Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/16-НД НИЙТЛЭГДСЭН

Женнифер Энистон Инстаграм сүлжээг гацаажээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 10 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Холливүүдийн нэртэй жүжигчин эмэгтэй Женнифер Энистон анх удаа Инстаграм сүлжээнд хуудсаа нээж, сошиал ертөнцөд нэгдсэн байна.

Жүжигчин бүсгүйн хуудас цагийн дотор 116,000 дагагчтай болж, өндөр ачаалал үүсгэснээс Инстаграм сүлжээ хэсэг хугацаанд гацжээ.

Энэ мэдээг бичиж байх үед тэрээр 5.8 сая дагагчтай болоод байна.

Энистон хуудсаа нээснийхээ дараа “Friends” цувралд хамт тоглосон жүжигчидтэй хийсэн сэлфигээ нийтэлжээ. Энэ зураг нь одоогоор 7.5 сая лайк, 340 мянган сэтгэгдэл цуглуулаад байна.

Одоо 50 настай Энистон “Friends” цувралын Рачел Гриний дүрд тоглохдоо 25 настай байсан юм. 10 бүлэгтэй энэхүү цувралын 25 жилийн ой энэ жил тохиож байна.

Эх сурвалж: The Guardian