Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/15-НД НИЙТЛЭГДСЭН

Картаар төлбөр тооцоо хүлээн авагч байгууллагуудын Х зөвлөгөөн амжилттай зохион байгуулагдлаа

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 10 сарын 15
Сурталчилгаа

Монгол улсын ууган арилжааны банк ХХБанк нь Картаар төлбөр, тооцоо хүлээн авагч харилцагч байгууллагын 10-р зөвлөгөөнөө “Дижитал Дэвшил” нэрийн дор энэ сарын 10-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

 

Энэхүү зөвлөгөөнийг олон улсын байгууллагуудын туршлагаас хуваалцахын зэрэгцээ финтек байгууллагуудын оролцоо, уг салбарт хамтран ажиллаж байгаа байгууллагуудтайгаа санал солилцох, туршлагаас хуваалцах, цаашид хамтран ажиллах чиглэлээ шинэ шатанд гаргаж, Дэлхий нийтийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах шинэ зорилго өмнөө тавин энэхүү харилцагч байгууллагуудын зөвлөгөөнөө уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн.

 

Арга хэмжээнд ХХБанкны Картаар төлбөр, тооцоо хүлээн авагч Топ 400 харилцагч байгууллагуудын төлөөллүүд хүрэлцэн ирж оролцсон ба олон улсын байгууллага болох Visa International  болон хамтран ажиллагч үйлчилгээний байгууллага, e-commerce төлбөрийн гарц дээр хамтран ажиллагч байгууллагын төлөөллүүд оролцож шинэ санаа, шилдэг туршлагуудаа хуваалцлаа. Дижитал эринд зөвхөн банк, үйлчилгээний байгууллага гэлтгүй оролцогч талуудын хамтын бизнес бидэнд асар их дэвшил, үр ашиг, үсрэнгүй хөгжлийг авчирна гэдэг нэг л дүгнэлтийг арга хэмжээний илтгэлүүд дээр онцолж байлаа.

ХХБанкны зүгээс олон жил тууштай хамтран ажилласан үнэнч харилцагч картаар үйлчлэгч байгууллагуудаас 12 номинацид нийт 13 мерчант байгууллагыг шалгаруулан цом болон ХХБанкны картын цуглуулга бүхий дурсгалын зүйлсийг гардуулсан юм.

 
 
 
 
 
 
 
 
 
 

 

  1. ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИЙГ НЭВТРҮҮЛЭГЧ ШИЛДЭГ МЕРЧАНТ-ГЭРЭГЭ СИСТЕМС ХХК
  2. ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИЙГ НЭВТРҮҮЛЭГЧ ШИЛДЭГ МЕРЧАНТ-“АЙ ТИ ЗОН ХХК
  3. БАНКНЫ ШИЛДЭГ ЛЭЙДИ ЛОЯАЛТИ МЕРЧАНТ- ГОВЬ ХК
  4. БИЗНЕСИЙН БИЧИЛ ЗЭЭЛИЙГ АВСАН ХАМГИЙН АНХНЫ МЕРЧАНТ-Харилцагч Б.Долгормаа
  5. 2019 ОНЫ ШИЛДЭГ ШИНЭ МЕРЧАНТ-ПАСПОРТ ЭКСПРЕСС ИНТЕРНЭЙШНЛ ХХК
  6. ХАМГИЙН ИХ ОУ-ЫН ВИЗА КАРТЫН ГҮЙЛГЭЭГ ТӨЛБӨРТ ХҮЛЭЭН АВСАН МЕРЧАНТ-ЭВСЭГ ХХК
  7. ХАМГИЙН ИХ ОУ-ЫН МАСТЕР КАРТЫН ГҮЙЛГЭЭГ ТӨЛБӨРТ ХҮЛЭЭН АВСАН МЕРЧАНТ-ШАНГРИ-ЛА УЛААНБААТАР ХОТЕЛ ХХК
  8. ХАМГИЙН ИХ ОУ-ЫН JCB КАРТЫН ГҮЙЛГЭЭГ ТӨЛБӨРТ ХҮЛЭЭН АВСАН МЕРЧАНТ-ХАСЭБЭ-ИНТЕРНЭШНЛ ХХК
  9. ХАМГИЙН ИХ ОУ-ЫН DINERS КАРТЫН ГҮЙЛГЭЭГ ТӨЛБӨРТ ХҮЛЭЭН АВСАН МЕРЧАНТ- БЛЮСКАЙ ЭЙЖИА ХХК
  10. ХАМГИЙН ИХ ОУ-ЫН UNIONPAY ГҮЙЛГЭЭГ ТӨЛБӨРТ ХҮЛЭЭН АВСАН МЕРЧАНТ-ХАНБҮРГЭДЭЙ ХХК
  11. ХАМТЫН АЖИЛЛАГААТАЙ ШИЛДЭГ МЕРЧАНТ-ШУНХЛАЙ ХХК
  12. ДИЖИТАЛ ДЭВШЛИЙГ ДЭМЖИГЧ ШИЛДЭГ МЕРЧАНТ-ШОППИ ХХК
  13. ОРОН НУТГИЙН ШИЛДЭГ МЕРЧАНТ-ДОРНОД ХҮНС ХХК
 

ХХБанкны сошиалд нэгдээрэй.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.