2020/05/28
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,804.74₮
B30
УЛААНБААТАР
17°
|
10°
B30
УЛААНБААТАР
|
B30
УЛААНБААТАР
11°
|
15:00
S30
17°
16:00
S30
18°
17:00
S30
17°
18:00
S30
15°
19:00
S30
11°
20:00
S30
21:00
S29
22:00
S26
23:00
S26
00:00
S26
01:00
S26
02:00
S26
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/10/23 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Илон Маск хиймэл дагуулын Starlink интернэтээр анх удаа холбогдож үзүүлжээ

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 10 сарын 23
iKon.MN
Зураг

Америкийн бизнесмэн Илон Маск дэлхийн бөмбөрцгийг хиймэл дагуулуудаар бүрхсэн өндөр хурдны интернэт сүлжээ байгуулах Starlink төсөл хэрэгжүүлж байгаа.

Түүний SpaceX компани өнгөрсөн тавдугаар сард эхний 60 ширхэг хиймэл дагуулыг тойрог замд Falcon 9 пуужингаар тээвэрлэн хүргэсэн билээ. Цаашдаа хиймэл дагуулуудын тоог 12,000 хүргэх зорилготой байгаа. 

Ингэж чадвал манай дэлхийн аль ч цэгээс жижиг антенн ашиглан өндөр хурдны интернэт ашиглах боломжтой болох юм.

Тэгвэл Илон Маск өчигдөр Starlink хиймэл дагуулын интернэтээр холбогдож байгаагаа твиттер хуудсандаа бичжээ. “Энэ жиргээг Starlink-ийн хиймэл дагуулаар дамжуулан илгээж байна” гэж тэр твиттер хуудсандаа бичээд ажиллаж байгааг нь батлан харуулсан байна.

Эхний ээлжинд тойрог замд илгээсэн 60 хиймэл дагуул нь одоо газраас 550 км өндөрт тарж байрлаад байгаа юм.

 

Эх сурвалж: Tech Insider

 




2020 оны УИХ-ын сонгуультай холбоотой нэгдсэн мэдээ, мэдээллийг та манай “Сонгууль 2020” хуудаснаас аваарай!

x