Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/15-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын цорын ганц цогц маркетингийн технологи ЭРКСИС дотоодын зах зээлээс $900,000-ын хөрөнгө оруулалт босголоо

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 10 сарын 15
Сурталчилгаа

Монгол инженерүүдийн хөгжүүлсэн ЭРКСИС маркетингийн технологийг олон улсын зах зээлд нэвтрүүлэхээр ажиллаж буй Эрксис Монголиа ХХК-ийн хамт олон хөрөнгө оруулалтаа амжилттай босгож, 2019 оны 10 сарын 8-нд анхны хувьцаа эзэмшигчдийн хурал, төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаа зохион байгууллаа.

Хоёр сая доллараар үнэлэгдсэн Эрксис Монголиа ХХК нь дотоодын зах зээлээс $750,000-ын хөрөнгө оруулалт босгохоор төлөвлөсөн бөгөөд зорилгоо давуулан биелүүлж, $900,000-ын хөрөнгө оруулалтыг босгожээ.

Эрксис Монголиа ХХК-ийн хувьцаа эзэмшигчдээр

  • Пүрэвийн Батсайхан /Шунхлай Групп ХХК-ийн Ерөнхийлөгч/
  • Одонгийн Дамжин /ТЭСО Корпорацийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн Дарга/
  • Сэдбазарын Отгонбат /Оттэгэн Холдинг ХХК-ийн Ерөнхий Захирал/
  • Шийтуугийн Алтанбагана /Тера Экспресс ХХК-ийн Ерөнхий Захирал/
  • Ганхуягийн Бат-Эрдэнэ /Монгол HD Телевизийн Стратеги, Бодлого Төлөвлөлт хариуцсан Дэд Захирал/
  • Ганибалын Амартүвшин /Монгол Улсын Хөгжлийн Банкны Гүйцэтгэх захирал/
  • Амартайваны Мэнд-Орших /Эрксис Монгол ХХК-ийн Гүйцэтгэх Захирал/ нар хөрөнгө оруулжээ.
 

Хувьцаа эзэмшигчдийн анхдугаар хурал 10 сарын 8-ны 14 цагаас Капитал Хаусын хурлын танхимд зохион байгуулагдаж, компанийн дүрмийг хэлэлцэн батлаж, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдээ сонгосон байна.

Хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдээр дараах хувьцаа эзэмшигчид сонгогдсон байна.

  • Сэдбазарын Отгонбат /Төлөөлөн Удирдах Зөвлөлийн Дарга/
  • Пүрэвийн Батсайхан /Төлөөлөн Удирдах Зөвлөлийн Гишүүн/
  • Одонгийн Дамжин /Төлөөлөн Удирдах Зөвлөлийн Гишүүн/
  • Шийтуугийн Алтанбагана /Төлөөлөн Удирдах Зөвлөлийн Гишүүн/
  • Амартайваны Мэнд-Орших /Төлөөлөн Удирдах Зөвлөлийн Гишүүн/
 

2018 оны Азийн шилдэг 100 гарааны бизнесийн нэг, Google компанийн тэтгэлэгээр Цахиурын Хөндийн “BLACKBOX хөтөлбөрт тэнцсэн Монголын 2 дахь компани, 2019 оны 4 сард Швейцарын “Seedstars Global”-д эх орноо төлөөлөн оролцсон, АНУ-ын Төрийн Департментаас зохион байгуулдаг “TECH-I” хөтөлбөрийн финалд шалгарсан анхны Монгол компани, 2019 оны 9 сард Азийн орнууд дунд зохион байгуулагдсан Snow Leopard Technology Challenge-ийн шилдэг 5 компаний нэгээр шалгарсан зэрэг Монголын технологийн бизнесүүдийг түүчээлж буй Эрксис Монголиа ХХК-ийн хөгжүүлж буй маркетингийн технологи ЭРКСИС платформтой www.erxes.io цахим хуудсаар зочлон танилцах эсвэл 11 36 5555, 99079070 дугаар руу холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.