ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/12-НД НИЙТЛЭГДСЭН

Сайжруулсан шахмал түлшний дээжийг БНХАУ, БНСУ, ОХУ, Япон улсад тус тус хүргүүлжээ

ikon.mn
2019 оны 10 сарын 12
iKon.MN
 

УИХ-ын чуулганы өчигдөрийн /2019.10.11/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос Эрчим хүчний сайдад тавьсан Сайжруулсан шахмал түлшний нийлүүлэлт, чанар, түүнд тавих хяналтын талаарх асуулгын хариуг сонслоо.

Хуралдаанд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Улаанбаатар хотод сайжруулсан түлш хэрэглэсэнтэй холбогдон үүссэн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийсэн юм.

Тэрбээр, “Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2018 оны 02 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажпын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 62 дугаар тогтоолыг гаргаж, 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Баянзүрх дүүргийн 20, Сонгинохайрхан дүүргийн 21, Хан-Уул дүүргийн 12, 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс бусад буюу Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон.

Энэ тогтоол хэрэгжиж эхлэхээс өмнө Улаанбаатар хотын ахуйн хэрэглээнд Налайх, Багануурын уурхайгаас 1.1 сая тонн түүхий нүүрсийг хэрэглэж байсан. Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн гэр хороололд 202 мянган өрх амьдарч, өрх тус бүр жилд дунджаар 4-5 тонн түүхий нүүрс хэрэглэж байсан нь нийслэлийн агаарын бохирдлын 80 гаруй хувийг үүсгэж байв.

Засгийн газар олон жил яригдсаар ирсэн боловч бодитой үр дүн гарахгүй байсан Улаанбаатар хотын агаарын бохирдлыг эрс бууруулах бодлогыг дэвшүүлж, 2018 онд “Агаарын бохирдлыг бууруулахад авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 43 дугаар тогтоол, “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолыг тус тус гарган хэрэгжүүлж байна. Эхлээд эдгээр тогтоолын хэрэгжилтийн талаар танилцуулъя.

Сайжруулсан түлш төслийн талаар:

 

Агаарын бохирдлыг шийдвэрлэсэн олон улсын туршлагаас харахад түүхий нүүрсний хэрэглээг сайжруулсан шахмал түлш, нүүрс хийжүүлэлт болон байгалийн хийгээр сольж шийдсэн байдаг.

Сайжруулсан түлшийг хэрэглээнд нэвтрүүлэх арга хэмжээний тайлан илтгэлийг Европын сэргээн босголт хөгжлийн банк, Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулах цэвэр агаар төсөл хамтран 2008 онд гаргажээ. Энэ тайланд сайжруулсан шахмал түлшийг ахуйн хэрэглээнд хэрэглэж агаарын бохирдлоос ангижирсан Лондон, Дублины туршлагыг нэвтрүүлэхийг зөвлөсөн байдаг.

Мөн Япон Улсын Шинэ энергийн технологийн хөгжлийн байгууллагаас түүхий нүүрсний чанарыг сайжруулах технологийн судалгаа, туршилтыг хийж, сайжруулсан шахмал түлшний бага оврын үйлдвэр байгуулж Уул уурхайн хүрээлэнд хүлээлгэн өгчээ.

Ухаа худгийн нүүрс баяжуулах үйлдвэрээс гарсан завсрын бүтээгдэхүүн буюу боловсруулсан нүүрсээр шахмал түлш хийх туршилтыг ШУА-ын Эрдэс боловсруулалтын хүрээлэнгээс 2014 онд явуулж, хямд өртөгтэй, стандартын шаардлага бүрэн хангасан сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх боломжтойг нотолсон юм.

Ухаа худагийн угаасан нүүрсээр хийсэн шахмал түлшний шаталтын хугацаа Багануурын нүүрснийхээс 2 дахин урт, илчлэг нь 1.7 дахин их учраас нийслэлд хэрэглэгддэг 1.1 сая тонн түүхий нүүрсийг 600 мянган тонн шахмал түлшээр орлуулах бүрэн боломжтой гэдгийг тогтоосон.

“Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо”-оос ажлын хэсэг байгуулж, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Говьсүмбэр, Төв аймаг, нийслэлийн 8 үйлдвэрийн нөхцөл байдалтай танилцсан бөгөөд Таван толгой дахь “Энержи Ресурс” ХХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэрийн баяжуулсан эрчим хүчний нүүрс нь дэгдэмхий бодис бага, илчлэг өндөртэй, эрчим хүчний түлшинд зориулагдсан боломжийн бүтээгдэхүүн болохыг тогтоожээ.

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд айл өрхүүдийн хэрэгцээнд сайжруулсан түлш үйлдвэрлэн нийлүүлэх зорилгоор Засгийн газар жилд 700 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх хүчин чадалтай “Таван толгой түлш” ХХК-ийг байгуулж, 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ашиглалтад оруулан нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийг сайжруулсан шахмал түлшээр хангаж эхлээд байна. “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэлд Ухаа худгийн угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсийг хэрэглэж байна.

Судалгаанаас харахад, нийт хэрэглэж байгаа түлшний 29 хувийг Сонгинохайрхан дүүрэг, 28 хувийг Баянзүрх дүүрэг, 16 хувийг Чингэлтэй дүүрэг, 12 хувийг Хан-Уул дүүрэг, 9 хувийг Сүхбаатар дүүрэг, 6 хувийг Баянгол дүүргийн иргэд хэрэглэж байна.

Нийслэлийн гэр хорооллын айл өрхийн 5 нь 9 дүгээр сард, 32 хувь нь 10 дугаар сард, 29 хувь нь 11 дүгээр сард жилийн хэрэгцээний түлшээ худалдан авдаг бол 21 хувь нь орлогын хэмжээндээ тохируулан жижиглэнгээр худалдан авалт хийдэг байна.

Тус компанийн 4 үйлдвэрийн 8 шугам 24 цагаар тасралтгүй үйлдвэрлэл явуулж, 6 дүүрэгт байгуулсан 332 борлуулалтын цэгт 66,328 тонн шахмал түлш хүргэснээс одоогийн байдлаар 25,000 тонн түлшийг борлуулаад байна. Гэрээт борлуулагчид худалдан борлуулсан түлшний тонн тутамд 15,000 төгрөгийн урамшуулал олгож байна.

Өвлийн ид ачааллын үед нийслэл хотыг түлшээр бүрэн хангах үүднээс “Тавантолгой түлш” ХХК 464.1 мянган тонн түлшийг хангамжийн бааз, дундын бөөний төв болон жижиглэн худалдаалах цэгүүдэд түгээх ажлыг зохион байгуулж байна.

Сайжруулсан түлшний борлуулалтад хяналт тавих 210 мянган ширхэг карт хэвлүүлж, гэр хорооллын айл өрхүүдэд хороодоор дамжуулан тараасан. Үүний үр дүнд айл өрхийн түлшний хэрэглээ, хэмжээ, чанар, үнэ тарифын талаарх нэгдсэн мэдээллийн сан үүсгэж цаашдын түлшний бодит хэрэгцээг тогтоох боломжтой болох юм.

Засгийн газрын тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажилласан талаар:

Мэргэжлийн хяналтын байгууллагаас агаар бохирдуулагч эх үүсвэр ашиглагч 5365 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, шахмал түлшний 8 үйлдвэр, ахуйн зуух худалдан борлуулахыг хориглосон 3 зах, худалдааны төвүүд, Налайх дүүрэгт нүүрс олборлогч 54 иргэн, аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийж зөрчлийг арилгуулах талаар улсын байцаагчийн 2190 албан шаардлага, мэдэгдэл хүргүүлж биелэлтийг тооцон ажилалаа.

Хяналт шалгалтын ажлын үр дүнд 1,080 обьектын янданг буулгуулж цахилгаан халаагуурт шилжүүлж, шаардлага хангахгүй, агаарын чанарын бүсийн дэглэм зөрчсөн 1,561 обьектын зуухыг буулгах, зогсоох, сайжруулсан зуухаар солих арга хэмжээ авлаа.

Мөн байнгын ажиллагаатай 4 хяналтын цэгийг шинээр байгуулж 24 улсын байцаагчийг авч ажиллуулан Улаанбаатар хот руу түүхий нүүрс оруулахаас урьдчилан сэргийлэх хяналтыг Эмээлт, Өлзийт, Баруун туруун, Морингийн даваа, Гүнт, Налайх, Тахилтын авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо, цэгүүдэд 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 24 цагаар хяналт тавин ажиллаж байна.

2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 10 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар, 25,755 авто машинд үзлэг шалгалт хийж, 11,3022.7 тонн нүүрсийг зөвшөөрөгдсөн газар руу нэвтрүүлсний зэрэгцээ 2883.4 тонн зөвшөөрөлгүй түүхий нүүрс, 500 шуудай үртсэн шахмал түлшийг нийслэлд оруулахыг завдсан үйлдлийг таслан зогсоож буцаасан байна.

МХЕГ-ын даргын 2019 оны 01/114 тоот удирдамжийн дагуу шахмал түлшний 8 үйлдвэрт хяналт шалгалт хийж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний дээжийг итгэмжлэгдсэн 4 лабораторид графикийн дагуу шинжилгээнд хамруулж ажилласан. Стандартын шаардлага хангаагүй, зохих зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан нүүрсэн шахмал түлшний 3, үртсэн шахмал түлшний 1 үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоож, бүтээгдэхүүнийг нь худалдаанаас буцаан татуулсан.

Мэргэжлийн хяналтын байгууллага “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд сар бүр хяналт тавьж шахмал түлшийг 9 удаа шинжилгээнд хамруулахад шинжилгээний дүнгээр стандартын шаардлага хангаагүй үзүүлэлт гараагүй байна.

Үүссэн нөхцөл байдлын талаар:

Нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт тодорхой бус шалтгаанаар хүний амь нас эрсдэж, иргэд хордлого авч эмнэлэгт хүргэгдсэнтэй холбогдуулан Нийслэлийн Онцгой комиссыг 2019 оны 10 дугаар сарын 05, 06, 08-ны өдрүүдэд 3 удаа хуралдуулж, холбогдох мэргэжлийн байгууллага албан тушаалтнуудаас мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өгч ажиллав.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Нийслэлийн онцгой комиссоос 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр шуурхай штаб байгуулж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, цагдаа, тагнуул, онцгой байдал, эрүүл мэндийн байгууллагын албан хаагчид 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна.

2019 оны 10 дугаар сарын 03-10-ны өдрүүдэд угаарын хийн хордлогын улмаас дуудлага өгсөн 77 өрхийн 169 хүн буюу 73 хүүхэд, 96 насанд хүрсэн иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн. Насанд хүрсэн 20 иргэн, 5 хүүхэд хэвтэн эмчлүүлж, бусад 144 хүнд зөвлөгөө өгч, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж гэрт нь буцаасан. Энэ өдрүүдэд нийт 6 хүн, түүний дотор бага насны 2 хүүхдийн амь нас эрсэдсэн нь туйлаас харамсалтай бөгөөд үүний шалтгаан нөхцөлийг маш тодорхой, нэн яаралтай тогтоох ёстой гэж үзэж байна.

10 дугаар сарын 11-ний өглөөний 6 цагийн байдлаар 15 өрхийн 32 иргэн угаарын хийн хөнгөн ба хүнд хэлбэрийн хордлогын шинж чанартайгаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авлаа. Үүний 19 нь насанд хүрсэн хүн, 13 нь хүүхэд байсан.

10 дугаар сарын 05-ны өдөр “Таван толгой түлш” ХХК-ийн Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул дүүрэг дэх худалдан борлуулах 17 цэгээс 23 дээж авч Ашигт малтмал, газрын тосны газрын харьяа лаборатори, Гаалийн ерөнхий газрын харьяа лаборатори, Геологийн төв лабораторид тус тус шинжлүүлж, шинжилгээний хариуг 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд танилцуулсан. Дүгнэлтэд техникийн ерөнхий болон стандартын шаардлага хангасан гэсэн дүгнэлт гарсан.

Шахмал түлшний барьцалдуулагчийн дээжийг Хими технологийн хүрээлэнгийн лабораторид шинжилгээ хийлгэж байна.

Мөн сайжруулсан шахмал түлшний дээжийг БНХАУ, БНСУ, ОХУ, Япон Улсад тус тус хүргүүлсэн.

Нийслэлийн Онцгой комиссын шийдвэрээр сайжруулсан шахмал түлшний зөв хэрэглээ, пийшин зуухны галлагааны аюулгүй байдлын талаар айл өрхүүдэд зөвлөмж, сэрэмжлүүлэг, сурталчилгааг өргөн хүрээнд явуулж байна. 2019 оны 10 дугаар сарын 07-10-ны өдрүүдэд Баянгол дүүргийн 8,028, Баянзүрх дүүргийн 29,015, Сонгинохайрхан дүүргийн 45,261, Сүхбаатар дүүргийн 12342, Хан-Уул дүүргийн 14,270, Чингэлтэй дүүргийн 21,782 айл өрх буюу нийт айл өрхийн 81,1 хувийг хамруулав.

Улаанбаатар хотод үүссэн энэ нөхцөл байдлын талаар Засгийн газрын 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцэж, 11 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө гэр хорооллын 220 мянган өрхөд угаар мэдрэгч дохиолол суурилуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд даалгасан.

Нийслэлийн удирдлага хамгийн өндөр чанартай, стандартын шаардлага хангасан, боломжийн үнэтэй төхөөрөмж сонгон нэг удаа үнэгүй суурилуулж өгөх бөгөөд түүнд шаардагдах зургаан тэрбум гаруй төгрөгийг Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо гаргах юм” хэмээн мэдээллээ.

Шадар сайдын мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан байна. 

Гишүүд Тавантолгойн өндөр илчлэгтэй түлшийг сонгон сайжруулсан нүүрс хийх болсон шалтгаан нь юу болох, шахмал түлш үнэргүй ч их хортой гэсэн мэдээлэл үнэн эсэх, өндөр илчлэгтэй нүүрсийг гэр хорооллын зуух, пийшинд таарна гэдгийг хэрхэн тогтоосон, нүүрсийг хэдий хугацаанд туршиж, шинжилсэн талаар тодруулж байлаа. Түүнчлэн иргэдэд мэдээлэл хүргэх ажлыг хэрхэн зохион байгуулж байгаа талаар лавласан.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, шахмал түлшний стандартыг шинэчлэн баталсан. Тэр стандартаар сайжруулсан түлш үйлдвэрлэж байгаа. Сайжруулсан түлш хортой гэдэгтэй санал нийлэхгүй байна. Сайжруулсан нүүрсийг Багануур, Налайхын нүүрстэй харьцуулж үзэхэд чийглэгийн хэмжээ нь 2-3.7 дахин бага, дэгдэмхий бодисын хэмжээ 2.5 дахин бага, илчлэг нь 1.5-2 дахин их гэдэг нь тогтоогдсон. Нүүрсийг шатаахад бензол, неполин зэрэг нэгдлүүд үүсдэг. Энэ хар утаа хорт хавдрын гол эх үүсвэр байдаг. Харин шахмал түлшинд ийм зүйл байхгүй. Утаанаас ангижрахын тулд дэлхийн олон орон шахмал түлшийг ашиглаж ирсэн. Сайжруулсан түлшийг хүрэн нүүрс, коксжсон нүүрсний завсрын бүтээгдэхүүнээр хийж байгаа. Багануурын нүүрстэй харьцуулахад харьцангуй сайн нүүрс гэсэн хариултыг өгсөн.  

 

“Тавантолгой түлш” компанийн ерөнхий инженер Ж.Батбилэг, Багануур, Шивээ-Овоогийн хүрэн нүүрсийг олон улсад доод ангилалын нүүрс гэж ангилдаг. Энэ нүүрс чийглэг ихтэй, илчлэг багатай. “Тавантолгой түлш” компанийн ашиглаж буй нүүрс бол эрчим хүчний дээд ангиллын нүүрс. Багануурын нүүрстай харьцуулбал чийглэгийн хэмжээ 10 дахин бага, илчлэгийн хэмжээ хоёр дахин өндөр, Багануурын нүүрсний дэгдэмхий бодисын хэмжээ 40 хувь байдаг бол Тавантолгойн нүүрс 20 хувь байгаа. Олон улсын жишгээр дэгдэмхий бодис буюу утаа гаргах хувь нь 15-22 хувь байвал утаа багатай гэсэн ангилалд оруулдаг. Тавантолгойн нүүрсийг хэрэглэн гаргаж авсан сайжруулсан түлшний шинж чанар Монгол Улсад мөрдөгдөж байгаа бүх стандарын шаардлагыг хангаж байгаа гэсэн хариултыг өгсөн юм.

Ажлын хэсгийн гишүүдийн хариулснаар, сүүлийн гурван жилийн хугацаанд сайжруулсан түлшний туршилтыг маш олон төрлөөр хийсэн аж. Бүтээгдэхүүн гарч эхэлсний дараа Сонгинохайрхан дүүргийн найман хороонд бүтэн өвөл хэрэглүүлж туршсан байна. Тэдгээр хорооны иргэд хоёр дахь жилдээ энэ түлшийг хэрэглэж байгаа гэлээ. Гурван газрын лабораторийн шинжилгээгээр нүүрс техникийн шаардлага хангасан гэсэн дүгнэлт гарсан бөгөөд 2018 оны 12 дугаар сард сайжруулсан түлшний лабороториудын шинжилгээний тайлангуудыг Шинжлэх ухааны зөвлөлөөр хэлэлцээд стандартуудын шаардлага хангасан тул үйлдвэрлэж эхлэх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан гэдгийг ч онцолсон.

Нийслэлийн Онцгой комиссын шийдвэрээр сайжруулсан шахмал түлшний зөв хэрэглээ, пийшин зуухны галлагааны аюулгүй байдлын талаар айл өрхүүдэд зөвлөмж, сэрэмжлүүлэг, сурталчилгааг өргөн хүрээнд явуулж байгааг мөн дуулгасан.

Гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа УИХ-ын дарга Г.Занданшатар Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо, Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр УИХ-аас байгуулагдсан Ажлын хэсэг, Засгийн газарт чиглэл өгсөн.

Тэрбээр УИХ-ын Ажлын хэсэг, дэд хороо ирэх долоо хоногт хуралдаж, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээрх бодлогын арга хэмжээнд хяналт тавьж, оролцогч талууд болох төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, олон улсын байгууллагын оролцоог хангасан санаачилгыг бий болгох ажлыг зохион байгуулахыг чиглэл болголоо. Ингэхдээ хөндлөнгийн хяналтыг бий болгон, зохих ёсны дэмжлэг үзүүлж ажиллахыг сануулсан.

Түүнчлэн Азийн хөгжлийн банкнаас гаргасан “Улаанбаатар хотын агаарын бохирдлыг эсрэг тэмцэлд ялах нь” нэртэй судалгаанаас гаргасан зөвлөмжийн судлан үзэж, богино болон урт хугацааны бодлогын арга хэмжээнүүдийн талаар зохих дүгнэлтийг гаргаж хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг даалгалаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
14
Зураг
ТЭНЭГЛЭЛ
5
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
ХАХА
2
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
42 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
ХОМ [103.10.21.38] 2019/11/16
1тн болон 2тн хэмжээгээр иргэд авах боломжыг нь олгооч. Картын бараа шиг оочорлож дугаарлаж 7хоногт 6ш шахмал түлш авч байна. Энэ нь амины орон сууцын халаалтанд хүрэлцэхгүй байна.
0 | 0 Хариулах
Иргэн [64.119.18.126] 2019/10/13
[202.9.43.97] Энэ IP хаягтай хүн маш олон хүний төлөөлөл болж сөрөг комментийг бичдэг юм байна. Хэрэв мөнгөөр худалдагдсан бол ичиж үхэх хэрэгтэй дээ. Ажил хийхгүй коммент бичигчид их болж дээ өнөөгийн сошиалд
4 | 2 Хариулах
Иргэн [95.211.210.232] 2019/10/15
[202.9.43.97] IP хаягтай хүн IP нь харагддаг гэдгийг мэддэггүй юм байхдаа. IP нь харагдаад байхад чинь л өөр өөр нэрээр юм бичээд байх юм. Лав зүгээргүйдгээ. ккккк
0 | 0 Хариулах
Ub [66.181.161.104] 2019/10/13
Uchigdur oroi ub hot maani utaagui saihan bna. Bi huvidaa zuv shiidver gargasan gej bodoj bn. Yagaad zarim neg n albaar Iim har pr hiigeeed bgaanbe! Utaagui eruul amidarmaar bnashdee.
4 | 0 Хариулах
Зочин [103.26.193.65] 2019/10/12
ХАМГИЙН ГОЛ НЬ МОНГОД БАЙГАА ЗУУХНУУДАД ТҮЛЖ ТУРШИЖ ШИНЖЛЭХ БОЛОХООС ЗҮГЭЭР ШАХМАЛ ТҮЛШЭЭ АВААЧААД ШИНЖЛЭЭД ЮУ ГАРАХАВ ДЭЭ. МОНГОЛЧУУДЫН ӨРГӨН ХЭРЭГЛЭДЭГ ЗУУХНУУДАД ТҮЛЖ ДОТОР АГААРЫН ЧАНАРЫГ НЬ ШИНЖИЛЖ ҮЗЭХ ХЭРЭГТЭЙ.
4 | 1 Хариулах
Зочин [58.140.212.18] 2019/10/12
Ichij uhmeer huurnud yumaa, hiisen hachin yumaa uursduu ch shinjiled utga uchrii ni olchihgui, 100 jiliin umnu utanas angijrsan london ntr ingej salsan bdin ch geh shig, icheed uhzgee
5 | 1 Хариулах
Зочин [182.160.0.187] 2019/10/12
[202.9.43.97] Neg bol oorteigoo yardag t1 esvel internet cafe yum uu neg alban baiguullaga baih.
1 | 1 Хариулах
Зочин [66.181.161.114] 2019/10/12
энэ түлш болжил байна алх чулуу хоёр нүдэж даарч зогсохгүй хүүхэд ч гэсэн оруулаад ирэх боломжтой би яаж мэдэх вэ намууд хоорондоо мэдэж байгаа байлгүй дундаас нь та нар шаагаад хүчин хийгээгүй бол гоё гоё хүчингийн хэрэг дуулдах юм нэгэнт угаасан нүүрсээ үнэгүй авсан юм бол ард түмнийг бодох ёстой
2 | 0 Хариулах
Зочин [202.9.43.1] 2019/10/12
1000,1000-н жил гал түлж амьдарч байгаа эрэлхэг зоригт монголчуудыг чи галаа түлж чадахгүй байна гэж хэлж байгаа хужаа цустай улстөрчид май шүү
2 | 9 Хариулах
Зочин [66.181.161.114] 2019/10/12
энэ түлш маш сайн пийшингээр дамжаад яннангаар гархад юу нь муудаад байх юм юу байна энэд их сүүд болоод байх юм алга өөрсдийн буруугаас тэр байх гэж бодож бна иргэний хувьд нэг нэгний унгах гэсэн шоо буу явагдаж байх шиг санагдах юм нэг юм муу гэхээр бүх юм муу нэг сайн гэвэл ммуу муухайч гэсэн сайн сайхан харагдаж болхоор монгол хүний зан энэ намуудын зан Энх баяр ах гэрт нүүрс түлж үзсэн юм уу Их ах та бага галзуур манай гэрт хоюлаа нэг хоное
1 | 0 Хариулах
Зочин [49.0.171.43] 2019/10/12
odoo uurchlult hiih tsag n bolsoon hedii boltol tolgoig n ilj erhluuleh yum saijruulsan tulsh tulehgui gej baival hotoos yavah yostoi
5 | 0 Хариулах
Зочин [49.0.167.9] 2019/10/12
NEG IP-AAS UURTEIGEE NEG HUN YARIAD MUULAAD BN SHVV 3 HUN BOLJ HUWIRCH BGAAD HAHAHA
2 | 0 Хариулах
Зочин [202.9.43.97] 2019/10/12
he he
2 | 1 Хариулах
Зочин [202.9.43.97] 2019/10/12
HAHAHA
1 | 1 Хариулах
Зочин [202.9.43.97] 2019/10/12
Энэ өвөл дуусахаас өмнө Улаанбаатарчууд бүгд үхэх юм байна. Гэртээ угаартах нь угаартаад үлдсэн хүмүүс нь агаарт тархсан үнэргүй, өнгөгүй, харагдахгүй аймшигт хорт хийнд хордож үхэх юм байна даа. Ямар тэнэг төр засагтай азгүй улс вэ бид.
3 | 11 Хариулах
Зочин [59.153.112.186] 2019/10/13
Naadah chin yag hyatadaas tomor zamaar tank orj irne gdgtei adil ulgeriin sonsogdoj bn. Odoo ch iim yumans itgehee bolisoon hogshoon
3 | 0 Хариулах
Зочин [59.153.85.103] 2019/10/14
үнэн л болж таарлаа даа . Жирэмсэн эмэгтэй нас барж гэнэ өнөө өглөө
1 | 0 Хариулах
“Энержи Ресурс” [202.9.43.97] 2019/10/12
Энэ сарын 8-наас эхлээд тагнуул, цагдаа, мэргэжлийн хяналтынхан “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрийг битүүмжлэн шалгаж эхлээд байна. Эхний үзлэгээр тус үйлдвэрээс маш ноцтой зөрчил илэрчээ. Шахмал түлшинд таван төрлийн хольц орж байгааг Эрчим хүчний яам, “Тавантолгой түлш” ХХК-аас мэдээлээд байсан. Гэтэл үйлдвэрт хийж буй шалгалтаар “Энержи ресурс” ХХК-аас авчирсан нүүрсэнд ганцхан цардуул холиод бөөрөнхийлөн гаргаж байсан нь илэрчээ. Өөрөөр хэлбэл, “Тавантолгой түлш” ХХК нь Засгийн газрын түвшинд танилцуулж байсан, олон нийтэд мэдээлж байснаараа шахмал түлшийг үйлдвэрлээгүй байсныг хууль хяналтын байгууллагынхан тогтоож эхэллээ.
2 | 10 Хариулах
Зочин [202.9.43.97] 2019/10/12
Ene mcs gdg company odoo boliishde.yasan hanaj tsaddaggui um.zuuh hiij baahan shahsan odoo tulsh.ugluu gadaa aygui sonin shatsan haimar shig um unerteh bolloo.yun nuursnii utaa
2 | 7 Хариулах
Хуцаачээ [66.181.161.59] 2019/10/14
Тэнэг идда минь бти өөрөө өөриэйгөө чатлаад солиороод бай.
2 | 1 Хариулах
Зочин [202.9.43.97] 2019/10/12
Bi bairand amidardag tsonxoo ongoilgood xonoson ugluu sonin vner vnerteed buuljuud bosson tsonxoor xarxd utaagvi bsan stantsuud bas ene tvlshiig xereglej bnuu aimaar yumaa unuudurjinguu tolgoi uvduud bn stantstai oirxon amidardgaas uu Ali esvel ger xoroolol bas oirxon medex yum alga
2 | 7 Хариулах
Irgen [202.9.43.97] 2019/10/12
Harin tiimee bi ugluu garahad neeh sonin haimar shig yum unertej bn lee.bur iluu hortoi yum bishuu.sain sudlal daa!!!!!!
2 | 10 Хариулах
Зочин [46.165.250.72] 2019/10/12
[202.9.43.97 ha [хориотой үг] ydj ip gaa soliod harin tiime ntr geech malaa ochigdor medee.mn deer bas ingj bichsen baisan tsaas archaagui AN kekekeke
6 | 2 Хариулах
Зочин [202.55.180.203] 2019/10/14
Энэ одоо өөрөө өөртэйгээ яриад байгаан байхдаа.
0 | 1 Хариулах
Зочин [202.131.225.205] 2019/10/12
HHAHAHAHA, naadkhaa khechneen medeenii door bichij bnaa. Shaal khudlaa, AN iin khulsnii bicheech nar boliosoi. Ulaanbaatar khot khugjij devshij, utaanaasaa salmaar bna. Tanai AN iinkhnaas bolj dandaa khugjil khoish tatagdaj bna. Mongol khun l yum bol naad ajilaasaa gar, bitgii ingej khudlaa yum bich.
8 | 2 Хариулах
Зочин [174.198.40.200] 2019/10/12
Haha chi bas
1 | 1 Хариулах
Н.Энхбаяр [202.9.43.97] 2019/10/12
“Туйлын эмгэнэлтэй юм болж байна. Хортой түлш үйлдвэрлэж, иргэдэд худалдсаны үр дүнд иргэд амь насаа алдах, хорвоог орхисон эмгэнэлт явдал болж буйд ар гэрийнхэнд нь эмгэнэл илэрхийлж байна. Засгийн газар, Улаанбаатар хотын удирдлагын буруутай үйл ажиллагаанаас болж амь насаа алдсан хүмүүсийн гэгээн дурсгалд зориулж Улаанбаатар хотод нэг хоногийн эмгэнэл зарлах нь зүйтэй. Монголчууд бид цөөхөн. Нэг хүн ч гэсэн зуурдаар амь насаа алдах нь нөхөж баршгүй гарз. Тийм учраас ар гэрийнхэнд нөхөн олговор яаралтай олгох хэрэгтэй. Хорт түлшний улмаас угаартаж нас барсан хүмүүсийн учир шалтгааныг маш яаралтай олох хэрэгтэй. Энэ хүмүүс өөрсдөө буруутай гэсэн тайлбар ерөөсөө байж болохгүй. Энэ үйлдэлд яаралтай эрүүгийн хэрэг яаралтай үүсгэх хэрэгтэй”
3 | 11 Хариулах
Зочин [202.9.43.97] 2019/10/12
ХОТЫН ДАРГЫН ОРЛОГЧ Д.МӨНХЖАРГАЛ ТАРААХ МАТЕРИАЛ ХЭВЛЭЖ БИЗНЕС ХИЙЖ БАЙНА
3 | 0 Хариулах
Зочин [202.9.43.97] 2019/10/12
Нийслэлийн Засаг даргын Агаар орчны бохирдол хариуцсан орлогч Д.Мөнхжаргалыг хүмүүс мэддэг болсон. Айлын шатаж байгаа байшингийн өмнө “сээлфий” хийж олны танил болсон хүн байгаа юм. Энэ хүн гэхэд л ажлын талбар дээрээ биш, хувийн компани дээрээ энэ өдрүүдийг өнгөрөөж байна. Учир нь шахмал түлшний улмаас хүн нас барсны маргаашаас төр гэнэт сэрж, шахмал түлшний заавар зөвлөгөө гэх “бяцхан ном” тараахаар шийдсэн. Одоо айлуудаар гарын үсэг зуруулаад тарааж байгаа танилцуулга л даа. Үүний хэвлэлийн ажлыг өнөөх Агаар орчны бохирдол хариуцсан Хотын орлогч дарга Д.Мөнхжаргал авчихсан байна. Нийт 200 мянган айлд тараах эд, бас ганц хуудас цаас ч биш гэхээр овоо хэдэн төгрөг болно. Хэдэн зуун сая төгрөгийн зардал гаргаж байгаа мэдээлэл бий. Д.Мөнхжаргалын хэвлэсэн айлуудаар тараах материал нь дүүргүүдэд хуваарилагдаж очихдоо тоондоо хүрэхгүй, бас хугаацаандаа хэвлэж чадахгүй байгаа гэх гомдол тасрахгүй байгаа юм байна. “…Чоно борооноор” гэж үг бий.
3 | 1 Хариулах
Зочин [202.9.43.97] 2019/10/12
“Энержи ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэлийг Цагдаагаас дууджээ
2 | 5 Хариулах
ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж [202.9.43.97] 2019/10/12
Цагдаагийн чиглэлээр би танилцсан. Муудсан зуухнаас асуудал үүссэн гэсэн нэг гол асуудал байна. Мөн яндангийн асуудал байгаа. Гуравдугаарт, сойлтуур, дөрөвдүгээрт ханан пийшингийн асуудал байна. Мөн тав дахь нь үнсэн дээрээ нэмээд хийсэн байна. Энэ таван үндсэн зүйлийг цагдаагийнхан гаргасан. Асуудал байгаа учраас асуудал үүсээд байна. Ард иргэдийг өөлөх, зэмлэх зүйлгүй. Дэндүү харамсалтай явдал болсон. Цаашид ийм асуудал гаргахгүй байх тал дээр Засгийн газар ажиллаж байна. Сүүлийн 2 хоног амиа алдсан зүйл байхгүй, гэхдээ угаартах дуудлага тасрахгүй байна. Би өглөө бүр өдрийн 24 цагийн мэдээллийг авч байгаа. Манай шүүхийн шийдвэрийн байгууллага 27 уурын зуухтай. Нүүрс түлдэг. Хэд хоног туршиж үзсэн. Утааны хэмжээ 40 хувийн бууралттай байна гэсэн дүгнэлт хийсэн. Монголын лабораториор шинжилгээ хийлгэсэн. Асуудал гараад байсан учир гадаадын лаборатори руу явуулсан. Хариу ирэхээр дүгнэлт гарна. Гэр орныхоо асуудлыг хичээнгүйлэн үзэхийг хүсье.
3 | 3 Хариулах
Зочин [64.119.18.36] 2019/10/12
Наад үйлдвэр дээр байгаа нөхдүүдээ шалгаа, найрлагыг нь зөрүүтэй хийснээр болох магадлал маш өндөр, дээрээс нь тэр угаартсан айлуудын түлшийг судлах ёстой гэж бодож байна, Угаарын хий бол маш аюултай хэрэв Өвөл ийм байдлаар түлвэл бүгд угаартах юм байна, юун утаа шууд үхэх нь байна шүү дээ
2 | 0 Хариулах
Зочин [202.9.43.97] 2019/10/12
Ugaartaad amid garsan ulsuud mash seremjtei bkhgyi bol dakhij bie muudna shyy! 1 tanidag khyn khongon ugaartssnii daraa 1 sar bolood ykhsen dee! Tarkhi gemtsen bol sergedeggyi shyy! Ene 10% iin davaasyren 6 khyn ukhed 300 khyn ugaartchikhaad bkhad yu yariad bnaa! Tegeed bygd amia khorloo yu? Bygd gala tylj medekhgyi ergyy malnuud gsn yg yy? Nyamdorjoo? Zasag butneeree ogtsrokh yostoi!
4 | 1 Хариулах
Хохирогч П.Ган-Эрдэнэ [202.9.43.97] 2019/10/12
Танайх сайжруулсан шахмал түлш түлээд угаартсан юм уу? -Тийм. -Тэр өдөр танай гэрт хэдэн хүн байсан бэ. Юу болсноо санаж байна уу? -Тэр өдөр гэрт аав бид 2 л байсан. Унтаад л сэрсэн. Ийм юм болж, би эмнэлэгт аав минь бурхан болсон байна. -Өөрт тань угаартсан гэх шинж тэмдэг илэрч, мэдсэн юм байгаагүй юу? -Орой унтаад тэр чигтээ энэ эмнэлэгт өчигдөр сэрлээ. Угаартаж байгаа гэдгээ огт мэдээгүй. Тэр өдөр ямар ч утаа үнэртээгүй. -ӨГЛӨӨ ААВЫНХ РУУГАА ОРОХОД ААВЫН ЗҮРХ ЗОГССОН, ДҮҮГИЙН АМНААС ХӨӨС САГАСАН БАЙСАН-
3 | 1 Хариулах
Зочин [66.181.185.218] 2019/10/12
ЯНДАН ЗУУХАА ЗАСАЖ ЯНЗЛААА ХӨӨ бусад айлууд түлээд зүгэээр байна наад яриа чинь чи өөрийгөө дооош хийж олны олз болоод байна
5 | 4 Хариулах
Зочин [202.9.43.97] 2019/10/12
ҮНЭНТЭЙ ШУУД ХАЛЗ ТУЛ ХӨГШӨӨН
1 | 2 Хариулах
Зочин [174.198.40.200] 2019/10/12
Chmg 1 uruu bairniihaa suultuuriin gaduur ni bish dotor ni shee gj bgaa yum shig afil
1 | 1 Хариулах
П.Гантулга [202.9.43.97] 2019/10/12
НАМАЙГ ОРОХОД ИХ МУУХАЙ БЕНЗИН ШИГ ҮНЭР ҮНЭРТЭЖ БАЙСАН- -Таныг гал түлсний дараа буюу орой нь ороход ямар нэгэн угаарын үнэр байгаагүй юу? -Ямар ч утаа байгаагүй. Харин их сонин үнэр үнэртэж байсан.Бензин ч юм шиг уксус ч юм шиг үнэртэж байсан. Ямар ч угаарын үнэр байгаагүй. Тэгээд би аав хэлж байсан. “Ааваа та зурагтаар мэдээ харсан юм уу? Олон хүн угаартаж өнгөрөөд байна гэсэн шүү дээ” гэсэн. Тэгэхэд аав “Гайгүй байлгүй дээ. Түлээд дуусаж байна” гэж байсан.Тэгээд би “Муухай үнэртээд байна” гэж хэлээд хаалгыг нь онгойлгоод гарсан. Манай дүү тэр үед гал түлсэн байсан учраас газар унтаж байсан. Намайг гарсны дараа хаалгаа хаагаад унтаад өгсөн байсан. Тэгээд л өглөө нь ороход аав минь өнгөрчихсөн байсан.
3 | 1 Хариулах
Намайг П.Гантулга гэдэг [202.9.43.97] 2019/10/12
Би аавынхаа гэрт ороход ямар ч утаа байгаагүй. Орой нь бага зэрэг гал түлсэн юм билээ. Намайг орой гэрт нь 12 цагт ороход унтах гээд хэвтэж байсан. Тэгээд өглөө эрт сэрээд харахад гэрээс хүн гарч ирэхгүй байсан. Уг нь манай дүү өглөө эрт ажилдаа явдаг. Босоогүй байхаар нь сэрээх гээд ортол угаартчихсан, аав минь аль хэдийнээ нас барсан байсан. Тэгээд түргэн дуудаад цагдаа дуудаад шуурхай энэ эмнэлэгт ирсэн. Энэ эмнэлэгт дүү минь ирээд бараг 10 цаг ухаангүй байсан. Түлшний тал дээр маш их гомдолтой байна. Тэр Сайжруулсан Түлшийг танайх яг хаанаас авсан юм бэ? -Баянхошууны Хөтөл дахь салбараас 2 л шуудайг авсан. Тэгээд л 1 шуудайг нь түлсэн. Харин тэр өдөр унтахдаа бага зэрэг хийгээд унтсан байсан. Угаасаа гадаа дулаахан байсан учраас их түлээгүй. Одоо бол манай дүү харьцангуй гайгүй яриад байна. Өчигдөр дөнгөж ухаан орчхоод ухаан санаа нь балартаад, ярьж чадахгүй байсан. Орой нь бага зэрэг гал түлсэн юм билээ. Намайг орой гэрт нь 12 цагт ороход унтах гээд хэвтэж байсан. Тэгээд өглөө эрт
3 | 1 Хариулах
Зочин [202.9.43.97] 2019/10/12
За яг энэ айлын үлдсэн 1 шуудай шахмал түлшнээс дээж авч гадагшаа явуулал даа!
3 | 1 Хариулах
Зочин [66.181.185.218] 2019/10/12
Энэ засгийн ажил маш сайн байна цахилгааны хөнглөлтөө үргэлжлүүлэхх юм байна утааа ард хоцорчээ хүрэлсүх даваасүрэн хотын даргадаа баярллаа
0 | 2 Хариулах
Зочин [174.198.40.200] 2019/10/12
Haha joke?
1 | 0 Хариулах