Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/15-НД НИЙТЛЭГДСЭН

Ногоон санхүүжилтийн 3-р чуулган болно

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 10 сарын 15
Сурталчилгаа
Зураг зураг
 

ХасБанк НҮБ-ын дэргэдэх Уур амьсгалын ногоон сан, МУ-ын Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яамтай хамтран “Ногоон санхүүжилтийн чуулган”-ыг 2019 оны 10 дугаар сарын 25, 26-ны өдөр Бэст Вэстэрн Туушин зочид буудалд 3 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

“Эко дулааны шийдлийг Бид дэмжинэ” уриатайгаар явагдах тус чуулган нь Эко хэрэглээний зээлээр халаалт, дулаалгын шийдэл борлуулах сонирхолтой бүтээгдэхүүн нийлүүлэгч компаниуд болон иргэд, олон нийтэд нээлттэй зохион байгуулагдана.

Чуулганд оролцсоноор та эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг дэмжих санхүүжилтийн боломжууд болон иргэдэд зориулж БОАЖЯ, Орчны Бохирдлыг Бууруулах Үндэсний Хорооны дэмжлэгтэй хэрэгжиж буй ХасБанкны жилийн 8%-ийн хүүтэй эко хэрэглээний зээлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

Түүнчлэн ногоон технологийг дэмжих төрийн бодлого, Нийслэлийн гэр хорооллын өрхөд үзүүлж буй цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт, Байшин сууцны дулаан алдагдлыг бууруулахын ач холбогдол зэрэг сэдвийн хүрээнд илтгэлүүд танилцуулагдах болно.

Мөн энэ удаагийн чуулганы үеэр үзэсгэлэн худалдаа давхар зохион байгуулагдаж байгаагаар онцлог бөгөөд эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан халаагуурын худалдаа эрхлэгчид болон эко дулаалгын материал үйлдвэрлэгч, нийлүүлэгч иргэд, аж ахуйн нэгжүүд оролцон, өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулна.

Хэрэв та байшингаа зардал багатай эко шийдлээр дулаалах, мөн цахилгаан халаагуур худалдан авахаар сонирхож байгаа бол уг үзэсгэлэн худалдаанд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Үзэсгэлэн худалдаа 10 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд Бэст Вэстэрн Туушин зочид буудлын Соёмбо танхимд болох бөгөөд сонирхсон хүн бүрд нээлттэй.

Харин Та Ногоон санхүүжилтийн чуулганд оролцохыг хүсвэл ЭНД дарж бүртгүүлээрэй!

 

ЭКО ДУЛААНЫ ШИЙДЛИЙГ БИД ДЭМЖИНЭ.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.