Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/10-НД НИЙТЛЭГДСЭН

Сурагч инженер бэлтгэх “Nest Academy”-н 2019 оны хоёрдугаар төгсөлтийн сурагчдын тайлан өдөрлөг буюу “Demo Day 2019 - S2”

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 10 сарын 10
Сурталчилгаа
Зураг зураг

NEST ACADEMY ​нь дэлхийн хаана ч ажиллах чадвартай, Монголын мэдээллийн технологийн ирээдүйг авч явах 10’000 Монгол инженерүүдийг бэлтгэх зорилготой дунд, ахлах ангийн сурагчдад зориулсан сургалтын төв юм. Nest Academy 2018 оны намар анхны элсэлтээ авч, 2019 оны зун хоёрдахь элсэлтийн 36 сурагчийг сургалтанд хамруулсан ба 2019 оны 10-р сарын 13-ны өдөр Corporate Hotel and Convention Centre-д сурагчдын тайлан өдөрлөгийг зохион байгуулж байна.

7-12-р ангийн сурагчид зуны эрчимжүүлсэн 400 цагийн 1-р түвшний сургалтаа амжилттай дүүргэж, сургалтын төгсгөлд мастер багш нарын удирдлага доор багаар ажиллан, сурсан мэдснээ ашиглан 7 өөр аппликэйшн бүтээсэн ажээ. Тэд бидний сайн мэдэх PacMan тоглоомын олон тоглогчтой хувилбар, хүмүүс өөрсдийн хүсэл сонирхлын дагуу клуб үйл ажиллагаануудад хамрагдах боломж өгөх аппликэйшн, гэртээ байгаа хоолны орцонд таарсан жор олдог аппликэйшн, англи хэл сурах аппликэйшн зэрэг олон сонирхолтой төслүүдийг гүйцэтгэжээ.

Nest Academy нь сурагчдын тайлан өдөрлөгийг олон нийтэд нээлттэй, үнэ төлбөргүй зохион байгуулж, дунд, ахлах ангийн сурагчдын мэдээллийн технологийн салбарт ажиллах сонирхлыг дэмжих, эцэг эхчүүдэд энэ салбарын онцлог, ажиллах боломж бололцоог танилцуулдаг. Үйл ажиллагааны үеэр сурагчдын бүтээлүүдийг хэрэглэж үзэх ба Nest Academy-н үйл ажиллагаа, багш нартай танилцах, ирээдүйн сургалтуудын элсэлтийн талаар мэдээлэл авах боломжтой болно.

Үйл ажиллагааны тухай дэлгэрэнгүй мэдээллийг энэ холбоосоор авах боломжтой:

Утас: +976 7507-7500

Имэйл: ​hello@nest.edu.mn

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.