Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/24-НД НИЙТЛЭГДСЭН

Монголд хуримаа хийсэн анхны гадаад хосууд Гэрлэх ёслолын ордонд дахин зочилжээ

Г.Мөрөн, iKon.mn
2019 оны 10 сарын 24
iKon.MN
 

1994 онд Монгол Улсад анх танилцан гэр бүл болж өрх гэрээ тусгаарласан АНУ-ын иргэн Куртис Брижис, Патриша Маннер нар хуримын ёслолын 25 жилийн ойгоороо Гэрлэх ёслолын ордноор дахин зочилжээ.

Куртис Брижис, Патриша Маннер нар Монголд хуримын ёслолоо хийсэн анхны гадаад хос аж. 

Тэд "Амьдралын нандин мөч болох гэрлэх ёслолоо Монгол Улсын Гэрлэх ёслолын ордонд тэмдэглэсэндээ үргэлж баяртай байдаг учраас дахин ирж Алт, Мөнгөн хуримын ёслолоо хийх бодолтой байгаа"-гаа хэлсэн байна.

Гэрлэх ёслолын ордноос өгсөн мэдээллээр Монголд хуримаа хийсэн гадаад хосууд 10 орчим байдаг байна. Хамгийн сүүлд 2017 онд АНУ-ын иргэд хуримын ёслолоо хийжээ.

Монгол ёсонд: 25 жилээс дээш жил хамтдаа амьдарсан хосууд "Мөнгөн хурим", 50 жилээс дээш жил хамтдаа амьдарсан хосууд "Алтан хурим", 60 жилээс дээш жил хамтдаа амьдарсан хосууд "Очир эрдэнийн хуримын ёслол" хийдэг уламжлалтай билээ.