Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/22-НД НИЙТЛЭГДСЭН

Говь ХК, ЕСБХБ-тай хамтран тогтвортой мал аж ахуйг дэмжин ажиллана

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 10 сарын 22
Сурталчилгаа
Зураг зураг

Говь ХК нийгмийн хариуцлагын хүрээнд “Европын сэргээн босголтын банк” (ЕСБХБ) болон Тогтвортой ноос ноолуурын эвсэл (ТННЭ)-тай хамтран “Малчны хотноос Дэлхийн брэнд” төслийг 2019-2022 оны хооронд хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Уг төслийн гол зорилго нь Монгол улсын нутаг дэвсгэрийн бэлчээрийн доройтлыг бууруулах, урьдчилан сэргийлэх, зэрлэг амьтныг хамгаалах, ноолуурын тогтвортой аж ахуйг хөгжүүлэхэд оршиж байгаа юм. Түүнчлэн малчдын хоршоодын хэрэгжүүлж буй зохистой дадлыг батламжлах тогтолцоог сонгогдсон доорх хоёр суманд нэвтрүүлж ноолуурын чанартай бэлтгэн нийлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой.

Төслийг зохицуулагч Тогтвортой ноос ноолуурын эвсэл нь 2018 онд Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын “Дэлгэрэхийн улаан ямаа”, Баянхонгор аймгийн Шинэжинст сумын “Залаа жинст торгон сүрэг” хоршоог сонгон авч, бэлчээр ашиглалт, мал аж ахуй болон ноолуур бэлтгэх зохистой дадлын талаарх үр дүнг сумын иргэдэд таниулах сургалтыг зохион байгуулсан.

Харин өнгөрөгч Баасан гаригт “Малчны хотноос Дэлхийн брэнд” төслийн үр дүнг тайлагнасан чуулга уулзалт “Blue Sky Tower”-т болсон бөгөөд 2018 онд хоёр хоршоонд хэрэгжүүлсэн бэлчээр ашиглалтын үр дүнг хэлэлцэж, ирээдүйд учирч болох эрсдлийн талаар хэлэлцжээ.

 
 

Бэлчээр нутгийг зүй зохистой ашиглах, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулахыг эрхэмлэдэг Говь ХК нь уг төсөлд ЕСБХБ-тай хамтран 150 мянган евро буюу 442,5 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, ноос ноолуурын салбарт хариуцлагатай оролцогч байхаа амласан.

Төсөл 2019-2022 оны хооронд 3 жилийн хугацаатай хэрэгжих бөгөөд төслийн үр дүнд малын үүлдэр угсаа болон ноолуурын чанар сайжрах, бэлчээрийн доройтол буурах, бэлчээрийн зохистой ашиглалт ба бэлчээрийн төлөв байдлын үзүүлэлтүүд сайжирч, зэрлэг амьтдын тоо толгой нэмэгдэн, малчдын зохистой дадал ба санхүүгийн чадавхи сайжирч, ноолуурын үнэ цэн өндрөөр үнэлэгдсэн гэх мэт олон эерэг өөрчлөлтүүд гарах юм.

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.