Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

NBA-ийн тоглогчдоос энэ улиралд хэн хамгийн их цалин авах вэ?

Б.Дөлгөөн
2019 оны 10 сарын 23
iKon.MN

NBA -ийн шинэ улирал өнөөдөр эхэлж байна. 2019-20 оны улиралд баг тус бүрийн цалингийн цэсийг $109.14 саяар хязгаарласан бөгөөд багийн нөлөө бүхий тоглогч нар улиралд хэдий хэмжээний цалин авахыг дор үзүүлэв.

Эдгээр "том" дүнгүүд нь нэрлэсэн цалингийн хэмжээ бөгөөд үүнээс улс, мужийн татварууд болон бусад шимтгэл зэргийг хасаад 40-50% нь тоглогчид очдог байх нь.

NBA - Хятадын харилцаа муудсанаас болж ирэх жилүүдэд тоглогчдын цалингийн цэс тодорхой хэмжээгээр буурах нөхцөл бүрдээд байгаа. Учир нь NBA -ийн хамгийн том бизнесийн түнш бол Хятад улс. Ганцхан жишээ дурдахад өнгөрсөн зун Хятадын хамгийн том компани Tencent Хятадад NBA-г гаргах эрхийг (digital partner) $1.5 тэрбумаар (2024-25 оны улирал хүртэл) гэрээлсэн. Мөн Хятадын компаниудын NBA дэх зар сурталчилгаа, ивээн тэтгэлэг, хувь тоглогчдын хувийн бизнесүүд нь хэдэн зуун сая доллараар хэмжигддэг.

Ингээд энэ улиралд хамгийн их цалин авах тоглогчидтой танилцана уу.

Клей Томпсон, Кемба Уолкер, Тобиас Харрис, Жимми Батлер, Кавай Леонард

 

Полл Жорж - Лос Анжелес Клипперс

 

Кайл Лаури - Торонто Рэпторс

 

Блейк Гриффин - Детройт Пистонс

 

Кевин Дюрант - Брүүклин Нетс

 

Леброн Жеймс - Лос Анжелес Лейкерс

 

Жон Уолл - Вашингтон Визардс

 

Жеймс Харден - Хьюстен Рокетс

 

Крис Полл - Оклахома Сити Тандерс

 

Рассел Уэстбрүүк - Хьюстен Рокетс

 

Стефен Көрри - Голден Стейт Уариорс

Тэрээр NBA -ийн түүхэнд нэг улиралд $40 саяас дээш цалин авах анхны тоглогч болж байна. Улиралд хийх 82 тоглолттой нь харьцуулбал нэг тоглолтонд оролцсоныхоо төлөө $490,000 -ын цалин авч байна гэсэн үг.

Тэрээр 2017 онд багтайгаа 5 жилийн $201 саяын "supermax" гэрээ байгуулсан ба ирэх 2020, 21 онуудад ч бусад тоглогчдоос өндөр цалинг авах төлөвтэй байна.