Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

Илия Аврамов ХасБанкны Эрсдэл хариуцсан захирлаар томилогдлоо

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 10 сарын 23
Сурталчилгаа
Зураг зураг

Илия Аврамов нь 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн ХасБанкны Эрсдэл хариуцсан захирлаар томилогдож, тус банкны эрсдэлийн нэгдсэн удирдлага, зээлийн хяналт, хууль болон хянан нийцүүлэлтийн үйл ажиллагааг удирдан ажиллахаар боллоо.

Тэрээр зээлийн эрсдэлийн удирдлага, үйл ажиллагааны, хөрвөх чадварын болон зах зээлийн эрсдэл, барьцаа хөрөнгийн удирдлага зэрэг эрсдэлийн удирдлагын чиглэлээр Төв болон Зүүн Европын орнууд, Зүүн Өмнөд Ази, АНУ-ын банкны салбарт 22 гаруй жил ажилласан арвин туршлагатай.

Илия Аврамов Raiffeisen банканд олон жилийн турш эрсдэлийн удирдлагын чиг үүрэг бүхий удирдах албан тушаал хашиж байсан бөгөөд тус банкны Сингапур дахь салбарын Ерөнхий захирлын орлогч бөгөөд Эрсдэл хариуцсан захирлаар ажиллаж, Ази Номхон далайн бүсийн хэмжээнд эрсдэлийн нэгдсэн удирдлагыг хариуцан ажиллаж байсан юм.

ХасБанкны Гүйцэтгэх захирал Гүмэнжавын Цэвэгжав “Илия Аврамовыг ХасБанканд ажиллах болсонд баяртай байгаа бөгөөд Банканд бүрдүүлсэн эрсдэлийн удирдлагын тогтолцоог цаашид улам бүр бэхжүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Банкны салбарт шинэ тутам урган гарч буй эрсдэлүүдээс урьдчилан сэргийлэх эрсдэлийн удирдлагын нэгдсэн тогтолцоотой байхыг шаарддаг бөгөөд ноён Аврамовын мэргэжлийн ур чадвар, арвин туршлага үнэ цэнээ өгнө гэдэгт эргэлзэхгүй байна.” хэмээн онцлов.

Илия Аврамов Олон улсын мэргэшсэн санхүүгийн шинжээч цолтой, Төв Европын их сургууль болон Нью Йорк мужийн их сургуулийн эдийн засгийн магистрын зэрэгтэй.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.