Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/10-НД НИЙТЛЭГДСЭН

Гадаад худалдааны хэлэлцээрийг дэлхий хүлээж байна

ikon.mn
2019 оны 10 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: reuters.com

Бүтэн 15 сарын турш үргэлжилж буй гадаад худалдааны дайны шийдлийг олохоор АНУ болон БНХАУ-ын төлөөлөгчид Вашингтон хотноо өнөөдөр болон маргааш уулзах гэж байна.

Урьдчилсан байдлаар БНХАУ-ын зүгээс технологийн асуудлаас бусад сэдвээр хэлэлцээр хийхэд бэлэн гэдгээ зарласан. Энэ удаад Хятадын зүгээс хэсэгчилсэн тохиролцоо хийх хүсэлтэй байгаа юм. Тэдний зүгээс Трампыг нэмж тариф ногдуулахгүй гэвэл тодорхой сэдвүүдээр буулт хийх сонирхолтой байна.

Эндээс дүгнэхэд талууд гарын алганаас өргөс авч байгаа мэт асуудлыг хурдан шийдэж чадахгүй нь тодорхой юм. Мөн АНУ-ын зүгээс нийт 28 компанийг хар жагсаалтад оруулахаар төлөвлөсөн нь Хятадын талыг хэлэлцээр үр дүнтэй болно гэж итгэхэд хүндрэл учруулж эхэллээ. Магадгүй талууд Пүрэв гарагт уулзаад, Баасан гарагийн уулзалтаа хийхгүй байх эрсдэлтэй. Хэрэв маргааш уулзалт болохгүй бол ирэх долоо хоногт АНУ нь Хятадын 250 тэрбум ам.долларын бүтээгдэхүүнд ногдуулаад байгаа 25 хувийн тарифаа 30 хувь болгож өсгөх асуудал тодорхой болох юм. Харин уулзалтууд үр дүнтэй болж, эерэг үр дүн гарвал Трамп нэмж тариф тавих асуудлаа эргэн харах боломжтой.

“Үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор алт болон газрын тосны ханш хэлбэлзэл ихтэй байна. Эерэг мэдээлэл гарах тутамд алтны ханш буурч, газрын тос өсөж байгаа бол эсрэг тохиолдолд эсрэг хөдөлгөөнүүд ажиглагдаж байна. Ямартай ч эцсийн үр дүн ямар гарахаас хамаарч ханшууд аль нэг тийшээ хүчтэй савах нь гарцаагүй.

Иймээс гадаад зах зээлд оролцогчид ханшийн хүчтэй савлагаанд өртөхөөс болгоомжлох хэрэгтэй” гэж Голомт банкны Гадаад арилжааны албанаас мэдээллээ. 

Зураг 1. Нэг баррель WTI төрлийн газрын тосны ханш 52.5 орчимд хэлбэлзэж байна.

 

Зураг 2. Нэг унци алтны ханш 1508 орчимд хэлбэлзэж байна.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.