Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/15-НД НИЙТЛЭГДСЭН

ШУТИС-ийн 60 жилийн ойг тохиолдуулан Дэлхийн шилдэг их сургуулийн захирлууд 10-р сарын 15, 16-ны өдөр Монголд анх удаа ЧУУЛНА

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 10 сарын 15
Сурталчилгаа
 

Монгол улсын шинжлэх ухаан, технологийн их сургуулийн түүхт 60 жилийн ой энэ оны 10 дугаар сард тохиож байна.

ШУТИС олон улсын 200 гаруй их, дээд сургуультай шууд хамтын ажиллагаатайгаас 60 гаруй нь маш идэвхтэй түнш юм. Одоогийн байдлаар ШУТИС нь 20 гаруй сургуультай 2+2 хамтарсан хөтөлбөрөөр мэргэжилтэн бэлтгэж байна.

ШУТИС-ийн 60 жилийн ойн хүрээнд 2019 оны 10 дугаар сарын 15, 16-ны өдрүүдэд дэлхийн шилдэг 30 их сургуулийн захирлууд Монгол улсад анх удаа чуулан “Тогтвортой хөгжилд дээд боловсрол - дэвшилт технологийн үүрэг, ач холбогдол” форумд оролцоно.

60 жилийн түүхэн хугацаанд ШУТИС-тай хамтран ажилласан гадаадын нэр хүндтэй, томоохон их сургуулиудын ректорууд, лидрүүд, удирдлагууд цуглах уг формын үеэр хамтын ажиллагааны үр дүнгээ хэлэлцэх, эрдэм шинжилгээ, сургалт судалгааны ажлын талаар мэдлэг, туршлагаа харилцан солилцох, их сургуулиудын түвшинд цаашдын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, даяарчлагдсан мэдлэгийг түгээх талаар санал, зөвлөмж боловсруулах, форумын дүнд бий болох санал, зөвлөмжийг их сургуулийн бодлого, үйл ажиллагаанд тусган хэрэгжүүлэх зорилготой юм.