ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/24-НД НИЙТЛЭГДСЭН

"Казахстанд байдаг Зүчи хааны бунхан орчмыг аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэхээр төлөвлөж байгаа"

Г.Номин, iKon.mn
2019 оны 10 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсад томилогдон ирээд хоёр сар гаруй болж байгаа Элчин сайд Ж.Адилбаев БНКазУ-ын Ерөнхийлөгч К.Токаевын есдүгээр сард гаргасан "Ухаалаг нийгмийн яриа хэлэлцээ -Казахстаны тогтвортой байдал ба хөгжлийн үндэс" илгээлтийн гол үзэл баримтлал, БНКазУ-ын Анхны Ерөнхийлөгч Н.Назарбаевын дэлхийн цөмийн зэвсгийн эсрэг санаачилга болон Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Казахстанд хийсэн албан айлчлалын талаар өчигдөр мэдээлэл хийсэн юм.

Элчин сайд Ж.Адилбаев "БНКазУ-ын Ерөнхийлөгчийн ард түмэнд хандсан илгээлт төр болон ард иргэдийн хоорондын итгэлцэл, харилцааг тодорхойлдог үр дүнтэй төрийн үзэл баримтлал юм. Илгээлтэд ард түмний аж амьдралыг дээшлүүлэхэд чиглэгдсэн таван тэргүүлэх чиглэлд анхаарал хандуулах тухай агуулга бий. Ялангуяа олон хүүхэдтэй өрхийг дэмжих бодлогыг эрчимтэй хэрэгжүүлэхээр болсон" гэдгийг хэллээ.

Мөн Казахстан дахь улс төр, эдийн засгийн шинэчлэлүүд болон улс оронд явагдаж буй "Оюун санааны шинэчлэл"-ийн явцын тухай танилцуулан, улсын тэргүүний зүгээс тус шинэчлэлд үндэсний үзэл санааны хувьд их ач холбогдол өгч байгааг онцоллоо.

"Алт цэвэршүүлэх үйлдвэрийн газар, санхүүжилт шийдэгдэн Казахстанаас ирсэн төлөөлөгчид УУХҮЯ-нд ажиллаж байна"
 

Үргэлжлүүлэн тэрбээр энэ сарын 10-12-ны өдрүүдэд БНКазУ-ын Ерөнхий сайд А.Мамины урилгаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Казахстанд хийсэн албан айлчлалын талаар танилцуулав.

"25 жилийн дараа Ерөнхий сайдын түвшинд хийгдсэн уг айлчлалын үр дүнд хоёр улсын харилцаа шинэ шатанд гарсан гэж би харж байгаа. Монголын тал айлчлалд өндөр ач холбогдол өгч байгааг бид харсан. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Зүчи хаан нэртэй онгоцоор Казахстанд очсон.

Зүчи хааны бунхан Казахстан улсын нутаг дэвсгэрт, байгалийн маш үзэсгэлэнтэй газар байдаг. Ирэх жил бид Алтан ордны улсын 750 жилийн ойг тэмдэглэх гэж байна. Мөн Зүчи хааны бунхан орчмыг аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэхээр төлөвлөж байгааг та бүхэнд дуулгая.

Айлчлалын үеэр хоёр улсын засгийн газрын тэргүүн нар худалдаа, эдийн засаг, дамжин өнгөрөх тээвэр, хөдөө аж ахуй, уул уурхай, соёл, хүмүүнлэгийн салбарууд дахь хамтын ажиллагааг цаашид улам хөгжүүлэх, түүнчлэн бүс нутгийн болон олон улсын байгууллагуудын хүрээнд хамтран ажиллах механизмуудын талаар хэлэлцсэн.

Миний бодлоор бизнес форум маш үр дүнтэй зохион байгуулагдсан. Энэ удаагийн бизнес форум илэн далангүй, ажил хэрэгч бөгөөд олон гэрээ хэлцэл зурагдсан онцлогтой байлаа. Бидний зүгээс форумын үеэр байгуулагдсан гэрээ хэлцлийг ажил хэрэг болгохын тулд хүчин чармайлт гарган ажиллаж байгаа. Тухайлбал, айлчлалын үеэр гэрээ нь байгуулагдсан Алт цэвэршүүлэх үйлдвэрийн ажлаар Казахстанаас ирсэн төлөөлөгчид УУХҮЯ-нд ажиллаж байна. Үйлдвэр барих газар, санхүүжилтийн асуудал шийдэгдсэн.

Мөн ирэх онд БНКазУ-ын Ерөнхий сайд А.Мамин Монгол Улсад айлчлал хийнэ. Дараа нь Засгийн газар хоорондын комисс хуралдана. Цаашлаад бид ирэх онд хоёр орны төрийн тэргүүний хэмжээний буюу өндөр дээд хэмжээний айлчлалыг хийх хүлээлттэй байгаа.

Манай хоёр улсыг зөвхөн найрсаг дипломат харилцаа холбож байгаа биш. Та бүхний мэдэж байгаачлан Баян-Өлгий аймагт 102 мянга орчим казах ястан амьдарч байна. Тэдгээр казах ястнуудад өөрийнхөө хэл, соёлыг хадгалах боломж нөхцлөөр хангаж ирсэнд Казахстаны талаас Монгол Улсын талд үргэлж талархаж байдаг.

Хоёр талт найрсаг харилцаа жилээс жилд өргөжин тэлж, бэхжихийн бас нэг илрэл нь энэ оны зургаадугаар сараас Улаанбаатар-Нур-Султаны чиглэлд SCAT Airlines компани тогтмол шууд нислэг үйлдэж байгаа явдал юм. Энэ нь иргэд хоорондын харилцааг өргөжүүлж, үүний үр дүнд хоёр талт худалдаа эдийн засгийн харилцаа идэвхжинэ. Тун удахгүй Улаанбаатар-Алматы чиглэлд шууд нислэг хийж эхлэхээр төлөвлөж байгаа. Мөн газраар 49 км яваад хил нэвтрэх боломжтой. Энэ чиглэлд төмөр зам тавих асуудлыг судалж байна" гэдгийг хэлж байлаа.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
6
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
19 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
zochin [202.21.104.98] 2024/11/14
хасаг новш
1 | 0 Хариулах
Монгол [211.36.139.33] 2021/9/22
Tenegud be zuchu bulsh bunhan gej yaaj medj bgan hen notlhin hahaah heni ch bulsh baij medn sht teeng lalruuda omhi kazak lalruuda ta nar monhod monglchuudin bool bsin guij awsn gazrig chin butsagd awchin lalruuda tarsn kazak lalraa zodnoo
0 | 0 Хариулах
Зочин [202.179.31.1] 2019/10/25
Юм уншдгүй зарим оркуудад өөрөөр яаж тайлбарлах вэ ккк
0 | 1 Хариулах
Зочин [202.179.31.1] 2019/10/25
Казах нь дотроо 3 зуутад хувагдаж байгаа. 3 зуутыг нэгтгэж казахын хаант улсын Зүчи хааны удам Орос ханы ач Жанибек, Керей нар үүсгэн байгуулсан. За, Зүчи хааны удам болохоор түүний үр садыг казахууд "Төре" гэдэг болсон. Үүнээс хойш казах дотроо 3 зуутад ордгүй Төре ястнууд үүссэн. Баян-Өлгийд хүртэл байгаа. Дунд зуутад Хэрэй, Найман, Хонгирад, Онгууд, Аргын, Кыпшак ястнууд ордгийн. Тэгэхээр монголын түүхтэй ямар нэгэн байдлаар холбоотой байж таарна.
0 | 0 Хариулах
Зочин [73.92.79.253] 2019/10/25
1990 онд л байгуудагдаа биз дээ.1930-1959 онуудад Оросын германууд, уулын далууд, еврей нарыг хүчээр хэдэн зуун мянгаар нь төмс, буудай тариулахаар Киргизийн их тал руу нүүлгэн шилжүүлсэн бөгөөд тэдний үр удмууд өнөөгийн казакстанууд. Чиний яриад байгаа чинь Киргизийн түүх. Дандаа худлаа бусдын үүх түүхийг хуулж байхаар үнэнээрээ байхад хэн ч муу хэлэхгүй шүү дээ.
1 | 1 Хариулах
Зочин [205.155.65.226] 2019/10/24
Дарвайсан, парвайсан хаашаа ч хүн бэ дээ. Гаднаас нь харахад их зантай ч юм шиг. Яалт ч гүй орос цус байгаад л байна дээ нэ нөхөрт
1 | 1 Хариулах
Зочин [142.93.173.36] 2019/10/24
Өмхий хужаа хүний бодол нь хүртэл өмхий
1 | 1 Хариулах
Зочин [73.92.79.253] 2019/10/25
Нэг хасагыг нь муулчихлаа гээд [хориотой үг] алпах нь л дээ
0 | 0 Хариулах
Зочин [129.206.65.132] 2019/10/24
Mundag undesten shuu, Delkhiigeer neg tarsan. Ene tendees manai yum l oldono..
0 | 4 Хариулах
Тулга [202.131.225.197] 2019/10/24
Зүч Цагаадайн талыг дагаж явсан Монгол гаралтай овог аймгаас Их, Дунд Жуз нь бүрдсэн гэж ойлгодог. Оросын хаант засаг болон ЗХУ еийн төрийн бодлогийн талаас биднийг эртнээс тусад нь харилцаа холбоогүй байлгахыг зориж ирсэний нөлөө бидний дунд их байдагдаа. Өнгөрсөн түүхээс суралцах зүйлс их л байна даа.
1 | 4 Хариулах
Зочин [66.181.161.89] 2019/10/24
Казахууд бол Монголчуудад хамгийн ойр, ах дүү үндэстэн юм, генетикийн талаасаа
3 | 3 Хариулах
H [66.181.161.28] 2019/10/24
Үгүй биш байлаа. Эдгээр хүмүүс нь Түрэг гаралтай Түрэгжсэн. Монголын уугуул хүмүүс биш. Үүнийг археологичид хэдийнэ мэднэ.
0 | 2 Хариулах
Санаа [202.179.31.33] 2019/10/27
Түрэг, монгол угсаатнууд нэг гаралтай. Хэлний мэргэжилтэйгийн хувьд хэлж байна.
0 | 1 Хариулах
Зочин [150.129.140.220] 2019/10/24
Erdenet ovootii tz-iin trassaar arhiologiin oldvor dairch baigaa
0 | 0 Хариулах
Зочин [49.0.171.43] 2019/10/24
Zuchi haanii tsogtsosnoos dna hiichihsen teriigee zarlaj helehgui baigaa yum zevuun shu hasaguud ed naraas sain yum huleeh hereggui ugasaa mongol ulsad taagui handlagatai baigaa.
5 | 4 Хариулах
zochin [203.91.117.8] 2019/10/24
Nogoo "MGL oo haisan MGL" nevtruuleg hiideg huuhen 10 aad jiliin omno ochij baisan daa.Ezgui hooson,haalga uud evderhii,maliin saravch bolson bunhan garj baisan.Tegeed ch Zuchi bol boogiin shutlegtee hun baisan tul lalin shanini hev mayagaar orshuulah yamarch bolomjgui.Ene bol buur daraa n oor zorilgoor hiigdesen ed gedeg oilgomjtoi.
3 | 2 Хариулах
Зочин [66.181.161.69] 2019/10/24
Чингис хааны бунхныг олчихвол генийн шинжилгээ хийгээд үзчих хэрэгтэй.
3 | 1 Хариулах
Тийрэлтэт Үмхий хүрэн [66.181.177.175] 2019/10/24
Шинжилгээ хийсэн чинь Монголчууд бүгд одоо алаад байгаа Баавгайнуудын ДНК тай адилхан болж тааруулч бөөн шуугиан болох байхдаа.
2 | 4 Хариулах
Зочин [66.181.161.69] 2019/10/24
Баавгайнд чамайг л хаяж өгөх байж
3 | 0 Хариулах