ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/14-НД НИЙТЛЭГДСЭН

Татварын нийт орлого эхний есөн сард 7.0 их наяд төгрөг болсон нь улсын төсвийн 81%-ийг эзэлж байна

Т.Саран, iKon.mn
2019 оны 10 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 2019 оны эхний есөн сарын урьдчилсан гүйцэтгэлээр 7.7 их наяд төгрөг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 7.3 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 484.6 тэрбум төгрөгийн ашигтай гарсныг Үндэсний статистикийн хороо өнөөдөр таницуулав. 

Энэ нь сүүлийн таван жилийн есдүгээр сард төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл хамгийн бага алдагдалтай гарсан үзүүлэлт болж байна.  

Тодруулбал, өнгөрсөн есдүгээр сард төсвийн нийт тэцвэржүүлсэн тэнцэл 65.1 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна. Харин хамгийн өндөр алдагдалтай есдүгээр сар нь 2016 онд буюу 243.1 тэрбум төгрөгийн алдагдалтай байжээ.  

 
Эх сурвалж: ҮСХ

Төсвийн тэнцвэржүүлсэн орлого 2019 оны есдүгээр сард 872.7 тэрбум төгрөгт хүрч, өмнөх сараас 31.5 (3.7%) тэрбум төгрөгөөр өссөн бол зарлага мөн 111.1 (13.4%) тэрбум төгрөгөөр өсөж, нийт зарлага, цэвэр зээлийн хэмжээ 937.8 тэрбум төгрөг болжээ. 

Татварын нийт орлого 2019 оны эхний есөн сард 7.0 их наяд төгрөг болсон нь улсын нэгдсэн төсвийн 81%-ийг эзэлж байна. Энэ дүн өмнөх оны мөн үеэс 1225.1(21.2%) тэрбум төгрөгөөр өсөхөд 

  • Орлогын албан татвар 371.7 (26.3%) тэрбум төгрөг нийгмийн даатгалын орлого 273.4 (24.0%) тэрбум төгрөг
  • Нэмэгдсэн өртгийн албан татвар 231.9 (15.1%) тэрбум төгрөг
  • Бусад татвар, төлбөр хураамжийн орлого 135.9 (25.0%) тэрбум төгрөг
  • Онцгой албан татвар 104.4 (18.9%) тэрбум төгрөг гадаад үйл ажиллагааны орлого 94.9 (19.4%) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн байна.

Улсын нэгдсэн төсвийн орлогын 81 хувийг татварын орлого бүрдүүлсэн бол 8.5 хувийг татварын бус орлого, 9.7 хувийг ирээдүйн өв сангийн орлого, 0.8 хувийг тогтворжуулалтын сангийн орлого эзэлж байна.

Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 2019 оны эхний есөн сарын урьдчилсан гүйцэтгэлээр 7.3 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 989.4 (15.8%) тэрбум төгрөгөөр өсөхөд

  • урсгал зардал 634.7 (12.3%) тэрбум төгрөг
  • хөрөнгийн зардал 477.1 (56.6%) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн байна.

Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт дүнд урсгал зардал 79.6 хувь, хөрөнгийн зардал 18.2 хувь, эргэж төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээл 2.2 хувийг эзэлж байна.

 

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
4
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
5 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Чимгээ [150.129.143.131] 2019/10/19
Нийтлэл бичиж буй хүн үг үсгийн алдаагаа хяна.Шейр хийхээр алдаа гарч ирээд өмнөөс чинь ичих юм.
0 | 0 Хариулах
man [103.57.95.63] 2019/10/15
bid tatwar tu;uud l yls turchid xylgailaad l
0 | 0 Хариулах
Tatvar avaal bhiin. [64.119.24.186] 2019/10/15
Татвар аваад л байх юм. Энэ эмнэлэг сургуулиа нэмээч ээ. Хүүхдүүд багталцахгүй бнаа
1 | 0 Хариулах
Зочин [66.181.189.11] 2019/10/14
туршлага судалж дуусаагуй хулгайч нараа туршлагыг нь судлуулж дуусгаач. Сумъяабазар Сарангэрэл мэтийн сайданцаруудыг гадаадад арай л дэндуу жаргуулж байна шуу
1 | 0 Хариулах
MTA [202.55.188.36] 2019/10/14
Татвар төлсөн бүх ААН, ард иргэд, хөрөнгө оруулагч нартаа баярлалаа. Татварын мөнгийг цусалж буй авилгачид, хулгайч нар зайлаад өгвөл монгол маань их мөнгөтэй улс болсон байна
9 | 0 Хариулах