Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/22-НД НИЙТЛЭГДСЭН

Сурагчдын улирлын амралтаар бага насны хүүхдээ болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зөвлөмж

А.Намуун, iKon.mn
2019 оны 10 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын улирлын амралт энэ сарын 28-ны өдрөөс эхлэхтэй холбогдуулан бага насны хүүхдийг болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр эцэг, эхчүүдэд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна. Үүнд:

Бага насны хүүхдийг өндрөөс унаж бэртэхээс сэргийлэх чиглэлээр:

  1. Цонх, тагт, салхивчинд зориулалтын хамгаалалт хийлгэх,
  2. Цонх, тагт, салхивчны дэргэд хүүхдэд авирах боломжтой ор, сандал болон бусад эд зүйлсийг байршуулахгүй байх,
  3. Бага насны хүүхдэд цонх, тагтыг онгойлгох боломжгүй зориулалтын түгжээгээр түгжих,

Ахуйн хүрээний осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр:

  1. Халуун тогоотой хоол, цай, буцалсан усыг хүүхдийн гар хүрэхгүй газарт байрлуулах,
  2. Шүдэнз, асаагуур зэргийг хүүхдийн гар хүрэхгүй газарт байрлуулах,
  3. Гэрийн орчинд зуух, пийшин ашигладаг бол тусгаарлалт хамгаалалт хийх,
  4. Өрхийн хэрэглээнд газ, хийн түлш ашигладаг бол хий алдалтаас урьдчилан сэргийлэх мэдрэгч, дохиолол суурилуулах,
  5. Цахилгааны утас, залгуур зэргийг хүүхдийн гар хүрэхгүй газарт байрлуулах, шаардлагатай тохиолдолд хамгаалалт хийх,
  6. Хүүхдийн гар хүрэх газарт хутга, заазуур, хайч зэрэг хурц ирмэгтэй зүйлсийг байрлуулахгүй байх,

Зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр:

  1. Бага насны хүүхдийг явганаар авто замын хөдөлгөөнд оролцуулахдаа харгалзах хүнгүйгээр зам хөндлөн гаргахгүй байх, заавал гараас нь хөтөлж ногоон гэрлээр, цагаан гарцаар зам хөндлөн гаргаж хэвшүүлэх,
  2. Бага насны хүүхдийг автомашинтайгаар замын хөдөлгөөнд оролцуулахдаа хүүхдийн насанд тохирсон зориулалтын суудал өндөрлөгч, суудалд суулган хамгаалах бүсийг зүүж хэвших,
  3. Унадаг дугуй, скүүтэр, ролик унахдаа хамгаалалтын малгай, өвдгөвч, тохойвч өмсгөж сургах, авто замын хажууд тоглуулахгүй байх,

Бусад:

  1. Бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр ганцаараг нь гэрт үлдээхгүй байх, шаардлагатай тохиолдолд хажуу айл болон хөршдөө захиж үлдээх,
  2. Хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр траншейны нүх, хүүхдэд аюул учруулж болзошгүй барилга, хашаа гэх мэтийн зүйлийн дэргэд тоглож, наадахгүй байх тал дээр анхааруулах,
  3. Бага насны хүүхдэд хүний нүдэнд тусахуйц эд зүйлс хэрэглүүлэхээс аль болох зайлсхийх, дээрэмдэх гэмт хэргээс урьдчилан сэргийлж ажиллах,
  4. Эцэг, эхийн зөвшөөрөлгүй танихгүй хүнтэй ярих, дагаж явахгүй байх, тэднээс ямар нэгэн бэлэг, эд зүйл авахгүй байх тал дээр анхааруулах,
  5. Бага насны хүүхдийг хаагуур, хэнтэй нийлж, юу хийж явж байгаа талаар мэдээлэлтэй байх, эцэг эхчүүд үүрэг хариуцлагаа нэмэгдүүлэх,
  6. Төөрөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр эцэг, эх, асран хамгаалагчийн гар утасны дугаарыг цээжлүүлэх,
  7. Бага насны хүүхдэд насных нь онцлогт тохирсон кино, контентыг үзүүлж, ярилцаж байх,  
  8. Сурагчдын амралт эхэлж интернет цахим тоглоомын газраар үйлчлүүлэгчдийн тоо нэмэгддэг учир цагийн үр бүтээлтэй, зөв боловсон өнгөрүүлэх чиглэлээр гэр бүлийн хүрээнд шаардлагатай арга хэмжээ авах,

 

НИЙСЛЭЛИЙН ЦАГДААГИЙН УДИРДАХ ГАЗРЫН
ХҮҮХДИЙГ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЭЛТЭС