур соёлын өлгий болсон нутаг тул тус аймагт зохион байгуулжээ. 

Энэхүү үйл ажиллагаанд тус аймгийн ерөнхий боловсролын 25 сургууль, 15 цэцэрлэг, Ховд их сургууль, “Хөгжил” политехник коллеж, Зэвсэгт хүчний 123-р ангийн авьяаслаг залуус, хүүхэд багачууд болон ардын авьяастнууд, мэргэжлийн уран бүтээлчид оролцсон бөгөөд хамгийн залуу хөөмийч нь таван настай байсан бол хамгийн ахмад нь 83 настай, улсын тэргүүний уран сайханч байсан талаар Ховд аймгийн ЗДТГ мэдээлжээ. 

Түүнчлэн “Хамгийн олон хөөмийч нэгэн зэрэг хөөмийлөх” уг түүхэн арга хэмжээнд оролцохоор Улаанбаатар хот, бусад аймгаас гадна Бүгд Найрамдах Тува Улс, ӨМӨЗО-ны хөөмийчид хүрэлцэн ирсэн байна. 

Энэ талаар уг арга хэмжээнд оролцсон хүмүүс мөн жиргэжээ. 

Монгол Улсын тухайд:

  • Хамгийн том морьтны хөшөө
  • Хамгийн том морин парад
  • Хамгийн олон бөхийн барилдаан
  • Шүдэн дээрээ хамгийн удаан тогтсон хүн зэрэг дэлхийн дээд амжилтуудыг эзэмшдэг байна. 

Хамгийн сүүлд л гэхэд хамгийн олон тэмээ уралдсан тохиолдол Гиннест бүртгэгдэж байсан бол оюун ухааны спортын ихэр тамирчид, олон улсын хэмжээний их мастер Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар ой тогтоолтын дэлхийн рекордыг шинэчилж, Гиннесийн номонд бичигдэхээр болсон билээ. 

 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
27
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
12 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [1.223.35.59] 2019/10/31
odoo oluulaa urtiin duugaa duulahgui yu. bas oluulaa biylgee hiij boloh yum baina. oluulaa airag uu
0 | 0 Хариулах
Зочин [1.223.35.59] 2019/10/31
tuva nar mongolchuudaas hamaagui goy hoomiildog. sonsohod chihend chmegtei. mongol hoomii goy sonsogddoggui unendee tednees surah heregtei
0 | 0 Хариулах
Зочин [66.181.191.39] 2019/10/31
za yasan ogshood omogshood aarhaad uhlee yu
0 | 0 Хариулах
Зочин [103.57.94.159] 2019/10/30
Чааваас, хүн төрөлхтөнд тустай өөр хийж чадах юм алга уу?
4 | 4 Хариулах
Зочин [122.201.17.100] 2019/10/31
Геннисд ямар шалгуураар бүртгүүлдэгийг мэдчихээд бич ээ
0 | 1 Хариулах
Зочин [103.10.22.55] 2019/10/30
ashgu [хориотой үг] turk huumii manaih tanaih gej hereldeh hetsuu baidiin [хориотой үг]
3 | 0 Хариулах
Зочин [49.0.171.43] 2019/10/30
huurhun huuhduud baina manai khovd aimgiihan zovhi n uuduu saihan ard tumen dee.
3 | 0 Хариулах
Зочин [202.9.44.106] 2019/10/30
tiim shuu
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.32] 2019/10/30
чаддаггаараа энийгээ л хийж байя дөө
6 | 0 Хариулах
Зочин [66.181.186.168] 2019/10/30
shal balai yum
3 | 5 Хариулах
аа [150.129.143.165] 2019/10/30
Эргүү суга. Хар бараан бодолтой амьдрал чинь яг иймээрээ дуусна хаха
4 | 1 Хариулах
Зочин [202.9.44.106] 2019/10/30
бичлэгий нь тавьж болох уу
6 | 0 Хариулах