2019/10/16
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,671.60₮
B30
УЛААНБААТАР
12°
|
-4°
B30
УЛААНБААТАР
10°
|
-2°
B30
УЛААНБААТАР
14°
|
-1°
19:00
S29
20:00
S26
21:00
S26
22:00
S26
23:00
S26
00:00
S26
01:00
S29
02:00
S29
-1°
03:00
S29
-2°
04:00
S29
-3°
05:00
S31
-4°
06:00
S31
-4°

Санал өгнө үү: Агшиж буй Монгол

ikon.mn
2019 оны 10 сарын 9
iKon.MN

Аялалд явах, аливаа улс орныг судлах, дэлхий, геополитикийн талаар төсөөлөлтэй болохын тулд бид хамгийн түрүүнд дэлхийн болон тухайн улс орны газрын зургийг хардаг. Тэгвэл энэ зурган дээрх улс орнуудын газар нутгийн хэмжээ худлаа гэвэл та итгэх үү?

Байгаль орчин экологийн асуудлаас үүдэн дэлхийн нийт улс орнууд байгалийн гамшигт өртөх давтамж жил ирэх тусам нэмэгдсээр байна. Үүнээс болж тухайн улс орны нутаг дэвсгэрт хүн, ан амьтан, өвс ургамал гээд амьтай зүйл оршин байх аргагүй болж буй нь тухайн улс газар нутгынхаа тодорхой хувийг алдаж байгаагаас өөрцгүй юм.

Грийнландийг бид дэлхийн хамгийн том мөсөн арал гэдгээр нь мэддэг. Гэтэл дэлхийн дулаарлаас болж 1 өдрийн дотор 10-12 тэрбум тон мөс хайлж байна (Эх үүсвэр: National Snow and Ice Date Center). Дэлхийн ногоон зүрх болсон Амазоны ойд 2019 оны 8 дугаар сарын 26-ны байдлаар 57,509 байршилд гал гараад байна (Эх үүсвэр: Brazilian National Institute for Space Research). Энэ мэтчилэн Амазонд, Сибирт, Грийнландад юу тохиолдоод байгааг бид маш сайн мэдэж, анхаарал хандуулдаг шигээ эх орноо ямар асуудлаас болоод агшиж буйг ТА МЭДЭХ ҮҮ?

Монголын газар нутгийг булааж буй “дайсан” бол бэлчээрийн доройтол.

Монгол орны газар нутгийн 71,7%-г бэлчээр нутаг эзэлдэг бөгөөд харамсалтай нь нийт бэлчээр нутгийн 65% нь сулаас хүчтэйгээр доройтож, үүний 13% нь байгалийн аясаар эргэж нөхөн төлжих чадвараа алджээ. Үүний үндсэн шалтгаан нь олон жилээр бэлчээрийн даацыг хэтрүүлэн ашиглаж ирсэн  явдал гэдэг дээр эрдэмтэд санал нэгддэг. НҮБ-н Байгаль орчны хөтөлбөр, Америкын бэлчээр судлалын The Jornada зэрэг байгууллагууд Монгол улсын бэлчээрийн асуудлын талаар сүүлийн жилүүдэд хамтарсан судалгаа хийж, санаа зовниж, шаардлагатай арга хэмжээ авах хэрэгтэй талаар анхааруулж байна.

 
Төв аймгийн Өндөрширээт сумын “Уулын хаан” малчдын бэлчээр ашиглалтын хэсгийн зуны бэлчээр дэх хяналтын талбай

Дээрх судалгааны нэг үр дүнг та  бүхэнд танилцуулъя. Төв аймгийн Өндөрширээт сумын зуслангийн бэлчээрийн багахан хэсгийг хашаалж, дотор нь мал бэлчээхдээ тоог нь даацад нь тохируулан барьж, харин хашаанаас гадна мал бэлчээхдээ тоог нь хянаж, хязгаарласангүй ашиглуулжээ. Таван жилийн дараа хашаан доторх бэлчээр мэдэгдэхүйц эрүүлжиж, унаган ургамлууд нь аажмаар сэргэсэн байна. Харин хашигдаагүй бэлчээрийн гарц буурч, унаган ургамлууд нь аажмаар хог ургамлуудад түрэгдэж эхэлсэн байна. Энэ судалгааны үр дүнгээс бэлчээр нутагт өөрийгөө нөхөн сэргээх боломжийг олговол түүнийг хамгаалж чадах нь нь харагдаж байна. Харамсалтай нь өнөөдөр нэг малчин ийм санаачилга гаргалаа ч нөгөө малчин тэр бэлчээрт нь малаа оруулчихдаг, үүнээс болж малчдын дунд маргаан үүсдэг. Энэ байдал бэлчээрийн газрыг мал бэлчээхээс өөр зориулалтаар ашиглаж, талбайг нь багасгадаг, малын тоо толгойд хязгаарлалт тавих боломжгүй гэх мэт олон асуудлуудтай холбоотой.  

Дээрх асуудлуудыг шийдвэрлэхийн тулд бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах хууль эрхзүйн орчин, зохицуулалт хэрэгтэй тухай аль 20 жилийн өмнөөс яригдаж эхэлсэн ч өнөөдөр ямар нэг шийдвэр гаргахгүй байсаар байгаа нь харамсалтай. Амьдралынх нь эх үүсвэр болсон бэлчээр нутгаа хамгаалахын тулд зарим аймгийн малчид одоогийн иргэний хууль, газрын тухай хуулийн хоёрхон заалтыг түшиглэн санаачилга гарган ажиллаж байгаа ч энэ хурдаар бид бэлчээрийн доройтлыг гүйцэх боломжгүй.

Тиймээс, бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах хууль эрхзүйн орчинг бий болгохыг дэмжиж буй хүмүүсийг саналыг цуглуулах #АгшижБуйМонгол аянг эхлүүлээд байгаа бөгөөд 2019 оны 9 дүгээр сард 300,000 хүний дэмжлэгийг авч, улсаар бодлого тодорхойлогчдоос эрхзүйн орчинг бий болгож өгөхийг шаардахаар зорьж байгаа аж. Энэхүү аянг дэмжсэн иргэн таны нэг санал 260 га доройтсон бэлчээр нутгийг аварч чадахуйц үнэ цэнтэй үйлдэл болно.

ТА САНАЛАА

  • 130016 тусгай дугаарт “1” гэсэн тоог бичиж илгээх. (Сүлжээн дотроо мессеж бичих тарифаар нэгж унана.)
  • www.greenmongolia.mn сайт руу орж онлайнаар саналаа өгөх боломжтой.

 

 

x