Өмнөговь аймгийн Сэврэй сумын бага ангийн 25 сурагч бадминтоны спортыг сонгон хичээллэж байна.
Улаанбаатар хотоос 800 км, Өмнөговь аймгийн төвөөс 250 км зайтай Сэврэй сум нь 2,100 орчим хүн амтай бөгөөд, тус сумын бага ангийн 25 сурагч бадминтоны спортыг сонгон хичээллэж байна.
Өнгөрөгч хоёр өдрийн сургалтыг Өмнөговь аймгийн бадминтоны дасгалжуулагч, ОХУ-ын Казань хотноо зохиогдсон -19 доош насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд баг тамирчдаа амжилттай оролцуулсан Б.Сайхантуул багш нутагтаа ирээд нэг хоногийн дараа тус сумыг зорьж, сургалт зохион байгуулж байгаа нь энэ юм.
Та бүхэнд бадминтоны спорт Монгол улсад үүсэж хөгжсөний 20 жилийн ойн мэнд дэвшүүлье.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!