Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/14-НД НИЙТЛЭГДСЭН

Өргөө кино театрт гайхамшиг “Монгол чат”-тай үргэлжилсээр...

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 10 сарын 14
Сурталчилгаа

Кино үзвэрийн салбарыг цоо шинэ түвшинд аваачсан Өргөө кино театр “Монгол чат”-тай хамтран ажиллах гэрээ үзэглэлээ.

 

Монгол чат” болон Өргөө кино театр” хамтран ажиллах гэрээ үзэглэх ёслолын арга хэмжээ

Кино театр бол залуусын хамгийн их үйлчлүүлэх дуртай газруудын нэг билээ. Залуу үе мэдлэг боловсролтой болж технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхацгааж байна. Тэд бэлэн мөнгөнөөс татгалзаж “оочир” дараалал гэх зүйлийг халах хүсэлтэй байдаг. Утсаа уншуулаад л төлбөрөө төлөх шийдэл хамгийн “Орчин үеийн”,”Cool” гэх мэдрэмжийг өгдөг. Энэ хүслийг нь бодит болгосон “Монгол чат” аппликейшн залуу үеийнхэнд улам ойртжээ.

 

“Монгол чат” ТУЗ-ийн гишүүн Б.Саруул, Өргөө кино театрМаркетинг хариуцсан захирал Т.Дөлгөөнтамир

Өргөө кино театр болон “Монгол чат” аппликейшн хамтын ажиллагааны хүрээнд эхний ажил болгож Монгол бүтээлээ дэмжин “Огтлолцол” киноны тасалбарыг 50 хувийн хөнгөлөлттэй авах бэлгийг хэрэглэгчдэдээ барьжээ. Улаанбаатар хот дахь Өргөөгийн бүх салбарт байршсан “Шидэт сканнер” ашиглан төлбөрөө хийвэл уг киноны тасалбарыг тал үнээр нь авах боломжтой. Гайхалтай юу? Тиймээ.. Өргөө кино театрт гайхамшиг үргэлжилсээр л байна.

 

“Монгол чат” аппликейшн нь зах зээлд нэвтрээд 4 сарын нүүр үзэж байгаа ч 300 мянга гаруй хэрэглэгчидтэй болсон нь технологийн салбарт гарч байгаагүй амжилт юм. Хэрэглэгчдийг чатлахаас гадна төлбөр тооцоо, гүйлгээгээ шимтгэлгүй хийх боломжийг олгосон уг аппликейшн дахин нэг бэлэгээ ил болгоод байна. Тэр бол “Дүүд” гээд л утсаа уншуулаад төлбөрөө нэгхэн секундын дотор хийх боломжтой “Шидэт сканнер” төхөөрөмж юм. Таны утас интернэтэд холбогдоогүй байсан ч боломжтой гээд бод до..

Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар уг төхөөрөмж дэлхийд хоёрхон газарт хэрэглэгддэг бөгөөд нөгөө газар нь “Wechat” юм байна.

Та "Mongol Chat" аппликейшнийг доорх линкээр татаж аваарай: 

 
 

 

     

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.