Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/01-НД НИЙТЛЭГДСЭН

Турк улс руу хийх шууд нислэг 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлнэ

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 11 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Монгол Улс, Бүгд Найрамдах Турк улсын Засгийн газар хооронд байгуулагдсан Агаарын харилцааны хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах санамж бичигт өнгөрсөн сард хоёр тал гарын үсэг зурсан билээ.

Санамж бичигт өөрчлөлт орсноор Монголын Авиа компани Улаанбаатар-Истанбул-Улаанбаатар гэсэн маршрутаар долоо хоногт 800 суудлын хязгаартайгаар нислэг үйлдэх боломж нээгдсэн юм.

Тэгвэл шууд нислэг хэзээнээс эхлэх талаар Туркиш Эйрлайнсын Улаанбаатар дахь төлөөлөгчийн газраас тодруулахад "Улаанбаатар-Истанбул-Улаанбаатар чиглэлийн шууд нислэг 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс үйлдэгдэж эхэлнэ" гэлээ.

Туркиш Эйрлайнс компани 2012 оноос эхлэн Истанбул-Бишкек-Улаанбаатар-Бишкек-Истанбул маршрутаар 7 хоногт 3 удаагийн давтамжтайгаар нислэг үйлддэг байсан бол ийнхүү 2020 оноос Улаанбаатар-Истанбул-Улаанбаатар чиглэлд шууд нисэх болсноор нислэгийн тоо, суудлын тоо нэмэгдэж байгаа юм

2020 оны нэгдүгээр сарын 1-нээс гуравдугаар сарын 8-ны өдрүүдийн нислэгийн хуваарь:

 
Ташрамд дурдахад, анх Монгол Улс болон БНТУ-ын Засгийн газар хоорондын Агаарын харилцааны хэлэлцээрийг 1995 онд байгуулж байжээ.