Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/15-НД НИЙТЛЭГДСЭН

Байгууллагын шилдэг соёлыг бүтээх нь зөвхөн том, хүчирхэг компаниудын хийдэг зүйл биш

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 10 сарын 15
Сурталчилгаа
Зураг зураг

Дэлхий дээр амжилттай яваа ихэнх  компаниудыг харахад, зөвхөн шилдэг бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгч үйлчлүүлэгчиддээ хүргээд зогсохгүй, хамгийн өвөрмөц, хүчтэй соёлыг ч мөн цогцлоож чадсан байдаг. Нөгөө талаар, шилдэг компанийн талаарх ойлголт дэлхий дахинд маш хурдтай хувьсан өөрчлөгдөж байна. Өмнө нь шилдэг компаниудыг жагсаахдаа тухайн компанийн олсон ашгийн хэмжээ, салбарын тоо, ажилтнуудын тоо зэргийг харгалзан үзэж шалгаруулдаг байсан бол, орчин үед компаниудыг байгууллагын соёлоор нь эрэмбэлж эхэлсэн нь  бизнесийн орчинд ямар шинэ хандлага давалгайлж байгааг харж болно. Бид бодохдоо, магадгүй хамгийн мөнгөтэй, амжилттай яваа компаниуд л шилдэг байгууллагын соёлыг бий болгож, түүнийгээ хэвшүүлэх боломжтой гэж боддог байх, үнэндээ тийм биш. Маш өвөрмөц, гоё соёлтой хүнсний дэлгүүр, зөвлөх үйлчилгээний компани, гарааны компани, түргэн хоолны сүлжээ олон байна.  Тэгэхээр, зөвхөн амжилттай яваа компаниуд компанийн соёлдоо онцгойрон анхаардаг биш, харин энгийн компаниуд анхнаасаа компанийн соёлдоо анхаарч, зөвөөр чиглүүлснээр илүү амжилттай болдог гэдэг нь харагдаж байгаа юм.

ОРЧИН ҮЕИЙН ХҮМҮҮСИЙН СЭТГЭЛГЭЭ, АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГ ӨӨРЧЛӨГДӨЖ БАЙГАА УЧРААС КОМПАНИЙН СОЁЛЫГ Ч ЗАЙЛШГҮЙ ӨӨРЧЛӨХ ШААРДЛАГА ГАРЧ ИРЖ БАЙНА.

 

Орчин цагийн хүмүүсийн ажлаас хүлээх хүлээлт, ажилдаа хандах хандлага нь өмнөх зууны үеийнхээс эрс өөрчлөгдсөн. Орчин цагийн хүмүүс, ялангуяа хөгжингүй орнуудад (ажилтнууд ба боловсон хүчин) амьдралын тэнцвэртэй байдлыг эрэлхийлдэг болсон. Өмнө нь гэр бүлээ тэжээхийн тулд, гэр бүлтэйгээ өнгөрүүлэх цагаа золиослон байж, урт цагаар ажилладаг байсан бол, орчин цагт хүмүүс эсрэгээрээ гэр бүлдээ илүү цаг гаргахын тулд, ажлаа хойш нь тавьдаг болсон.  Нөгөө талаар хүмүүс хувь хүнийхээ хөгжил, эрүүл мэнд, сэтгэлийн амар амгаланг илүүд үзэж эхэлснээр зөвхөн тодорхой цагийг л ажил хийхэд зориулах болжээ.  Залуу эцэг эхчүүд, тэр дундаа аав нар  хүүхдийнхээ амьдралд төрсөн цагаас нь эхэлж, дэргэд нь  байж, бойжих үйл явцад нь илүү их оролцох хүсэлтэй болсон. Цаашлаад, хүмүүсийн санхүү мөнгөнд хандах хандлага, амьдралыг харах өнцөг нь өөрчлөгдсөнтэй холбоотойгоор, материаллаг эд баялагтай болох хүсэл эрмэлзэл нь эрс багасаж байна. Энэ бүх өөрчлөлтүүдтэй холбоотойгоор хүмүүс зөвхөн мөнгөний төлөө хэт их ажиллах шаардлагагүй болж байна. Харин нөгөө талд нь компаниудад сэтгэлтэй, чадвартай, боловсролтой боловсон хүчин хэрэгцээтэй хэвээр байгаа бөгөөд тэдэнгүйгээр бизнесээ явуулахад хүндрэлтэй. Тийм ч учраас олон компаниуд компанийхаа соёлд дээд зэргийн ач холбогдол өгч, өөрсдийн татахыг хүсэж байгаа хүмүүст тохирох байгууллагын соёлыг бүтээж байна. Уян хатан ажлын цаг, гэрээсээ ажиллах боломж, шийдвэр гаргалтанд нөлөө үзүүлэх боломж, таатай ажлын уур амьсгал, тэжээллэг хоолоор хангах, спорт заал гаргаж өгөх гэх мэт олон тооны хангамж, боломжуудыг гаргаж өгч байна. 

Манай улсын хувьд  ч ялгаагүй энэ зүйл  мэдрэгдэж, компаниуд байгууллагын соёлдоо анхаарч эхэлж байна. Өндөр боловсролтой, туршлагатай, сэтгэлтэй, чадамжтай хүмүүс ажилд орохоосоо өмнө зөвхөн цалин хангамжийг нь биш, харин хамт олны уур амьсгал, удирдлагын арга барил, өсөж дэвших боломж гэх мэт байгууллагын соёлд багтдаг бүхий  л элементүүдийг нь харж, судалж байж ажлаа сонгох хандлага их болсон байна.  Үүнтэй холбоотойгоор зарим нэг компаниудад байгууллагын соёл хариуцсан захирал, мэргэжилтэн гэдэг ажлын байрууд ч бий болж байна.

БАЙГУУЛЛАГЫН ХОРТОЙ СОЁЛЫН ХОР ХӨНӨӨЛ ИХ

 

Танай компанид байнгын хэрүүл маргаан, хов жив тасардаггүй, мөн ажилтнуудын ажилдаа хандах хандлага эрс буурсан, бүтээмжгүй болсон бол, цаашлаад шинээр ирсэн хүмүүс тогтохгүй ажлаасаа гараад байгаа бол байгууллагын соёлдоо зайлшгүй өөрчлөлт хийх цаг нь болсон байж болох юм. Учир нь эдгээр шинж тэмдгүүд нь байгууллагын соёл бүрэн хортой болсныг харуулж байгаа юм. Байгууллагын соёлыг хордуулдаг хэд хэдэн хүчин зүйл байдаг бөгөөд үүнд ажилтан, удирдлага, дүрэм журмууд, тогтолцоо нөлөөлдөг. Чухам танай соёлыг хэн нэгэн ажилтан хордуулаад байна уу, удирдлагаасаа болоод байна уу, эсвэл дүрэмж журам нь өөрөө боомилоод байна уу гэдгийг үнэлж цэгнэх хэрэгтэй.

КАСТОМЕР КИНГ КОНСАЛТИНГ  компаниас олон нийтэд нээлттэйгээр анх удаа 11-р сарын 18-19 ний өдрүүдэд “БАЙГУУЛЛАГЫН СОЁЛЫГ БҮТЭЭХҮЙ” нэртэй цогц семинарыг компаниудын удирдах түвшний ажилтнууд болон хүний нөөц, байгууллагын соёлын мэргэжилтнүүдэд зориулан зохион байгуулах гэж байна.  Энэ сургалтаар байгуулагынхаа соёлыг оношлох, ажилтнуудаас тандалт судалгаа авах, байгууллагын соёлыг бүтээхэд шаардлагатай 7 хүчин зүйл, дотоод харилцаа холбоог оновчтой хийх, хортой соёлоо илрүүлж, өөрчлөлт хийх мэдлэг, ур чадварыг эзэмшээд зогсохгүй, ажилтнуудаа хэрхэн идэвхжүүлж, бүтээмжийг нь өсгөх боломжтой талаар суралцаж ажлын байран дээрээ шууд хэрэгжүүлэх боломжтой болно. Мөн азтай компанийн төлөөллийг шалгаруулж, компани дээр нь очиж нэг удаа үнэгүй сургалт авах эрхээр ч шагнах төлөвлөгөөтэй байна.

Уг сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг манай Facebook дээрх Customer King Consulting page дээрээс авах боломжтой.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.