Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

iKon.mn монгол гарны аппликэйшний iOS13 системд зориулсан дэд хувилбарыг гаргалаа

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 10 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Apple компани гар утсанд зориулсан iOS үйлдлийн системийнхээ 13 дахь хувилбарыг өнгөрсөн сард зах зээлд гаргахдаа анх удаа монгол кирилл гарны байрлалыг нэмж оруулсан билээ.

Энэхүү өөрчлөлтийн үр дүнд iPhone гар утсанд түгээмэл хэрэглэгддэг iKon.mn гарны аппликэйшнтэй Apple-ийн үндсэн гар зөрчилдөж, ажиллах боломжгүй болоод байгааг бид өмнө мэдээлсэн. Уг алдааг засахаар манай баг Apple-ийн инженер мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж байна.

Гэвч iOS13 системийг гар утсандаа суулгасан хэрэглэгчдээс санал гомдол их ирэх болсон тул бид iOS13 системд зориулсан дэд хувилбараа өнөөдөр зах зээлд гаргалаа.

iKon Keyboard нэрээр App Store-т байршсан дэд хувилбарыг iOS13 системтэй хэрэглэгчид татаж, хэрэглэх боломжтой. (iOS13 -аас өмнөх хувилбар ашигладаг бол энэ дэд хувилбарыг суулгах шаардлагагүй)

 

iKon.mn аппликэйшны техникийн алдаа шийдэгдсэний дараа бид дэд хувилбараа үндсэн хувилбараар солих болно.

Суулгах заавар:

App Store-оос iKon Keyboard аппликэйшныг татаж суулгасныхаа дараа нэг удаа ажиллуулаад Settings->General->Keyboard->Keyboards хэсэгт нэвтрэн “Add New Keyboard…” товчоор нэмнэ.

Хэрвээ нэмэх гарнуудын жагсаалтад iKon Keyboard харагдахгүй байвал Settings аппликэйшнаа хаагаад дахин нээж нэмнэ үү. iOS13-ын алдаанаас (bug) болоод зарим тохиолдолд шинээр суулгасан Third Party Keyboard төрлийн гарнууд жагсаалтад харагдахгүй байгаа юм.

 

 

iKon.mn team