2020/05/28
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,804.74₮
B30
УЛААНБААТАР
17°
|
10°
B30
УЛААНБААТАР
|
B30
УЛААНБААТАР
12°
|
16:00
S30
17°
17:00
S30
16°
18:00
S30
14°
19:00
S30
11°
20:00
S30
21:00
S29
22:00
S29
23:00
S26
00:00
S26
01:00
S26
02:00
S26
03:00
S40
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/10/23 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдын эрхэнд би халдах эрхгүй

С.Заяа, Үндэсний шуудан
2019 оны 10 сарын 23
Үндэсний шуудан
Зураг
Гэрэл зургийг MPA.mn

Хэнтий аймагт хамгийн их хөрөнгө оруулалт ирэх оны төсөвт хуваарилсан гэх маргаан гарах болсон. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээс тодрууллаа. Тэрбээр Хэнтий аймгаас парламентад сонгогдсон түшээдийн нэг юм.

-Ирэх оны төсөвт танай аймагт 142 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын ажил хийхээр төсөвлөсөн нь ямар учиртай юм бэ. Сонгуулийн санхүүжилтээ гаргах гэж байна гэх хардлага ч нийгэмд үүсжээ. Үүнд та тайлбар өгөхгүй юү?

-Засгийн газраас боловсруулж, өргөн мэдүүлсэн ирэх оны төсвийг УИХ-аас судлах ажлын хэсэг гараад ажиллаж байна. Үндэсний хэмжээнд хэрэгжиж байгаа төслүүдийг тойргийн хөрөнгө оруулалттай хольж болохгүй.

Тухайлбал, цэвэрлэх байгууламж барьж байгаа газар аль нэг гишүүний тойрогт харьяалагдана. Түүнийг нийлүүлж бодвол өөр дүн гарна. Өмнөх Засгийн газрын үед Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс болгосон. Ингээд Азийн хөгжлийн банкнаас Хөвсгөл, Хэнтий аймагт хөтөлбөр хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд Засгийн газар дэд бүтэц, шугам шинэчлэхтэй холбоотой 7-11 заалтыг хэрэгжүүлэх ёстой юм.

-Тэгэхээр яана гэсэн үг вэ?

-Түүхэн аялал жуулчлалтай холбоотой асуудал олон жил яригдсан. Хэрэгжээд явж байгааг том агуулгаар нь харах ёстой гэж бодож байна. Над-тай холбоотой асуудлыг шинээр эхэлж байгаа төсөлтэй холбож болохгүй. Азийн хөгжлийн банкны хэрэгжүүлж эхлээгүй байгаа төсөл рүү халдах нь сайн зүйл биш. Нөгөө талдаа энэ төдийлөн хангалттай төсөл биш.

ӨМӨЗО гэхэд олон сая ам.долларын хөрөнгө оруулалтаар аялал жуулчлалын цогцолбор байгуулсан. Гэтэл бид 19 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг анх удаа Монгол Улсад авч байна. Тэгсэн хэр нь үүнийхээ эргэн тойронд маргаан болгож байгаа нь харамсалтай. Миний өгсөн саналууд МАН-ын бүлгийн даргад байгаа. Сонирхож байвал тэр саналыг та бүхэн үзээрэй.

-Бэрх тосгон 3,000 гаруй хүн амтай атал Орхон аймгаас ч илүү төсөв тавьсан шалтгаан юу байв?

-Тэр бол дулааны станцын хөрөнгө оруулалт. Дулааны станц хөлдөх гэж байгаа. Үүнийг Ерөнхий сайд газар дээр нь очиж ажиллаад шийдсэн асуудал. Өнгөрсөн жил хөлдөлт үүссэн.

Бэрх, Бор-Өндөр, Тахилгат гээд тосгон сум биш учраас дандаа хөрөнгө оруулалтын гадна үлдэх нь бий. 3,000 хүнтэй тосгон хөлдчихвөл амаргүй нөхцөл байдал үүснэ гэдэг утгаар Ерөнхий сайд өөрийнхөө ажиллах хүрээнд энэ асуудлыг шийдсэн. Тэгэхээр Ерөнхий сайдын эрхэнд би халдах эрхгүй гэдгийг та бүхэн ойлгох хэрэгтэй.

Зураг
x