Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/09-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол, Японы хөлбөмбөгийн шигшээ багуудын тоглолтыг White Rock Center-т нээлттэй дамжуулна

Т.Саран, iKon.mn
2019 оны 10 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Хөлбөмбөгийн 2022 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, 2023 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд энэ долоо хоногт үргэлжилж байгаа билээ.

Тэгвэл маргааш буюу аравдугаар сарын 10-нд Монгол болон Японы шигшээ багуудын тоглолт Япон улсын “Сайтама” цэнгэлдэх хүрээлэнд болно. 

Дэлхийд чансаагаараа 31-т бичигддэг, хэсгийнхээ хамгийн хүчтэй, Япон улсын шигшээ багтай Монгол Улсын багийн хийх гэж буй энэхүү анхны тэмцээнийг хөлбөмбөг сонирхогчдод зориулан Монгол дахь Япон улсын ЭСЯ LED дэлгэцээр шууд дамжуулан, тоглолтыг хамтдаа үзэх боломж олгож байна.

Үндэсний соёл амралтын хүрээлэн дэх White Rock Center-т болох энэхүү арга хэмжээ нь олон нийтэд нээлттэй. White Rock Center-т сууж үзэх хүсэлтэй хөгжөөн дэмжигчдийг 17.00 цагт оруулж эхлэх бөгөөд 10,000 төгрөгийн такстай байх бол гадна дэлгэцээр үнэгүй үзэх мөн боломжтой аж. Тоглолт Улаанбаатарын цагаар 18.35-д эхлэх бөгөөд 90 минут үргэлжилнэ. 

Азийн хөлбөмбөгийн АШТ-нд дөрвөн удаа түрүүлсэн Японы “Цэнхэр самурайнууд” багтай хийх тоглолтынхоо манай шигшээ баг аравдугаар сарын 15-нд Улаанбаатар хотноо Кыргызстаны шигшээг багийг хүлээн авах юм байна.