Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/15-НД НИЙТЛЭГДСЭН

ЛэндМН ББСБ ХК-ийн 2019 оны 3-р улирлын санхүү, үйл ажиллагааны тайлан

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 10 сарын 15
Сурталчилгаа
 
 

ЛэндМН ББСБ ХК нь нийт харилцагч, хувьцаа эзэмшигч та бүхэндээ 2019 оны 3-р улирлын санхүү үйл ажиллагааны тайлангаа танилцуулж байна.

 

Гүйцэтгэх захирал О.Болдбаатар

Бид хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцсэн зээлийн бүтээгдэхүүнийг зах зээлд туршиж, илүү дэвшилтэт, хэмнэлттэй байдлаар LendMN аппликейшнээр дамжуулан хэрэглэгчиддээ хүргэхээр зорин ажиллаж байна.

Хэрэглэгч зээлийн үйлчилгээ авахаас LendMN аппликейшны тусламжтайгаар 25 төрлийн онлайн бүтээгдэхүүн үйлчилгээг гар утсаараа авч, төлбөр төлөлтөө Лэнд хэтэвчээр илүү хялбараар хийж байна.

 
 
 
 
 
 

Зээлийн үйл ажиллагаа

Компанийн зээлийн бүтээгдэхүүний үндсэн үзүүлэлтүүдийг өнгөрсөн улирлын тоон үзүүлэлттэй харьцуулахад Зээлийн гэрээтэй харилцагчдын тоо 12%, Олгосон зээлийн тоо 10%, Олгосон зээлийн дүн 16%, Зээлийн багц 19% тус тус өссөн үзүүлэлттэй байна.

2019 ОНЫ 3-Р УЛИРЛЫН ТАЙЛАНГИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮДИЙГ
ӨМНӨХ ТАЙЛАНТ ҮЕҮҮДТЭЙ ХАРЬЦУУЛСАН БАЙДАЛ

 
 
 
 

2019 оны 2-р улирлын байдлаар Банк бус санхүүгийн салбарын нийт зээл 1,097 тэрбум төгрөг байсанаас Хэвийн зээл 956 тэрбум (87.1%), Хугацаа хэтэрсэн зээл 43 тэрбум (3.9%), Чанаргүй зээл 97 тэрбум (8.9%) байсан.

 

КОМПАНИЙН ЗАСАГЛАЛ

“ЛэндМН ББСБ” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл нь 2019 оны 3 дугаар улиралд ээлжит болон ээлжит бус байдлаар 2 удаа хуралдсан болно.

ТУЗ-ийн хурлаас гарсан онцлох шийдвэрүүдийг дурьдвал:

  • Төлөөлөн Удирдах зөвлөлийн даргаар Б.Дэлгэржаргалыг сонгох;
  • Компанийн Гүйцэтгэх захирлаар О.Болдбаатарыг томилох;
  • ТУЗ-ийн зарим хороодын бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах;
  • Компанийн бүтцийг шинэчлэн батлах тухай;
  • Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар банк болон Капитрон банкнаас зээлийн эх үүсвэр татан төвлөрүүлэх эрх олгох тухай;
  • Хөрөнгө оруулалт, санхүүгийн чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл өгөх үйл ажиллагааны чиглэл нэмэх;
  • Чанаргүй болон муу активыг Зээлийн эрсдэлийн сангаас хорогдуулах эрх олгох тухай шийдвэрүүдийг тус тус гаргасан болно.

Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хурлын шийдвэрүүдийг Монголын Хөрөнгийн Биржийн (http://mse.mn/mn) цахим хуудаснаас харах боломжтой.

Холбоо барих:
“ЛэндМН ББСБ” ХК-ийн ТУЗ-ийн нарийн бичгийн дарга Ж.Мөнхцэцэг Утас: 99018886
И-мэйл: board@lend.mn

 
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.