2019/11/12
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,702.33₮
B30
УЛААНБААТАР
-10°
|
-14°
B30
УЛААНБААТАР
-12°
|
-20°
B30
УЛААНБААТАР
-6°
|
-15°
08:00
S30
-15°
09:00
S30
-15°
10:00
S30
-15°
11:00
S30
-14°
12:00
S30
-13°
13:00
S30
-13°
14:00
S30
-13°
15:00
S30
-13°
16:00
S30
-14°
17:00
S30
-16°
18:00
S29
-17°
19:00
S31
-18°

Цахим орчинд хүүхдүүдийг хамгаалах боломжтой юу?

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 10 сарын 22
Сурталчилгаа

Өнөөгийн бидний амьдарч буй дижитал эринд банк санхүү, харилцаа холбоо, худалдаа борлуулалт, сургалт зөвлөгөө гэхчлэн бүхий л үйлчилгээ цахимжиж, бидний цаг мөнгийг асар ихээр хэмнэж байна. Гэхдээ аливаа зүйлс сайн, муу хоёр талтай байдгийн адилаар юмс хөгжиж, цахимжихийн хэрээр түүний “сүүдэр” хүүхдүүдэд тэр дундаа өсвөр насныханд “тусаж” байгаа нь харамсалтай. Тэд ямар ч шүүлтүүргүйгээр насанд хүрсэн хүмүүсийн унших мэдээ мэдээлэл, үздэг кино контент зэргийг хүлээн авч байгаа нь хүмүүжил, сэтгэхүйд нь асар  ноцтойгоор нөлөөлөхөөс гадна цахим орчны нээлттэй орон зайг ашиглаж хүүхдүүдийг муу зүйлд уруу татах, заналхийлэх, аюул учруулах этгээдүүд ч байгаа юм. 

Тэгвэл өнөөдөр Харилцаа холбооны зохицуулах хороо болон НҮБ-ын Хүүхдийн сан хамтран “Цахим орчны хүүхэд хамгаалал” форумыг зохион байгууллаа. Тус форумаар хүүхдүүдээ цахим орчноос хэрхэн хамгаалж, урьдчилан сэргийлэх вэ, энэ чиглэлээр төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд ямар төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна, ямар хариу арга хэмжээ авч байна, манай хууль эрх зүйн орчин ямар байгаа зэрэг өнөөдрийн нийгэмд тулгамдаад байгаа асуудлуудаар судалгаа мэдээлэлд үндэслэсэн илтгэлүүдийг танилцуулж, цаашид хэрхэх талаар санал солилцож, гарсан саналуудаа нэгтгэж хэлэлцүүлэг өрнүүллээ. 

Форумд хувийн хэвшлийн төлөөлөл болж Мобиком Корпораци ХХК оролцсон бөгөөд тус байгууллагын хувьд Нийгмийн хариуцлагын бодлогоо хүүхдэд чиглүүлэн аливаа төсөл хөтөлбөрүүдээ санаачлан хэрэгжүүлдэг онцлогтой. Мобиком Корпораци ХХК нь 2006 оноос эхлэн “Үдийн цай” жишиг төсөл, Улаанчулуутын хогны цэг дээрх хүүхдүүдэд зориулсан сургалтын байр, 2014 оноос эхлэн Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээ, Сумдын сургуулийн ариун цэвэр, эрүүл ахуйн орчин нөхцөлийг сайжруулах төсөл зэрэг зөвхөн хүүхдэд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлсэн туршлагатай бөгөөд зөвхөн эдгээр төсөл хөтөлбөрүүдэд одоогийн байдлаар нийт 7 тэрбум орчим төгрөгийг зарцуулсан байна.

Нийгмийн хариуцлагын төсөл хөтөлбөрүүдээс гадна үндсэн бүтээгдэхүүн үйлчилгээндээ ч хүүхдэд аюулгүй орчныг бүрдүүлэн ажилладаг. Тухайлбал 13 хүртэлх насны хүүхдэд зориулсан үүрэн холбооны Stars үйлчилгээний хэрэглэгчид аав ээж, ангийн найзуудтайгаа үнэгүй ярих боломжтой байдаг. 

Мөн өрхөд зориулсан Мобинет интернэтийн үйлчилгээнд “Эцэг эхийн хяналт” нэмэлт үйлчилгээ багтдаг бөгөөд энэ үйлчилгээг ашигласнаар эцэг эхчүүд хүүхдээ насанд хүрэгчдэд зориулсан болон хууль бус тоглоомын цахим хуудсуудад хандахаас сэргийлэхээс гадна өөрийн компьютерийг элдэв вирусийн халдлагад өртөх эрсдэлээс хамгаалах олон давуу талыг олгодог. 

Түүнчлэн бүтээгдэхүүн үйлчилгээ болон Нийгмийн хариуцлагын төслүүдээс гадна хамтран ажиллагч байгууллагуудтайгаа уялдаа холбоотой ажиллаж цахим сүлжээг зүй зохистой ашиглах талаар мэдлэг мэдээллийг түгээдэг. Тухайлбал, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хүүхдүүдэд зориулан “Цахим халдлагаас хэрхэн сэргийлэх” гарын авлагыг гаргасан бол Faro Foundation Mongolia ТББ-тай хамтран Мобикомын хамт олныхоо өсвөр насны хүүхдүүдэд зориулан “Цахим чадавх – Ухаалаг хэрэглээнээс” сургалтыг зохион байгуулсан. Энэхүү сургалтаар хүүхдүүд цахим бичиг үсгийн боловсрол түүн дотроо үндсэн хэрэглээ, дижитал соёл, мэдээлэл хайх, онлайн аюулгүй байдал зэрэг цахим хэрэглээнд агуулагдах олон талын мэдлэгтэй болсон юм. Цаашид байгууллага дотроо энэ чиглэлээр тусгай сургагч багш нарыг бэлтгэх ажилд хамтран ажиллахаар төлөвлөж байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x