Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/22-НД НИЙТЛЭГДСЭН

1 сая U-Point онооны эзэд тодорлоо

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 10 сарын 22
Сурталчилгаа

Юнител Группээс санаачилсан “Сая сая U-Point” урамшуулалт хөтөлбөр 2 сарын турш үргэлжилж  4 удаагийн шууд лайваар 4 хүн 1 сая, 4 хүн 200 мянга, 4 хүн 50 мянган U-Point онооны эздээр тодорлоо. Юнителийн эдгээр хэрэглэгчид төлбөр төлөх, нэгж авах, дата багц авахдаа U-Point оноогоо зарцуулан урамшуулалт хөтөлбөрт оролцож 1 сая хүртэлх U-Point онооны эзэд болжээ.

Ингээд та бүхэнд 200 мянга болон 1 сая U-Point онооны эздээр тодорсон хүмүүсийг сэтгэгдлийг хүргэж байна.

 

н.Төмөртогоо:

Би Сүхбаатар аймгийнх л даа. Юнителийн хэрэглэгч болоод 10 гаруй жил болсон байна. Саяхан Юнител компаниас надруу залгаад 200,000 U-Point онооны эзэн болсон байна гээд хэлсэн. Тухайн үедээ итгэмээргүй санагдаж байлаа. Их баяртай байгаа. Би U-Point оноогоо хэрхэн зарцуулж, юу авах боломжтой тухай сайн мэдэхгүй байсан л даа. Эхнэр маань сайн мэддэг юм. Эхнэр маань U-Point-оороо дата авсан нь биднийг 200,000 U-Point-той болголоо шүү дээ. Бид 200 мянган U-Point оноотой болсноо мэдээд U-Point аппликейшн татаж аваад оноогоо юунд хэрхэн зарцуулж болох тухай судалсан л даа. Тэгээд U-Point-оороо маш олон байгууллагаас үйлчилгээ авч болохыг мэдэж авсан. Жишээлбэл бензин авна, Номингоос хүнсээ авахдаа оноогоо ашиглана гээд төлөвлөчихсөн байгаа. Мэдээж Юнителийн бүтээгдэхүүн үйлчилгээ авахдаа U-Point оноогоо ашигланаа. Их азтай байна. Баяртай байна.

 

Ц.Батдорж:

Би 1 сая U-Point онооны эзэн болсон. Маш их баяртай байгаа. 1 сая U-Point чинь 1 сая төгрөг гэсэн үг шүү дээ. Тэгэхээр баярлалгүй яахав. Бид 1 сая U-Point оноогоороо Юнителийнхээ дугаарт дата, нэгж авна. Мөн бензин, хүнсээ аваад, мөн кофе шопоор үйлчлүүлнэ гэж бодож байгаа. Ер нь гэр бүлийн хэрэгцээндээ гэр бүлээрээ хамтдаа зарцуулна гэж бодож байгаа. Энэ завшааныг ашиглаад Юнител Группийн хамт олонд баярласнаа илэрхийлмээр байна. Өмнө нь хонжвор, сугалаа зэрэг зүйлд төдийлөн итгэдэггүй байлаа. Гэтэл амьдрал дээр биелэлээ олсонд их баярлаж байна.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.