Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/15-НД НИЙТЛЭГДСЭН

“Бүүвэй” Брэнд: Өртгөө багасгах ойрын зорилт дээрээ ажиллаж байна

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 10 сарын 15
Сурталчилгаа

Үндэсний агуулгыг хүүхдэд тоглоомоор дамжуулах нь бидний эрхэм зорилго. Бид далд ухамсрыг чиглэлээ болгож байгаа.

Учир нь манай нийгэм хөгжлөөс татгалзаагүй, цаашид татгалзахгүй болохоор эцэг эх, хүүхдүүдэд уламжлал, зан заншлын тал дээр зарцуулах цаг, боломж  тэр бүр олдохгүй.

Гэтэл бид мартаж, гээж боломгүй соёл иргэншлийн тээгч ард түмэн.

 

Энэ нөхцөлд хүүхдийн хөгжилд шат бүрт нь тохирсон уялдаа холбоо бүхий олон зорилтууд хэрэгжиж байж бодит үр дүнд хүрнэ гэдгийг бид ухамсарлаж байгаа. 

Тиймээс чухлын дэс дарааллын нэг дүгээрт монгол агуулгыг дотно мэдрэмжээр хүүхдийн далд ухамсарт хоногшуулах гэж тодорхойлсон.

Хүүхдийг төрөхөөс нь эхлээд нүдэнд байнга үзэгдэж, хүрч мэдрэх тоо давтамж боломжит хамгийн их хэмжээнд байх нь маш чухал. Энэ бол хүрч болохуйц, олон талын дам нөлөөтэй зорилт юм.

Нүүдэлчдийн ахуй, философи бол ач холбогдлоороо хүн төрөлхтөнд маш үнэтэй. 

100% сэргээгдэх нөөцөөр ямар ч хаягдалгүй хэрэгцээгээ хангадаг боловсронгуй амьдралын хэв маяг. Суурин иргэншлүүдийг ийм амьдралын эргэлт рүү хэрхэн  шилжүүлэх вэ гэдэг дээр яг одоо дэлхийн хамгийн том сорилт өрнөж, хамгийн том цар хүрээг хамарч байна.

Тиймээс энэ хандлагын үнэ цэнэ, бахархалыг бид өөрсдөө ойлгох, ирээдүйдээ залгамжлуулах нь хамгаас чухал юм.

 

Нүүдэлчид хөдөлгөөн бүртээ байгальд учруулж болох үр дагаврыг тооцсон байдаг нь агуулгыг тэр чинээгээр томруулсан билээ.

Зорилгоо хэр том гэдгийг ойлгож байгаа тул бид алсын хараагаа ижил зорилготой хүмүүсийн бүтээлч “харилцаа холбоо” энерци гэж тодорхойлсон.

Ойрын зорилт гэвэл зардлаа багасгах тал дээр гол анхаарал төвлөрч байна

Борлуулалтын хувьд үйлдвэрлэлээсээ хурдан явж байгаа нь үнэхээр талархууштай.

Үнэт зүйлийн хувьд уламжлал, зан заншлыг урт хугацаанд түшиж тулах чадалтай хүчин зүйлүүдийг эрхэм болгосон. Контент, технологи гэх мэт. Энэ 2 салбарын тоглогчдод бид үргэлж нээлттэй гэдгийг тодотгомоор байна.

Facebook:  https://www.facebook.com/boowayofficial/