Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

Наполеоны удмын залуу Наполеоны хоёр дахь эхнэрийн үр удамтай гэрлэжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 10 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн амралын өдөр нэгэн сонирхолтой хурим Европт болжээ. Францын байлдан дагуулагч Наполеон Бонапартын шууд удмын хүн болох 33 настай ханхүү Жан Кристоф Наполеон Бонапарт, Австрийн гүнж 31 настай Олимпиатай гэрлэсэн байна.

Жан Кристоф нь одоо Их Британид “The Blackstone Group” хөрөнгө оруулалтын фирмд ажилладаг гэнэ. Харин түүний гэргий болсон гүнж Олимпиа нь Наполеон Бонапартын хоёр дахь эхнэр болж байсан Австрийн гүнж Мэри Луйзийн үр удам ажээ.

Гэхдээ хосууд энэхүү түүхэн хэлхээ холбоогоо хараагүй, зөвхөн хайр дурлалын үүднээс гэрлэж байгаагаа мэдэгдсэн байна. “Энэ бол түүхийн үргэлжлэл биш, хайр дурлалын түүх юм. Би анх Олимпиатай уулзахдаа нүдэнд нь дурласан болохоос ургийн модыг нь хараагүй” гэж Жан Кристоф хэвлэлд ярьжээ.

Хосууд Олимпиаг Парист суралцаж байхад уулзаж танилцсан юм байна. Энэ оны тавдугаар сард сүй тавьсан тэд Бямба гарагт Парисын “Les Invalides” ордонд хуримлажээ.

Сонирхолтой нь энд Наполеон Бонапартыг оршуулсан байдаг. 1810 онд Бонапарт Австрийн гүнж Мэри Луйзтай гэрлэсэн нь зөвхөн Франц-Австрийн зөрчлийг арилгах улс төрийн зорилготой байсан гэдэг.

Тэгвэл 200 орчим жилийн дараа тэдний үр удам жинхэнэ хайр сэтгэлээрээ гэрлэж байгаа нь энэ ажээ.

 

Эх сурвалж: Business Insider